Солонгос улсаар аялцгаая: Жэжү арал

Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

Солонгос улсаар аялцгаая: Жэжү арал

Жэжү арал бол Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг юм. Энэ арлын байгалийн үзэсгэлэнт тогтоц, ургамлын аймаг, галт уулын гаралтай агуй болон хадан цохионууд нь ЮНЕСКО-ын дэлхийд өвд бүртгэгдсэн байдаг. 360 гаруй галт уулын тогоо бүхий оргилууд, “Жэжү Уллэ” явган аяллын маршрут зэрэг нь аялагчдын сэтгэлийг ихээхэн татдаг байна. Мөн байгалийн үзэсгэлэнт газрууд, сэдэвчилсэн паркууд, резорт, музей болон сонирхолтой аяллын газруудаар дүүрэн энэхүү аралд жилийн дөрвөн улирал гадна дотны жуулчдын хөл тасардаггүй.

Халла Уулын Байгалийн Цогцолбор Газар

Халла уул нь Жэжү арлын төв цэгт далайн төвшнөөс 1,947 км өндөрт сүндэрлэдэг сөнөсөн галт уул бөгөөд 360 гаруй жижиг тогоотой толгодоор хүрээлэгдсэн Солонгосын хамгийн алдартай 3 уулсын нэг юм. Халла уулын орой дээр Пэг Нуг Дам нэртэй 1.7 км диаметр бүхий нуур тогтсон байдаг. Аялагчид энэ уулын аль хэсэгт, ямар өндөрт байгаагаас хамаарч олон төрлийн ургамалтай таарах бөгөөд цаг уурын онцлогийг өөрийн биеэр мэдрэх боломжтой.

Эко Лэнд

Сэдэвчилсэн паркуудын нэг болох Эко Лэндээр та 1800 оныхтой ижил уурын галт тэргээр аялангаа Жэжү нутгийн уугуул хэлээр Гуд Жа Вал гэдэг өвөрмөц ойн дундуур зугаалах болно. Мөн эртний гурилан тээрмийн сэнстэй байшин бүхий тосгонтой танилцангаа нуурын эрэг дагуу цайны газраар үйлчлүүлээх боломжтой

Луун толгой хад буюу Юундүам

Галт уулын халуун хайлмагнаас чулуужиж үлдсэн Лууны толгой адил хэлбэртэй энэ хад Жэжү арлын хойд зүгт байрлах ба нутгийн ардууд олон сонирхолтой домог түүхийг энэ хадтай холбож ярьдаг. Олон зууныг ардаа үлдээсэн энэ байгалийн өвөрмөц тогтцыг хүмүүс яг далайгаас тэнгэр лүү дүүлэн нисэх гэж буй луу мэт харагддаг гэж ярилцдаг байна.

Сонсанилчүлбун буюу наран мандах оргил

Энэхүү галт уулын тогоо нь олон мянган жилийн өмнө далайн ёроолоос идэвхэжсэн галт уулнаас үүссэн бөгөөд халуун хайлмаг болон үнс нь амсар үүсгэн тогтсон нь холоос яг титэм шиг харагддаг аж. Анх арал хэлбэрээр тусдаа оршдог байсан ч он удаан жилийн туршид тундасжилт явагдаж, том аралтайгаа холбогдсон байна. Жэжү аралд ирсэн жуулчид заавал үзэх ёстой гэдэг энэ галт уулын тогооны хажуухнаас нар мандахыг харахад үнэхээр үзэсгэлэнтэй гэдэг.

Собжикучи тохой

Хаврын улиралд “Шар цэцэг”- ийн далай адил харагддаг энэ тохойд рапс цэцгийн талбай байдаг. Жил бүрийн 3 сарын сүүл 4 сарын эхээр Со Ги Пу хотын рапс дэлгэрэх үеийн марафон болон Жэжү арлын канола цэцгийн баяр энд болдог. Мөн далайн дунд сүндэрлэх Сон Сан Ил Чүл Бун тогоог хамгийн ойроос харж болдог байна.

Жэжүгийн далайн ертөнц

Солонгос орны хамгийн том далайн аквариум Жэжү аралд байдаг. 25,600 шоо дөрвөлжин талбайтай, 10,800 тонн ус бүхий энэ аквариумд 500 төрөл зүйлийн 48,000 гаруй далайн амьтад, загастай бөгөөд Мүнсом нэртэй хамгийн том аквариум нь яг л далай дотор явж буй мэт мэдрэмж төрүүлдэг ажээ. Мөн Хэнё буюу шумбагч бүсгүйчүүдийн шумбалт хийх үзүүлбэрийг энд үзэж сонирхоорой.

Усоллуг музей

Энэ бол Солонгос үндэсний цайны соёлыг олноо түгээхийн тулд байгуулагдсан музей юм. Энэ нутгийн цайны түүх соёлыг өгүүлсэн үзвэр, цайны ёслолд ашигладаг аяга, гүц болон дэлхийн олон орны аягануудыг эндээс л үзэх боломжтой. Мөн та ногоон цайтай зайрмаг, нарийн боовноос нь заавал амсаарай.

Жэжү арлын “3 элбэг” гэж юу вэ?

Эртнээс Жэжү арал нь чулуунаас их зүйлгүй, салхи байнга салхилдаг бас эрчүүд нь загасанд яваад бүсгүйчүүд нь аралдаа үлддэг байсан учир “3 элбэг”-ийн тоонд чулуу, салхи, бүсгүй хүн ордог байжээ. Жэжү арлынхан нутгийн хэлээр үүнийг “Сам”-гурав, “Да”- элбэг буюу “Сам Да Ду” гэж нэрлэсээр иржээ.

БНСУ-ын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг KTO Ulaanbaatar фэйсбүүк хуудсаас авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж