Монголыг хорлогчид | News.MN

Монголыг хорлогчид

Монголыг хорлогчид

МАН-ын үзэл сурталч Ж.Мөнхбат /УИХ-ын гишүүн/ тугал хариулж, АН туг барьж ахуйд нэг ам.доллар 17 боодол нэг төгрөгтэй тэнцэж буйг үзүүлсэн нь тухайн үедээ төгс шийдэл байсан авч одоо харин харамсдаг биз ээ. Учир нь өнөөдөр ам.доллар 28 боодолтой тэнцэх авай. Тэрхүү мэдээний гарчиг нь “МАН-ын генсек Ж.Мөнхбат төрийн бугшааг зад ниргэв”. Сэтгэл нь ширээнд, сүүж нь шороонд явж дээ. Асуудал Мөнхбаттаа биш. Монголын улстөрчдийн нийтлэг төрх энэ. Тухайн үедээ оноо цуглуулж чадаж байвал юуг ч нулимж, бас долоож мэднэ. Чихэн дээр цэцэг ургуулах нь байтугай цэцэгс ичээчихдэг улс.

Аливаа зүйл зохист хэмжээнээсээ хэтрээд ирэхээр утгаа алддаг. Харамсалтай нь, улстөрчид зохист жороос хэтрүүлж хор болгодог нь Монголыг хорлосоор иржээ.

Тэд урвагч гэхээр Жамухаар байнга жишээ авдаг ч өөрсдийн нь аминчхан үзлийнх хажууд Жамуха бол хүний хайлан. Бүр Монголын байлдан дагууллыг эхлүүлсэн буянтан ч байж мэднэ. Тэмүүжинг хөнөөх боломж байсаар атал өршөөгөөд зогсохгүй өөрийнх нь дайсныг хөлд нь авчирч хаясан Монголын төлөө зүтгэлтэн гэвэл илүү онох биз. Жамуха туйлбаргүй ч гэлээ үзэл баримтлалдаа үнэнч байжээ. Харамсалтай нь, найман зууны дараа ч өнөөгийн улстөрчдөд тэрхүү үзэл баримтлал алга. Харин үзэл бодол байна. Гэхдээ үзэл бодол гээч үнэн биш билээ.

АШИГ ХОНЖОО

Монголын төрийн тулгуур багана гэж өөрсдийгөө өргөмжилсөн МАН, АН өнөөг хүртэл өрсөлдөж ирэхдээ амлалтаараа бялууруулж иржээ. Нэг нь барууны үзэл баримтлалтай, нөгөөх нь зүүнийх гэдэг ч үнэндээ хоёулаа юу ч биш хярамцаг болтлоо амлалт өгч, төрөл арилжжээ. Өнөөгийн их халамжийг үндэс суурийг нь Ардчилсан нам тавьсан бол МАН харин түүнээс нь давж гарах гэж утга учрыг нь алдуулсан. Тэдний бие биенээсээ илүү гарах гэсэн өрсөлдөөн ажлаас илүү халамжийг хүсэгчдийг бий болгосон төдийгүй улсын оршихуйн үндэс болсон гэр бүлийн харилцаанд ч сөргөөр нөлөөлж, гэрлэлтийг тэтгэмжээс доогуур тавихад хүргэсэн. Статистик харвал, гэрлэх насны залуусын тоо нэмэгдсэндээ бус гэрлэлтийн мөнгө олгодог болсонтой холбоотойгоор гэрлэлт нэмэгдсэн ч цааш өнгийвөл тэр хэмжээгээрээ хэврэг болж салалт нэмэгдсэн дүр зураг түүх болж үзэгдэнэ. Хүний амьдралын хамгийн болгоомжтой, ариун нандин зүйлийг халамжтай уяж болдоггүй төдийгүй амьдралаа аваад явах бололцоог нь хангаж гэмээнэ гэр бүл илүү бат бөх байдаг аж. Ингэж л оршихуйгаа бид үгүйсгэжээ.

АЙДАСТ ДӨРӨӨЛӨГСӨД

Монголчуудын тархинд өнгөрсөн нийгмийн далан жилийн хугацаанд оросуудын суулгаж чадсан түгшүүр нь Хятад. Гэтэл бид 1919-1921 оныг эс тооцвол Хятадад дарлуулж явсан түүхгүй. Харин эсэргээрээ тэдний ачаар өнөөгийн нийслэлийн 40, 50 мянгат, Улсын их дэлгүүр, Энхтайваны гүүр, зарим үйлдвэрийн газрыг тэд барьж өгчээ. Эдэлж буй тавилга хэрэгсэл, идэж буй хоол хүнс, өмсөж буй хувцас хунар гээд бидний хэрэгцээний 80 орчим хувийг тэд хангадаг. Монголын экспортын орлогыг харсан ч Орос биш Хятадаас олох жишээтэй. Муу хэлээд байдаг хэр нь бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйлс яван яван явсаар тэдэнтэй холбогдоод байдаг. Гэвч тэр бүхнийг үгүйсгэхэд ганцхан л үг хангалттай нь “Хужаа”.

Энэ л айдас хүйдэст дөрөөлөн нарийн, бүдүүн царигийн хэрүүл яван явсаар “бүдүүн” төмөр зам тавихад нөлөөлсөн. Гялгар уутанд элс хийгээд хадаасаар хатган гоожуулаад "Харж байна уу, яг үүн шиг хятадууд монгол руу танктай орж ирнэ" гэж айлгасан Х.Баттулгыг бид Ерөнхийлөгч болтол нь өргөсөн. Үр дүнд нь бид өнөөдөр нүүрсээ чингэлэгт ачаад, хил дээр ачаагаа юүлэхэд хүрсэн билээ. Энэ хооронд хичнээн сая доллар олох боломжоо салхинд хийсгэснийг бүү мэд. Ганц үнэн зүйл гэвэл одоо хэр нь саймширсаар буй.

Үүнтэй яг ижил нэгэн жишээ нь Хятадын Bank of China Монголд орж ирэх сургаар банкныхнын явуулсан бодлого нь "Удахгүй Манжийн дарлалын үед Монголыг Хятадын фүүсүүд өрийн дарамтад оруулсан шиг үйл явдал болох гэж байна" гэх мессэж байв. Бүгд итгэсэн. Бушуухан болиулсан. Зуун жилийн өмнөхөөс ялгаатай нь хятадын фүүс бус Монголын банкууд мөнгө хүүлж байна. Манайх шиг өндөр хүүтэй зээл олгодог газар дэлхийд олдохгүй л болов уу? Тиймээс л мөнөөх хятад үзэлд нь тааруулан сөрөг сурталчилгаа явуулж, түүнийг эсэргүүцсэн нэг нь эрлийз, хурлийз, "хужаа" болж зүхүүлээд дууссан. Үр дүнд нь Монголын арилжааны банкууд л хожсон. Өнөөдөр ямар ч бизнесээс илүү банкууд ашиг олж буй нь гашуун боловч үнэн билээ.

ОРОС ТҮРГЭМГИЙЛЭЛ ГЭХ АЙДАС

С.Баярын Засгийн газрын үед шатахууны асуудлаа шийдвэрлэхийн тулд Оросоос 100 шатахуун түгээс станц оруулж ирэх тухай хэлэлцээрийг эхлүүлсэн ч мөн л шатахуун импортлогчдын явуулгаар нуран унасан. Хэрэвзээ тэрхүү алхам хэрэгжсэн бол адаглаад бид өнөөдөр тэг зогсолт хийхгүй байлаа. Янз бүрийн хөнгөлөлт үзүүлдэг ч хамгийн үнэтэйгээр шатахуун авсаар байна. Түүгээр зогсохгүй хамгийн чанаргүй шатахууныг хэрэглэдэг. Оросын шатахуун түгээгүүрээс банкаа дүүргэвэл Монголд авснаасаа 300-400 км илүү явдаг нь бодит үнэн. Өнөөдөр АИ-92 шатахуун хуучнаар бол А-80-тай ойролцоо учраас бодит АИ-92 авахын тулд АИ-95 авч гэмээн бодит чанартай нь дүйнэ. Гэсэн атал хэн ч чанар ярьж чадахгүйн дээр машиндаа муу түлш хийсээр бинзен насосоо солиогүй жолооч ховор болсон билээ. Хохирогч нь монголчууд бол зовлонгоор зоолсон нь импортлогчид. Бид өдий хүртэл нефть боловсруулах үйлдвэргүй явж ирсэн шалтгааны чамгүй хувийг шатахуун импортлогчдын улс төрийн нөлөө эзэлнэ. Үндэстний эрх яригчил хамгийн их үндэстний эсрэг үйл ажиллагаа явуулсаар ирсэний илрэл нь тэр.

БОНДООР БОЖИЙГСОД

Ардчилсан намыг засаглаж ахуйн МАН-аас хамгийн их шүүмжилсэн асуудал нь бонд. Дөнгөж төрсөн хүүхдүүд өртэй төрж байна гэсэн сөрөг хүчний "тархи угаалт" эрх баригчдыг адгийн амьтад болгон харагдуулсан. Үүнийг нь батлах мэт Н.Алтанхуяг "Хойч үе маань төлчих биз дээ" гэсэн нь даарин дээр давс гэгч болсон билээ. Энэ бүхэнд гадаад өрийг өдөр болгон шахуу сануулж асуудлыг анхаарлын төвд аваачихаа сөрөг хүчин сайн мэднэ. Гэхдээ тэрхүү бондын мөнгөний ачаар монголчууд аймаг бүрийг авто замаар холбох ажлыг эхлүүлсэн. Хамгийн эмгэнэлтэй нь, МАН ингэж "нүдсээр" гарч ирээд өөрсдөө дахин шинэ бонд босгосон төдийгүй гадаад өрийг тэнгэрт тултал нь нэмэгдүүлж, буруутныг хувийн хэвшил рүү чихсэн билээ. Улстөрчид ингэж Монголын болж байгааг нь муулж, боломж гарвал өөрсдөө зооглодог улс.

 ТЭДНИЙГ БИД ЖИГШИХ ЁСТОЙ АТАЛ…

Тийм учраас "эх оронч", "эх орон", "газар шороо" гэсэн болгоны хэлсэн, ярьсан зүйлийг сэтгэлийн хөөрлөөр дагах бус илүү эргэлзэх хэрэгтэйг бодит нөхцөл байдал биднээс шаардаж байна. Монголын эрх ашгийг яриад монголчуудыг хамгийн их хохироосон түүх одоо ч үргэлжилж байна. Үүх, түүх, өв соёл ярьж байгаад бүтээн байгуулалт нэрээр өчнөөн тэрбумаар тооцогдох мөнгө үрэн таран хийдэг энгийн жишээ нь "Андлалын өргөө" болсон. Монголд хамгийн их ногоо тарьдаг компанийн төмс хамгийн амархан мууддаг билээ. Энэ мэтээр Монголын асуудал болсон томоохон асуудлыг харвал ард нь дандаа хувийн ашиг сонирхол нь нуугдаж, хутган үймүүлж байх ажээ. Дурдаагүй, дурсаагүй үй олон жишээнээс илүү нийгмээрээ талцсан хэдхэнийг сөхөхөд л ийм байна.

Тиймээс л хамгийн их Монголын эрх ашиг ярьсан хүнээс хамгаас илүү болгоомжлох хэрэгтэй болжээ. Монголын урвагчид үеийн үед Монголын эрх ашиг ярьж ирсэн билээ. Эцсийн эцэст тэднийг эрх мэдэлд хүргээд буй нь бидний алдаа гэлтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-24 43.228.129.20

Орос Хятад л гээд айгаад жижгэрээд л нэг станц нэг үйлдвэр баривал яах бол уурладаг болов уу гээд л жижгэрээд байвал наад хоёр чинь мэдээж уурлана. Уг нь тусгаар улс өөрийнхөө газар нутаг дээр өөрсөддөө ашмгтай бүтээн байгуулалтуудыг өөрсдөө мэдээд хэн нэгнээс асуухгүйгээр хийдэг байх ёстой ,,,алийн болгон хүүхэд шиг хүн хүнээс айж яавахын одоо цаг өөр болсон дэлхий даяршиж байна техник технологи гар дээр чинь хүрээд ирчихсэн.өөрсдөө хийж өөрөөр амьдарцгаая.Орос Хятад хоёр буруугүй.

Avatar

Зочин 2021-09-24 66.181.160.126

МАНингууд улс оронд юу хийж гийгүүлэв, АНусны гөлөгнүүд өрөнд оруулсан гэж хуцаж гарсан гэтэл одоо нөгөө өр чинь 4 дахин ихэсчихсэн байгаа, алт нүүрс зэсийн үнэ өссөнөөс асар их ашиг олсон хаана байна, татвар шимтгэл нэмсэн бас л их мөнгө, дээр нь төгрөгийн ханш унасан энэ бас л засгийн газарт ашигтай гэтэл энэ их мөнгөнүүд хаана байна. 50-60 их наяд ямарч сураггүй алга болчхож байгаам. үзээрийн. энэ их өрийг хэн төлхөв. МАНингууд долоогчидтойгоо төлхүү. псдаа.

Avatar

Зочин 2021-09-24 202.179.25.223

alvan tuschaal bna, odoo yaach geed bgaa um !! baij ydsan chutguur chiichee boliochee Monchbat gischuunee!!!, ydarch tuildaj bna naad schunalaa zogsoo , ech oronch baildaa zaluu chun bna

Avatar

zochin 2021-09-24 139.218.63.183

popiin haanii erin uyd amidarch bgaa shuudee

Avatar

Зочин 2021-09-24 185.132.133.82

Монгол Оросоос өөр дэлхийг мэдэхгүй. Юм үзээгүй хэл ч мэдэхгүй оркуудыг яах вэ? Үүргэвчтэй аялалын нэг дультраа гэдсээ чирсэн гахай ядаж гадаадаар явахдаа Сан Параанцийско гэж Америкчуудыг ангайлгаад, Баранденбургийн хаалга гэж Германчуудыг гайхшруулж тэнэгтээд байх юм. Болоогүй бас Азийн ядарсан хүмүүст болхоор их эрэлхүү дээрэлхүү бас. Хүний биенд зөвшөөрөлгүй хүрнэ, зураг авна, хажууд нь Монголоор нээх удаан нүүрээ янз бүр болгоод л инээж ярвайж ярьж заримдаа бол доромжилно.

Avatar

т 2021-09-24 202.9.47.13

танай нам ялагдааад хэцүүү байга ууу хулшаачуууд хооолгүй ажилгүй байна ууу ан дотрооол байлддаг хулгаачуууд шдэээ ард түмэниии төлөөө тэмцэл байхгүй болсон хулгаачууд

Avatar

Зочин 2021-09-24 171.25.193.20

!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-24 103.26.195.203

Цай овогт пастор тарвагадоржийн хорлол хэмжээлшгүй их.

Avatar

болдоо 2021-09-24 122.201.24.225

хулмас оросын хорлол ….

Avatar

Зочин 2021-09-24 103.26.195.203

болдоо боорцог, болсон мантуу, xyжaaгийн хуушуур.

Avatar

Тэнэг ард түмний нэг тэнэг нь байнөө 2021-09-24 66.181.161.92

Ингэж үнэнийг бичээд байвал сайн шүү, харамсалтай нь бид бирдүүдийг дахин дахин бас дахин сонгосоор…

Avatar

Зочин 2021-09-24 66.181.183.176

Nam hereggui gedgiig ene 30 jil oilgoogui l yavj baina uu

Avatar

Зочин 2021-09-24 66.181.161.124

Ингэж харааж хэн нэгийг буруутгах хэрэггүй. Тэр дундаа хүмүсээ авах гэж чадан ядан зүтгэж байгаа төрийн түшээдээ ингэх нь өөрийгөө харааснаас ялгаагүй.. Үүний оронд хүн болгон зүтгэхэл хэрэгтэй. Уг нь зөв бодлого баримталж байгаа засгаа дэмжээд ургацаа ядаж бүрэн хураачхвал гуравхан сая хүн юу байх вэ дээ… Төр амгалан түмэн олон минь мэнд байвал хөгжинөдөө хөгжинө…

Avatar

Зочин 2021-09-24 122.201.22.20

х***а нар хэзээ ч монголчууд ,монгол хүнд сайн байгаагүй ,түүх гэрчлэн ,х***а-г магтдаг хүн болгон х*******н эрлийзүүд байдаг, учир тэд мөнгө авсан байдаг

Avatar

Зочин 2021-09-24 43.242.243.63

Хөлдүү дурак минь бүү х**.Хол очиж гөлөгөл.Чи Хятадгүй дэлхий байхгүйг мэдэх тархигүй хэвтэж? Нээг их цээжээ дэлдсэн Монгол?

Avatar

Zochin 2021-09-24 202.9.46.255

Орос, Хятад хоёроос буруу хайгаад хэрэггүй. Дээр нь донгио юм ярьж элстэй гялгар уут цоолсныг дурсах бүүр ч шаардлагагүй! Өнөөдрийн эрх баригчдаас болж түүхий эд ээ ч боловсруулах үйлдвэр ч байхгүй, бүгд өр зээлтэй, баялаг нь гадагш урссаар байгаа нь үнэн! Энэ үнэнийг гаргаж тавьсан Женкод өшрөөд байх шаардлагагүй, мал аа! э****з замтай байж бүүр болохгүй, ийм маанаг юм бичиж байдаг? Толгой чинь жаахан ч гэсэн ажиллуулж эрх барьж байгаа МАН-саа ял асууж үзмээр юм даа.

Avatar

Зочин 2021-09-24 64.119.23.177

14 тэрбумын хам хэрэгтэн хүүк жонруугийн хэрэг бүр тоогоо алдсан хулгайч худалчидыг толгой дээрээ залдаг өмбүүнүүдийн улс мөддөө өөдлөхгүй байхаа

Avatar

Бат инженер 2021-09-24 202.9.46.15

Бараг л үнэн юм бичиж дээ. Монголчууд даанч ухаарахгүй улс юм.

Avatar

Зочин 2021-09-24 103.80.210.183

ухаарч л байна даг. х*******н эрлийзүүд хууль батлаад байхад чинь.

Avatar

Кса 2021-09-24 202.126.88.193

Ажил хийлгэдэггүй хэдэн попууд л байгаа шүү дээ. Тэд нарыг түүгээд зайлуулчихаж болдог бол их сайн байна даа. Мөнхбат, Чойжоо, Болорчулуун, Даваасүрэн, Ганбаатар, Дамдинням, Баатарбилэг, Сумъяа, Амарсайхан, Даанкаа

Avatar

Батэрдэнэ Aюурхэн билээ 2021-09-24 108.53.177.147

АН аас бас Ганбат Пүрэвдорж Адшаа…

Avatar

Zochin 2021-09-24 49.0.142.74

Unen medee bichij Bai. 1, 2-r 40 myangatyg orosuud baisan yum

Avatar

Зочин 2021-09-24 103.57.93.94

УНШИХААС ДУРГҮЙ ХҮРМЭЭР НИЙТЛЭЛ АЯТАЙ ЮМ БАЙНА.

Avatar

Зочин 2021-09-24 66.181.191.250

Olon dahin unshihaar oroiruu chini orood irnee, hu !

Avatar

Зочин 2021-09-24 150.129.142.196

Оросын 100 колонк барьсан бол монгол хэзээч Нефтийн Үйлдвэр барихгүй байлаа.Олон юм гуцалгүй нефть тог 2оо хамааралгүй болгосон хүн буг чөтгөр орос хятадын э****з байсан ч батүүлээс баатарыг нь хурааж өг.цэдэнбалаас эхлээд баттулга хүртэл хэн ч чадсангүй!!!.

Avatar

Зочин 2021-09-24 202.126.89.166

МӨНХБАТ МЭТИЙН НАМ ХӨӨСӨН БАЦААНУУД ХАА ЯВСАН ГАЗРАА ӨӨДТЭЙ БАЙХГҮЙ ЭЭЭ……БАГАХАН БАЛАГАА ЦАЦААД ЭНЭ ХОРВООГООС ХАЛИАСАЙ ПОПУЛИСТУУУД

Avatar

Зочин 2021-09-24 192.82.73.105

Социалист нийгмийн үед хүн хүндээ найз нөхөр,хүндлэл хайр халамж байсан.Эх орноо хөгжүүлье,ард олноо сайхан амьдруулья гэсэн зүтгэл байсан.Үүний дүнд дэлхийн адгийн хоцрогдсон бүдүүлэг соёл урлагүйлдвэр юуч үгүй,дэлхийн хөрснөөс арчигдах дөхсөн монголыг татан сэргээж,орчин үеийн хөгжингүй орны жишэгт хүргээ биз дээ.Одоо ч гэсэн улс орноо хөгжүүлэх ард иргэдээ сайхан амьдруулахад чиглэсэн ажил хийгдэж байна.Энгэж бүх зүйлийг харлуулж,харааж зүхэж болохгүй. МАН,АН-аас өөр улсаа аваад явах хүчин б

Avatar

Зочин 2021-09-24 192.82.73.105

Цар тахлын аюулаах ард иргэдээ хамгаалах, эдийн засгийг зогсонг байдлаас гаргах, үйлдвэрлэл үйлчилгээг сэргээх талаар төр засгийн зүгээс авч буй арга хэмжээг ихэнх иргэд дэмжиж байна .Харин сөрөг хүчний зүгээс л үүнийг мушгин гуйвуулж,ард иргэд эх орны эрх ашгийн эсрэг явуулж буй үйл ажиллагаа мэтээр сурталчилж байна. Тэдний хувьд улс орон,эмх цэгц, дэг журамгүй,үймээн самуун байдалтай байх нь чухал.Эдийн засгийн уналт,ард иргэдийн амьдралын доройтол,цар тахлын их хөнөөл л тэд нарт хэрэгтэй.

Avatar

;kkkkkkk 2021-09-24 202.126.90.37

Бацан биш, пацан гэдэг юм, орос уг, Монхбат АНУд явж бсан уу,.еронхийлогчийн.цунх бариад

Avatar

Зочин 2021-09-24 150.129.142.196

Орос үг ч биш байхаа.

Avatar

хятадын МАНин бодлого 2021-09-24 66.181.161.61

МАНингууд улс оронд юу хийж гийгүүлэв, АНусны гөлөгнүүд өрөнд оруулсан гэж хуцаж гарсан гэтэл одоо нөгөө өр чинь 4 дахин ихэсчихсэн байгаа, алт нүүрс зэсийн үнэ өссөнөөс асар их ашиг олсон хаана байна, татвар шимтгэл нэмсэн бас л их мөнгө, дээр нь төгрөгийн ханш унасан энэ бас л засгийн газарт ашигтай гэтэл энэ их мөнгөнүүд хаана байна. 50-60 их наяд ямарч сураггүй алга болчхож байгаам. үзээрийн. энэ их өрийг хэн төлхөв. МАНингууд долоогчидтойгоо төлхүү. псдаа.

Avatar

Зочин 2021-09-24 103.26.195.203

Монголыг хорлогчдын лидер нь элбэгдорж.

Avatar

Зочин 2021-09-24 66.181.191.250

Setgegdlvvdees harahad mongolchuud ovoo l yum oilgoj ehelj baigaam bnaa !

Avatar

Зочин 2021-09-24 66.181.160.61

Женкогоос эхлээд УИХ-ын гишүүн Даваасүрэн, Болор-Эрдэнэ, С.Ганбаатар г.м. олон этгээд хуурамч Эх оронч баг өмсөн монголын ард иргэдийг мунхруулан улс орны хөгжлийн_ амин чухал төслүүдийг гацааж, үнэлэшгүй ихн хор хохирол учруулсан атал Тагнуулын газар, Ерөнхий прокурор яагаад тэднийг өхөөрдөөд байлгаад байна вэ??? Эрүүгийн хуулийн 19.1 (Эх орноос урвах), 19.6 (Хорлон сүйтгэх) зүйлд зааснаар тэднийг 15 жилээс бүх насаар нь хорих ял шийтгэх ёстой!!! Хойшид бусдад нь санамж дохио болгох хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2021-09-24 202.179.21.219

Alban tushaalgui Battulga-g bitgii shuumjil!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!1
HURELSUH Eronhiiogch OuyErdene said bnn!!!!!!!!!!!!!
NARIINDAA YARIBAL BATTULGA SAINDAA MONGOLCHUUD TENEG UCHIRAAS SONGOOGUI!!!!!!!!!!!!!!!!!!1 UULAASAA BIDEND SONGOLT BGAAGUI!!!!!!!!!!!!!! GAZAR SHOROOGOO ZARSAN DAMLASAN AVIALGACH MIE ENKHBOLD TUUNII MAFITAI HIISEN DAIN, AVILGALYN KARTEL MIE ENKHBOLDYN ESREG LMONGOLCHUUD SANAL OGSON AVILEGAL BOL MANAI DAISAN. ODOO HURELSUHTEI OUY ERDENETEI HARIUTSLAGA TOOTS!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-09-24 66.181.191.250

Chi bolioooo ! Mongoliin hamgiin tom daisan ni Battulga shvv !

Avatar

Зочин 2021-09-24 202.131.225.197

Ёстой үнэн үгс байна, ийм бодолтой хүмүүс олон байх болтугай!

Avatar

Зочин 2021-09-24 203.91.115.49

Халтмаагийн баттулгын бүлэглэлийн дээрэм тонуул харлуулалт нийгмийг бүрхсэн. Энэ бузруудыг зайлуулах хэрэгтэй

Avatar

Zochin 2021-09-24 64.119.17.13

Delhii dayaar l Shell tulshnii kompani uls ornuudad benzin kolonkoor duurgesen bdag daa

Avatar

ЧУКА 2021-09-24 43.228.129.150

ҮНЭНИЙГ МАШ ТОДОРХОЙ БИЧСЭН БАЙНА ЦААШИД ҮҮНИЙГ САЙН БОДОЖ АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ САЙН СЭТГҮҮЛЧ БАЯР ХҮРГЭЕ

Avatar

Зочин 2021-09-24 202.126.89.177

Монголыг хорлогчид чинь үнэндээ харанхуй бүдүүлэг арчаагүй ард түмэн чинь өөрсдөө шүү дээ!Мунхаг ард түмэн хэзээ ч өөдлөхгүй.

Avatar

Зочин 2021-09-24 202.126.89.105

Тэгэхээр улсыг ард түмэн удирдаж залдаг байх нь уу? Тэгвэл улс төрчдийн ямар хэрэг байгаа юм. Монголын улс төрчид дэндүү шунахай, харамч өөдгүй хүмүүс болохоор л Монгол улс ийм байгаа юм.

Avatar

Зочин 2021-09-24 124.158.96.10

Яг энэ сэтгүүлч НАРАНТӨГС шиг үнэнийг зоригтой бичдэг байх ёстой. Баяр хүргэе.

Avatar

Зочин 2021-09-24 202.131.236.138

Яг л ааж дээ энэ сэтгүүлч. Орос барууны орнууд Америк мэтийн том гүрнүүдэд эдийн засгийн хориг тавиулсан хэцүүхэн байгаа. Тэр нь 30 гаран хувийн татвар гэсэн. Тэгтэл манай ах Оросууд маань бид нарт худалдааны 40 хувийн татвар тавичаад Элчин гэх бага ястан нөхөр танай манайхтай худалдаа хийдээ анхаар гэж илт тавлан шоглож байхав дээ. Орос өөрсдөө түүхий эдээ зарж орлого олдог яг манайхтай адилхан улс. Түхий эд бараа таваараа Хятад, АНУ -руу хэн нь гаргах вэ гэдэг дайн дэлхийд өрнөж байна.

Avatar

Зочин 2021-09-24 202.131.236.138

Дэлхийн том гүрэн Орос улс мэдээж хажууд байгаа жижиг улсаа өрсөлдөөнөөс шахах нь ойлгомжтой. Өөрийн хүнээрээ дамжуулж манай нүүрсний зах зээл, таваарын гол тээвэр хийх төмөр замыг амжилттай гацааж уралдаанд гараанд түрүүлж гарлаа. Орос биднийг барьж байхын тулд манай хэн нэгэнийг хүүхэлдэй болгон залах нь ойлгомжтой. Тэр нь Женко л таарснаас биш. Гол итгээд кино үзээд уйлалдаад Хятадыг үзэн ядсан нь бид шүү дэ. С.Баяр хоншоортой аавын хүү Оюутолгойг Оросуудаас айхгүй хулхидаж хөдөлгөж чадсан.

Avatar

Зочин 2021-09-24 202.131.236.138

Оросын үгэнд ороогүй барууны хөрөнгө оруулалт дэмжсэн манай бүх удирдлагыг Путин Женкогоор дамжуулж шоронд хийж үзүүлэн болгоод дараагийн хүмүүсд анхааруулга өгч байна. Бид Хятадаа үзэн ядсан мөртлөө Экспортын 80 хувь, Импортын 90 хувь Хятадтай хийдэг. Орос манайд өндөр үнээр түлш, эрчим хүч шахаж 5-р цах станц, усан станц, нефтийн үйлдвэрийг гацаадаг. Одоо тэгээд ахаа гээд уйлалдаад ядуу амьдрах уу яах уу хамуудаа

Avatar

Зочин 2021-09-24 66.181.160.61

Чи яг үнэнийг хэлжээ!! Талархаж байна!

Avatar

Зочин 2021-09-24 66.181.188.103

Yaag unen. Ene niitleliig uhaarch oilgoj dugnelt hiigeesei.

Avatar

Зочин 2021-09-24 150.129.142.172

Unen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж