Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Буман залуус” хорооллын гадна өнөөдөр /2021.09.23/ оршин суугчид жагсаал хийлээ. Тухайлбал, уг орон сууцны 300 гаруй өрх хоёроос гурван жилийн өмнөөс байрны ордероо авч чадаагүй байгаа аж.
“Буман залуус” хорооллын СӨХ-ны дарга А.Амартуяа "Энэ барилгыг “Пирамид орд” гэх компани барьсан. Уг байрны 300 өрх гурван жилийн хугацаанд ордероо авч чадаагүй байна. Судлаад үзэхэд тус компани энэ байрыг ББСБ, хувь хүмүүст барьцаанд тавьсан юм билээ. Барьцаанд тавьсан энэ их зээлээсээ нэг ч мөнгө төлөөгүй байна. Бид энэ тойргоос сонгогдсон Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Жагар гэгч хүнд мэдэгдэж энэ асуудлыг шийдэж өгөөч гэж хүссэн. Гэтэл сонгуулийн өмнө шийдэж өгнө гэсэн боловч сонгуулийн дараа сураггүй болчихсон. Оршин суугчид бид нийлээд шаардлага тавихад тус компани огт тоодоггүйгээр барахгүй хууль хяналтдаа мэдэгд гэж хэлдэг. Хууль хяналтад мэдэгдээд явахаар тоймтой хариу өгч шийдвэр гаргадаггүй аргаа бараад байна. Энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол 300 айл өрх орон гэргүй болох дээрээ тулаад байна. Улсын комисс яагаад ийм барилга барих зөвшөөрөл олгосоныг бид ойлгохгүй байна" гэлээ.
М.Батзаяа
Холбоотой мэдээ