"Роснефть” ирэх сард 51 мянган тонн АИ-92 шатахуун нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.09.23-нд нийтлэгдсэн

"Роснефть” ирэх сард 51 мянган тонн АИ-92 шатахуун нийлүүлнэ

"Роснефть” ирэх сард 51 мянган тонн АИ-92 шатахуун нийлүүлнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон  өчигдөр /2021.09.22/ "Хятадын Бээжин хотод суугаа Элчин сайд Хятадын Гадаад хэргийн яам болон Худалдааны яамд уулзалт товлосон. Шатахууны хомсдолыг 5-7 хоногт шийдэхээр ажиллаж байна. Мөн ОХУ-руу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон  импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлэлцээ хийхээр явсан" гэдгийг мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр /2021.09.23/ манай талаас “Роснефть” компанийн төлөөлөлтэй уулзжээ. Улмаар есдүгээр сард 1500 тонн АИ-92,  есдүгээр сард ачигдаагүй үлдсэн 10 мянган тонн шатахууныг аравдугаар сард ачигдах 44 мянган тонн шатахуун дээр нэмж тооцохоор болжээ. Ингэснээр ирэх аравдугаар сард 51 мянган тонн АИ-92 шатахуун авахаар болсон байна. Тодруулбал, ОХУ  28 мянган тонн шатахуун нийлүүлэх ёстой байсан ч  гол нийлүүлэгч Ангарскийн нефть химийн үйлдвэр дээр засвар хийж байгаа гэх шалтгаанаар  есдүгээр сард 17 мянган тонн шатахуун нийлүүлсэн.  “Роснефть” компаниас есдүгээр сарын 16-ныг хүртэл 7400 орчим тонн АИ-92 бензин нийлүүлсэн учраас  үлдсэн  9-10  мянган тонн  шатахууныг ирэх аравдугаар сард нийлүүлэхээр болжээ. 

 Тус  уулзалтад манай талаас:

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр,
  • Ашигт малтмал, газрын тосны газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт,
  • Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны тэргүүн “Шунхлай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран,
  • Монголын нефть хийн Үндэсний ассоциацийн тэргүүн, “Магнай Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтан-Очир,
  • “Петровис ойл” ХХК-ийн ерөнхий захирал О.Содбилэг,
  • “Содмонгол групп” ХХК-ийн тээвэр ложистик хариуцсан захирал Н.Ангар,
  • “Тэс петролиум” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Майдар,
  • “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат,
  • “НИК” ХХК-ийн импорт, гадаад худалдаа хариуцсан захирал О.Билгүүн,
  • “Лекс Ойл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Индра,
  • “Роснефть Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбаатар,
  • Роснефть Монголия” ХХК-ийн менежер Б.Эрдэнэбаатар нар оролцож байна. 

Дээрх хурал  есдүгээр сарын 25-н хүртэл үргэлжилнэ. 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж