Covid-19-өөр өвдсөн иргэд тэтгэмж авах боломжтой

Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

Covid-19-өөр өвдсөн иргэд тэтгэмж авах боломжтой

Covid-19-өөр өвдсөн иргэд тэтгэмж авах боломжтой

Цар тахлаас үүдэж халдвараар өвдсөн иргэдэд цалингүй чөлөө олгох асуудал аж ахуй нэгж, байгууллагуудад гарч байгаа. Тодруулбал, Covid-19-өөр өвдсөн хүмүүс гэрээрээ эмчлүүлж байгаа тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бол хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах боломжтой аж.

Хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болон ажил эрхэлдэг хүмүүс Нийгмийн даатгалын сангаас олгодог тус тэтгэмжийг авахаар тусгажээ. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх дараах тохиолдол үүснэ. Үүнд:

  • Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө гурав ба  түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн байх
  • Даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд гурван сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн нөхцөлд дахин тэтгэмж авах эрх үүсэх аж.

COVID-19-ИЙГ ГЭРТЭЭ ЭМЧИЛСЭН ТОХИОЛДОЛД ТЭТГЭМЖ ОЛГОХГҮЙ

Covid-19-өөр өвдсөн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бүр хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах боломжтой талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас асуухад:

-Өвдсөн иргэд мэдээллээ харьяа өрхийн эмнэлэгтээ утсаар мэдэгдэж, бүртгүүлнэ. Тухайн тохиолдолд байгууллага буюу ажил олгогч цалинг нь бүтнээр олгох ёстой. Бүтэн цалинг олгохгүй гэвэл өрхийн эмчээсээ тодорхойлолт авч, албан байгууллагадаа өгч, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч болох юм байна. Халдвар авсан иргэд багц шинжилгээ өгч, мэдээлэл нь цахим бүртгэлд орж байгаа. Өрхийн эмч энэ мэдээлэлд үндэслэн тодорхойлолт бичнэ.

Өрхийн эмнэлэгтээ мэдэгдээгүй, бие даан гэртээ эмчилсэн тохиолдолд тэтгэмж авах боломжгүй. Мөн албан байгууллага нь цалин хөлсийг нь өгөх тохиолдолд түр тэтгэмж өгөхгүй.

Түр тэтгэмж авах иргэд нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн хуудас зэргийг бүрдүүлэх ёстой юм байна.

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУГАЦААНЫ ХУВЬД:

  • Хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан ажлын эхний таван өдрийн тэтгэмжийг ажил олгогчоос өгөх,
  • Зургаа дахь өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг Тэтгэмжийн даатгалын сангаас олгох,
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний таван өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна

Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд ажлын 132 өдрийн хугацаанд тэтгэмж олгодог байна. Хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ ажлын 132 өдрөөс илүүгүй хугацаанд олгохоор тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж