Ногоон Хятад бодлого Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

Ногоон Хятад бодлого Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

Ногоон Хятад бодлого Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

Ши Жиньпин байгаль орчны бохирдлын эсрэг дайн зарлаж, ногоон Хятадын бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Сүүлийн 30 жилд хүнд үйлдвэржилт нь хүрээлэн буй орчныг улс төрийн маш чухал асуудал болгосон. Байгаль орчныг хамгийн ихээр бохирдуулагчдын нэгээр нэрлэгдсэн ч Хятад улс чимээгүйгээр ногоон үйлдвэржилтэд хувьсаж байна. Нөгөө талд Монгол нь эдийн засгийн хувьд Хятадтай маш их хамааралтай. Монголын экспортын 90 гаруй хувь нь урд хилээр гарч, үүний ихэнх хувь нь Хятадын хүнд үйлдвэрүүдийг зорьдог. Тэгвэл Бээжингийн бодлогын шинэ чиглэл Монголын гол салбаруудад хэрхэн нөлөөлөх вэ?

НҮҮРС

Хятадын хойд нутгуудад 2018 онд уурхайнуудыг жилийн 276 өдөр ажиллахыг тогтоосон хязгаарлалт болон Хойд Солонгосын эсрэг шинэ хориг тавьснаар Монголоос БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний экспорт 26 хувиар нэмэгджээ. Түүнчлэн өнгөрсөн онд covid-19 цар тахлын гарал үүслийг судлах маргаанаас болж, Бээжин нь Австралитай харилцаа муудаж, импортын хориг тавьсан нь Монгол Улсын хувьд том боломж байсан. Гэвч тээвэрлэлтийн дэд бүтэц муу дээр нь цар тахлын халдвар нэмэгдсэнээс Монголын нүүрс Хятадын хил дээр олон хоног саатсан юм. Энэ хооронд ОХУ-аас Хятадад нийлүүлсэн нүүрсний экспорт өссөн дүнтэй гарчээ. Хэдийгээр нүүрсний нийлүүлэлтэд таатай нөхцөл байдал үүссэн ч Хятадын эрэлт ногоон шилжилтээ дагаад өөрчлөгдөж байна. Ши Жиньпин Хятадад бохирдол ямар эмзэг асуудал болсныг маш сайн мэдэж байгаа бөгөөд бохир түлшний хэрэглээг зогсоохыг эрмэлзэж байна. Үүний тулд дотоодын үйлдвэрлэлтийг хязгаарлах бодлого баримталж эхэлсэн. Тодруулбал, Бээжингийн эргэн тойрны Хэбэй, Шаньдун зэрэг мужуудад хүнд үйлдвэрлэлтийг хязгаарласан. Учир нь өвлийн цагт эдгээр хүнд үйлдвэрүүдийн бохир түлшний утаа Бээжин хотын тэнгэрийг бүрхэж, агаарын бохирдол ихээр үүсгэдэг юм. Энэ мэт эрс шийдэмгий арга хэмжээг эс тооцвол Хятадын ногоон шилжилт аажмаар үргэлжилнэ. Учир нь хүнд үйлдвэрлэл нь Хятадын ДНБ-ний нэлээд хувийг эзэлдэг. Тиймээс өвлийн хязгаарлалт илүү өргөн хүрээг хамрахгүй. Хятадын түүхий гангийн үйлдвэрлэл энэ онд 4.8 хувиар өсөх таамаглалтай байна.  Үнэн хэрэгтээ байгаль орчны эдгээр хязгаарлалтууд нь хүнд үйлдвэрлэлийг өөр газар, Хэйлунцзян, Юньнань гэх мэт аж үйлдвэр багатай бүс нутаг руу шилжүүлжээ.

Монголын өнцгөөс харахад энэхүү аажмаар шилжих шилжилтийг нөхөх алхмуудыг хийж болно. Нэгдүгээрт, Засгийн газар БНХАУ руу нийлүүлэлт хийх хилийн горимыг оновчтой болгохоор ажиллаж байна. Энэ нь Монголоос Хятад руу экспортоо нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлнэ. Үүний нэгэн адил, " бүс-зам" санаачилга болон санал болгож буй чөлөөт худалдааны хэлэлцээрт Хятадуудтай үр бүтээлтэй хамтран ажиллах нь энэ зорилгод хүрэхэд дөхөм болно.

ЗЭС

Зэсийн хувьд нөхцөл байдал Монголд таатай байна. Богино хугацаанд нийлүүлэлт тасалдсанаас болж зэсийн үнийн өрсөлдөөн үүссэн. Тодруулбал, зэсийн хамгийн том экспортлогч Чилийн уурхайд 2018 онд 43 өдрийн турш уурхайчид ажил хаяснаас дэлхийн зах зээлд нийлүүлэлт тасалдаж, үнийн өрсөлдөөнийг эхлүүлсэн. “Bloomberg Intelligence” мэдээлснээр үүнээс болж жилийн 22 сая тоннын зэсийн зах зээлийн 2.6 сая тонн нь тасалджээ. Нийлүүлэт тасалдсанаас үүссэн Хятадын эрүүл эрэлт нь Монголын талд ашигтай болж ирсэн. Хятад нь олон улсын зах зээл дэх зэсийн эрэлтийн 40 орчим хувийг эзэлдэг.  Энэ онд ДНБ -ий өсөлт ойролцоогоор долоон хувь орчим байгаа нь Хятадын боловсруулах үйлдвэрүүд Монголыг дэмжсээр байх болно гэдгийг харуулж байна. Олон улсын зэс судлалын групп (ICSG) -ээс гаргасан тооцоогоор энэ онд Хятадын зэсийн эрэлт гурван хувиар өснө.
Илүү сонирхолтой нь, Хятадын зэсийн эрэлт мөн адил өөрчлөгдөж байна. Хятадыг цэвэрлэх Ши Жиньпиний бодлого нь олон улсын цэвэр эрчим хүчний аж үйлдвэрлэлтэд түлхэц болно. Саяхан засгийн газраас санаачилсан “Хятадад үйлдвэрлэв 2025” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ нь цэвэр эрчим хүч, робот, дэвшилтэт технологийн цөм болгоход чиглэсэн аж үйлдвэрлэлд тулгуурлана хэмээн тусгажээ. “Ухаалаг үйлдвэрлэл” эсвэл цахилгаан автомашин гэж нэрлэгдсэн ногоон технологийг бүтээж, хөгжүүлэхийн тулд Хятадад их хэмжээний зэс хэрэгтэй болно.  Хятад нь 2017 онд 55 гигаваттын нарны эрчим хүч хураагуурыг суурилуулснаар дэлхийн хамгийн хүчирхэг нарны эрчим хүчний байгууламж болсон.
Үүний зэрэгцээ, Ши Жиньпиний байгаль орчны амбиц нь хог хаягдал боловсруулах үйлдвэрлэлийн гаргаж буй орчны бохирдлыг  хязгаарлах зорилгоор гадаадаас оруулж ирдэг 24 төрлийн хог хаягдлыг хориглосон байна. Ийнхүү Хятад нь гадаадаас оруулж ирдэг металл хаягдлыг хориглосноор дотооддоо үйлдвэрлэх шаардлагатай болсон. “Bloomberg” мэдээлснээр Хятадын түүхий зэсийн импорт өнгөрсөн тавдугаар сард 37 хувиар өссөн байна. Ерөнхийдөө Хятадын ногоон бодлого нь Монголын нүүрсний аж үйлдвэрлэлтийг шахах боловч зэсийн экспортын зах зээлд том боломж болно.
Оюутолгой болон Монгол Улсын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр Бээжинтэй идэвхтэй хамтран ажилласнаар Улаанбаатар нь БНХАУ -ын дотоод бүтээн байгуулалтыг амжилттай ашиглах боломж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж