Имарт түгээлтийн хэлтсийн агуулахад гэнэтийн ослын сургалт амжилттай хийгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.09.23-нд нийтлэгдсэн

Имарт түгээлтийн хэлтсийн агуулахад гэнэтийн ослын сургалт амжилттай хийгдлээ

Имарт хайпермаркет агуулахын аюулгүй байдлыг хамгаалах, ажилчдаа аюулгүй ажиллагаанд сургах, гэнэтийн ослын үед яаралтай тусламжийг үр дүнтэй үзүүлэх үүргийн хүрээнд НОБГ-тай хамтарсан иж бүрэн тактикийн сургуулийг ээлж дараалалтайгаар зохион байгуулж байгаа билээ. Өмнө нь Имарт Хан-Уул, Чингис салбаруудад зохион байгуулж байсан бол энэ удаад Имарт түгээлтийн хэлтсийн агуулахад  гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулж, аюулгүй ажиллагаанд бэлтгэгдсэн байгууллага болохоо баталгаажууллаа.

Тус сургуулилтын үеэр агуулахад гарсан гал түймрийг унтраах арга зүй, онцлогийг судлах, аюулгүйн нөхцөл байдлыг хангах, анхан шатны яаралтай тусламжийг үзүүлэх, албан хаагчдын сэтгэлзүй, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй ажиллагааг сайжруулах, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй хайгуул хийх, гэнэтийн ослын үед аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, гал түймэр унтраах, аврах ангиудын харилцан ажиллагааг бэхжүүлэх, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах хүрээнд дадлага сургуулилтыг хийсэн юм.

Имарт хайпермаркетын гэрээт, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч ахлах дэслэгч Ѳ.Ууганжаргал, Нийслэлийг онцгой байдлын газар, Нийслэлийн аврах анги 105, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Хан-уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар анги, тус дүүргийн Улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагын алба хаагчид болон “Скай хайпермаркет” ХХК-ний Имарт түгээлтийн хэлтсийн агуулахын ажилчид, удирдлагууд гал түймэр унтраах тактикийн хамтарсан дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа.

Тун удахгүй Имарт Хороолол салбарт үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж