“Book and Broadcasting Fair-2010” үзэсгэлэн гарна

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

“Book and Broadcasting Fair-2010” үзэсгэлэн гарна

Наймдугаар сарын 20,21-нд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын үзэсгэлэнгийн их танхимд “Book and Broadcasting Fair-2010” үзэсгэлэн, худалдаа гаргах гэж байна. Үзэсгэлэнг МҮХАҮТ-ыг  үүсгэн байгуулсны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа аж. Үзэсгэлэнг ном, сонин, сэтгүүл, телевиз, FM, каталог, товхимол, вэб хуудасны үйлчилгээ, цахим дизайнер, мэдээлэл технологи, хэвлэх үйлдвэр, хуучин ном, судар бичиг, реклам зар сурталчилгаа гэсэн өргөн сэдвээр зохиохоор төлөвлөжээ.  Үзэсгэлэнд идэвхтэй оролцож, үзэмжтэй стенд гаргасан гурван оролцогчийг шалгаруулж урамшуулна. Тэргүүн байр эзэлсэн байгууллагыг  “Бизнес Таймс” сонинд нэг улирлын турш үнэ төлбөргүй зар сурталчилгаа байршуулах эрхээр шагнах бол удаах байранд шалгарвал  тус сонинд хоёр сарын хугацаанд үнэ төлбөргүй зар сурталчилгаа байршуулах, гуравдугаар байрт шалгарвал  нэг  сарын хугацаанд үнэ төлбөргүй зар сурталчилгаа байршуулах эрхээр урамшуулах гэнэ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж