20 мянган машин тэг зогсч, нийтийн тээврийн орлого нэмэгдэв | News.MN

20 мянган машин тэг зогсч, нийтийн тээврийн орлого нэмэгдэв

20 мянган машин тэг зогсч, нийтийн тээврийн орлого нэмэгдэв

20 мянган машин тэг зогсч, нийтийн тээврийн орлого нэмэгдэв

Иргэд цар тахлаас үүдэн хувийн унаагаар явах сонирхолтой болсон. Гэтэл сүүлийн хэд хоног шатахууны хомсдол нүүрлэсэн нь хотын түгжрэлийг арилгаж, нийтийн тээврийн орлогыг нэмжээ.

Зөвхөн өнгөрсөн гурав хоногийн тоон статистикийг харвал, есдүгээр сарын 20-нд нийтийн тээврээр 439 мянган зорчигч зорчсон бол 21-ний өдөр, 453 мянга, 22-нд 470 мянга болж нэмэгдсэн байна.

Нийслэл дэх нийтийн тээвэрт 1200 орчим автобус бүртгэлтэй байдаг. Үүнээс өдөрт тутам 980 орчим автобус иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Нийтийн тээвэрт бүртгэлтэй нийт автобусны 1152 нь дизель хөдөлгүүртэй, 57 нь газан, 41 нь тролейбус, 44 нь цахилгаан автобус. Эндээс харахад нийтийн тээврийн үйлчилгээ шатахууны хомсдолд өртөөгүй.

Улаанбаатар хотын оршин суугчид өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөдөг гэх судалгаа бий. Мөн түгжрэлээс үүдэн жилд дунджаар 2.7 их наяд төгрөгийн алдагдалд ордог гэсэн тооцоог ч албаныхан гаргажээ.

Тиймээс хотын “толгойны өвчин” болсон түгжрэлийг бууруулах нэг гарц нь нийтийн тээвэр гэдгийг ч мэргэжилтнүүд хэлж ирсэн. Гэтэл “Голсон юм орно” гэгчээр нийслэлчүүд хэд хоног нийтийн тээврээр үйлчлүүлэхээс өөр сонголтгүй болж байна. Ийм үед нийтийн тээвэрт явдаг автобусны тоог нэмэгдүүлэхээс өөр гарц алга.

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн ачаалал хэр нэмэгдсэн талаар тодруулахад шатахуун хомсдолын улмаас нийтийн тээврийн ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Нийслэлд есдүгээр сард зорчигч урсгал эрс нэмэгддэг учраас 50 автобусыг нэмсэн. Мөн есдүгээр сарын 3-наас шөнийн тээвэр буюу уртгасан цагаар өглөөний 05:00-00:00 цаг хүртэл гурван чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлсэн гэдгийг мэргэжилтэн хэлэв.

Харин эсрэгээрээ хотын замын түгжрэл хэдэн хувиар буурсан талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын дарга Н.Намуугаас тодрууллаа. Тэрбээр "Хотын гол гудамж, замуудад байрладаг нэг орц, гарцтай шатахуун түгээх станц олон байдаг нь харагдаж байна. Учир нь шатахууны хомсдолоос үүдэн замын нэгдүгээр эгнээг шатахуун авахаар дугаарлаж буй автомашинууд эзэлж байна. Тэрнээс шалтгаалан тухайн уулзваруудын нэг, хоёрдугаар эгнээ автомашины урт дараалал үүссэн.

Мөн шатахууны хомсдолын улмаас замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо тодорхой хэмжээгээр буурсан. Ялангуяа сүүлийн гурван хоногт 13-15 хувиар тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн багасаад байна. Нийслэл хотын замын хөдөлгөөнд давхардсан тоогоор өдөрт дунджаар 450-480 мянган тээврийн хэрэгсэл зорчдог байсан. Гэтэл автозамын даац нь 250 мянган тээврийн хэрэгсэлд зориулагдсан байдаг.

 Өмнө нь ачаалалтай уулзварыг замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн албатай хамтран телекамерын тусламжтай зорчих хөдөлгөөнийг зохицуулдаг байсан бол шатахууны хомсдолын улмаас тус уулзварууд гэрлэн дохионы зохицуулгаар хэвийн урсч байгаа нь ачаалал буурсныг харуулж байна.

Улаанбаатар хотын ачаалалтай төвийн бүсийн гол уулзвар замуудад Замын хөдөлгөөний удирдлагын төвийн нийт 19 байршилд 33 ширхэг тээврийн хэрэгслийн бүртгэлийн камер байдаг. Эдгээр камерт өмнө нь давхардалгүйгээр 210 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгддэг байсан ба ойрын хоёр өдөрт 190 мянга бүртгэгдэж, 20 мянган автомашин хөдөлгөөнд оролцоогүй байна" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

999999999 2021-09-24 202.131.230.162

Энэ жижигхэн умгар хотод явган явах хэрэгтэй шүү дээ, хоногийн хоолоо хүчрэхгүй шахам байж бүгд нэг их тансаг царайлж машин унах дуртай явган явцгаа мөнгөө хэмнэцгээ эрүүл мэндээ бодоцгоо ажил төрөлдөө явган явах боломжтой асар олон хүн байгаа одоо манайхан жаахан ухаантай баймаар байнаа, бензиний магнатуудыг мөнч их тэжээж байнадаа, бензин, гар утас, каб телевиз гээд л ямарч хяналтгүй төлбөр авч байдаг луйварчид арай дэндэж байгаа шүү, Юнивишн гэдэг тв замбараагүй багц бичээд мөнгө авч бна

Avatar

Зочин 2021-09-24 45.153.160.2

===== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-24 192.82.69.179

Corona ch nemegdew

Avatar

зорчигч 2021-09-24 66.181.181.73

одоо л автобусаа сайхан явуулаад хүмүүсийг тухтай байлгачихвал машинаар ч яах вэ дээ. автобуснаас жирэмсэн том гэдэстэй байхдаа хаширсан хүн нь байнаа. жолооч нь бууж суухын завдалгүй хөдөлж дайрчих гээд, ороод гэдсээн шахуулж бараг төрөхөөс наагуур, хажуугаар нь хулгайчаас сэрэмжилнэ. маш хэцүү байсан учраас машин авахаар шийдсэн. автобусаар тухтай явдаг болчихвол зогсоол хайж, шахцалдаж, бензин авахгүй, өвөл зуны дугуй тосонд санаа зовохгүй, сайхан хүрэх газраа хүртэл унтчихна

Avatar

Зочин 2021-09-24 202.21.127.116

Orlogo yah be! ergeltee nemmeer bna shuu. arail udaan bnaa. het chihtselduulj bna

Avatar

Зочин 2021-09-24 103.229.120.144

Бензин бензин гээд орилолдоод байх юм учир нь олдоно.
Корона корона гээд л айгаад байх юи,дэглэмээ сайн бариад орой бүр хамар ам хоолойгоо угааж зайлаал бвал корона тусахгүй ээ,савангийн хөөс,слдтой усанд үхдэг вирум юм шиг бна лээ дээ,манайхан дэндүү хэнэггүй бнаа

Avatar

Зочин 2021-09-24 202.126.89.167

Корона маш их нэмэгдэндээ яанадаа.

Avatar

Монгол 2021-09-24 77.180.154.95

Ер нь бол нийтийн тээврээ сайн хөгжүүлэх юм бол заавал машин унаад түгжирээд зогсоод байх хэрэггүй . Хүмүүсийн мөнгө ч хэмнэлттэй. Улсад ч хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-09-24 202.126.92.60

хот төлөвлөлт болон авто замын ачааллын тэнцвэрт байдлыг хангахад нийслэл хот өөрөө бодлогоор зохицуулалт хийх ёстой гэдгийг энэхүүү үйл явдал харуулж байгаа байх. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх нь тухайн салбарыг хариуцсан агентлагын ажил гэхдээ түүнийг бодлогоор дэмжих нь нийслэл хотын ажил. Одоо бодит байдал дээр хот үүнийг хийж чадахгүй байгаад харамсаж явдаг. Үнэндээ чадалтай боловсон хүчин байхгүй.

Avatar

зочин 2021-09-24 103.143.41.2

Хотын соёл л гээд байдаг эхлээд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, шинэчлэх хэрэгтэй. Цагийн хуваарь гарган бүх автобусны буудалд тавих, тэр цагтаа яг ирдэг байх, цэвэрхэн байх, дулаахан тохьтой байхаас эхлэх хэрэгтэй. Автобус руу явах явган хүний зам талбай ямар билээ. Ард иргэд гэхээр л бөгтөлзөөд цагийн зохицуулалт муутай, бохир заваан юманд сууж, халтиргаатай замаар алхах ёсгүй биз дээ. Нийтийн тээвэр нь цагтаа ирдэг, цэвэрхэн тухтай болсон цагт аяндаа үйлчлүүлэх хүн олшрох байх даа.

Avatar

Зочин 2021-09-24 66.181.180.247

Навд автобус шиг юм чинь тэр чигээрээ ковидын YYp ш дээ!!!

Avatar

Зочин 2021-09-24 66.181.187.221

Сүүлийн хэд хоног Жорлондоо машин унаад давхиж очдог хүмүүс жоохон цөөрч харин ч зүгээр бн.

Avatar

Иргэн 2021-09-24 66.181.183.184

Түгжрэлийг арилгах гарц олоход тус болж байгаа юм биш үү. Нийтийн тээврийг сайн болгоход түгдрэлгүй болох,мөн бага зайд машин унахгүй байх иргэдийн ухамсар хэрэгтэй байнаа.

Avatar

Зочин 2021-09-24 202.55.191.130

Харахаар өрөвмдмөөр. Өр тавьж машин авна. Тэгснээ зам дээр тэрэн дотроо амьдрахыг илүүд үзнэ. Бензингүй боллоо гэхээр хамаг ажлаа алаад ШТС-н гадаа оочирлоно. Жолооч нарыг нь хараарай. Том2 гэдэснүүд, 40 хүрвүү гүй юу зүрх судас, элэгний хатуурал болчихно. Арай л эмгэнэлтэй амьдрал биш гэж үү. Хайран амьдрал.

Avatar

Зочин 2021-09-24 66.181.160.61

Идэр залуу насны монгол эрэгтэйчүүд эдүгээ арьсандаа багтахаа больтол таргалж, тарваганы боодог шиг түнтийсэн хар юмнууд байдаг болжээ!!!

Avatar

Z 2021-09-24 106.157.236.85

2-3 km gazar l mashin unadag humuus ih bga. Ted nar niitiin unaagaar yumu yvgan yvah heregtei shd. Huviin mashini toog bagasgah heregtei. Delhiin hamgiin tom hot Tokyogiinhon dan niitiin teewreer yvj, yum zooh, aylald hol yvah uedee l mashin tureeselj unadag

Avatar

Зочин 2021-09-24 64.119.23.177

т1 малнууд европ японоор жишээ аваад тэнд чинь өвөл дулаахан токио 30 сая хүнтэй хот

Avatar

Z 2021-09-24 106.157.236.85

Huiten bla geed huvsguliin taigad yvj bga bish. Joohon ch algaj chadahgui zamiin boglorood zurh sudas ni oohoor boglorood uheh tavilandaa durtai yum bnda chi

Avatar

з 2021-09-24 202.126.92.60

Дээрх мэдээлээр хувийн автомашины замбараагүй өсөлтөөс шалтгаалан Улаанбаатар хотын замын түгжрэл үүсч байгаа, үүнээс үүдэн нийтийн тээврээр зорчигсдын тоо буурч байгааг бэлхнээ харуулж байгааг хүндэт төрийн албан хаагчид тэр дотроо нийслэлийн удирдлагууд, нийтийн тээврийн асуудал хариуцсан агентлаг нь ойлгож цаашдын ажлаа явуулна гэдэгт найдаж байна

Avatar

Зочин 2021-09-24 43.242.243.37

За яамай даа, байгаа шатахуунаа ургац хураалтанд зориулж байгаа нь зөв дөө,
Хэд хоног ч болсон агаар цэвэршиг

Avatar

Зочин 2021-09-24 124.158.65.85

tugjreetei bna getsgeej bhar ingeed yvj boldogguimuu

Avatar

зочин 2021-09-24 192.82.84.177

манайхны ах гэж хэлээ хазан долийдог умхий оросууд өнөөдөр монголыг бүх талаар хааж боож дарамталж байна, өөрсдөө бүтээн байгуулалтаа хийж нефтийн үйлдвэр, усан цахилган станц төмөр замаа барих гэхээр , оюутолгой тавантолгойг өгөхгүй болохоор бензин, цахилгаан нийлүүлэхээ зогсоож дарамталж байгаа нь яавч найрсаг хөршийн зан биш. Цэдэнбалыг хүртэлх манай бүх ерөнхий сайд нарыг оросод аваачиж а лж байсныг сана, явган таварцаглаад ч хамаагүй фашист оросын нөлөөнөөс гарах хэрэгтэй монголчуудаа.

Avatar

Зочин 2021-09-24 139.5.219.14

Машины татвараа нэмээд нийтийн тээвэрийн хангамжаа сайжруулбол түгжрэлийг огцом багасгах гарц харагдаж байна даа.

Avatar

гоёо гоёо, баярлалаа нам засагтаа, аугаа удирдагчиддаа 2021-09-24 150.129.143.193

гоё гоё коммунизмруу орий. хүн бүхэн хөрөнгөө хураалгаад хүрэлсүхийн уурхайнуудад ажиллаал, залуу охид эмэгтэйчүүдээ армийн тусгай хэрэглээнд өгчөөл, байртай айлуудыг байргүйтэй нь нэгтгэн, нэг өрөө нэг айл гээл, барууны новшнууд хүний эрх ярьсан новшнуудыг хорих лагерт хориол, аугаа хятадын түүхий эд нийлүүлэгч болон хөгжөөл, интернет тв-г хориж засаг цаг нэвтрүүлгээрээ аугаа хүрэлсүхийн бахдам ялалтуудыг үзээл.

Avatar

Зочин 2021-09-24 202.179.27.185

Хот түгжрэлгүй сайхан байна.

Avatar

Зочин 2021-09-24 202.126.88.204

ТЭР ДООР БАЙГАА 2 БИТГИЙ СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР СЭВЭЭД БАЙ. БИ 2 Ч МАШИН СОЙЧИХСОН НЭГЭНД НЬ БЕНЗИН ДҮҮРЭН БАЙНА. АЛЬ 7 ХОНОГЫН ӨМНӨ ХИЙГЭЭД ДҮҮРГЭЧИХСЭН. ОДОО НЭГ Ч ЗУРААС БАГАСААГҮЙ. ГОЛ НЬ ЯАРАРЛТАЙ ҮЕД ЦАГ АГААР ТАВГҮЙ БОРОО ШОРОО ЦАСТАЙ ҮЕД ХҮҮХДҮҮДЭЭ ЗӨӨХ ГЭЖ БЭЛЭН БАЙЛГАДАГ. БУСДААР БОЛ ӨДӨРТ 6-10 ГАРАН ӨДӨРТ ДУНДЖААР 7 ГАРАН КМ АЛХДАГ. ГОЛ НЬ БИЕД ХӨЛД ЭВТЭЙХЭН ПҮҮЗ ЧУХАЛ ШҮҮ. МАШИНЫ ХЭРЭГЦЭЭ БАЙХ ҮЕ БИЙ БИТГИЙ ХУДЛАА ХАЛТИРААД ХАДУУРААД БАЙ.

Avatar

Zuv 2021-09-24 202.21.127.160

Benzin homsdoh, unetei baih ni zuv. Unuu ugluu ert bosood avtobusaar ajildaa irev, bas jaahan alhav, bolj l baina. Hain niitiin teevree saijruulj 1-r egneegeer mashin yavahiig buren horigloyo.

Avatar

Dorj 2021-09-24 202.126.89.217

Goy bn shd zaaval mashin unaj selguutseh albagui gedgiig sn harlaa

Avatar

MONGOL EEJ 2021-09-24 64.119.29.144

SUMIYABAZAR TA 2-T UUR GARTS OLDOHGUI BAINA UU? TEGVEL TER BENZINEE NERTEIGEER NI KARTAND ORUULCHIHAACHDEE!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! UDAHGUI CORONO CHIN NEMEGDENE DEE!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж