Нөхөн сонгууль: Н.Энхбаярын хүүг сонгоод, эцэст нь уйлав даа!

Хуучирсан мэдээ: 2021.09.23-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгууль: Н.Энхбаярын хүүг сонгоод, эцэст нь уйлав даа!

Нөхөн сонгууль: Н.Энхбаярын хүүг сонгоод, эцэст нь уйлав даа!

Улс төрийн тайзнаас  “хөөгдөн” урлагийн тайзан дээрээ эргэн ирсэн С.Жавхлан сонгууль гэдэг үгийг тайлбарлахдаа “сонго тэгээд уйл” гэж байв. Тухайн үедээ инээдэм, ханиадам болоод өнгөрсөн болохоос одоо бодоход бараг “вангадаж”.

УИХ-ын хоёр тойрогт явуулж буй нөхөн сонгуульд  найман нам, хоёр эвсэл, хоёр бие даагч оролцохоор болсноос Сонгинохайрханд ёстой л “бага газрын их тулаан” болох шинжтэй.  Гол өрсөлдөөн АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл, Ардын намаас нэр дэвшигч Н.Энхбаярын хүү Батшугар нарын дунд явагдах биз.

Сонгинохайрхан час улаан дүүрэг. Сонгууль болгоноор МАН-ыг сонгочихоод хамгийн ядуу дүүрэг хэвээрээ хоцордог. УИХ-ын 2020 оны сонгуульд сонгинохайрханчууд Н.Учрал, Д.Сумъяабазар, П.Анужин гээд МАН-ын гурвыг сонгоод явуулсан ч зарим нь сул гишүүнээ голоод хотын дарга болоод "дэвшчихсэн". Зарим нь чуулганы хуралдаан дээр дээлийн өнгө,  хээ хуартай “ноцолдоод” сууж байх жишээний. Тэднээс ядаж л Э.Бат-Үүл шиг  гэр хорооллыг барилгажуулъя гэж дуугарч байгаа хүн хэн байна.
Э.Бат-Үүл Сонгинохайрханыг хотын төв болгоё, нийслэлийн төр захиргааг Ханын материалд нүүлгэн шилжүүлье, гэр хороолоо барилгажуулъя л гэж байнга ярьдаг хүн. Гэтэл МАН-ынхан засгийн эрхийг авангуутаа хотын захиргааг урагшаа Яармаг руу нүүлгэхээр шийдвэрлэчихсэн болохоос хэрэвзээ Сонгинохайрханд хотын шинэ захиргаа нүүгээд очсон бол тэр хавийнхны  газрын үнэ өсч, эдийн засгийн эргэлтэд орох боломжтой байсан. Одоо бол Сонгинохайрхан Улаанбаатарын хамгийн олон хүн амтай, хөгжил муутай,  ядуус ихтэй дүүрэг болж үлдэв.

Тэгэхээр сонгинохайрханчуудын хувьд ядахнаа л саналаа худалдчихгүй, хууртчихгүй хариуцлагатай байх цаг иржээ. Товчхондоо,  хүчээ нэгтгэсэн коммунистуудад “хүчиндүүлсээр” байх уу, хүний эрх, эрх чөлөөтэйгөө үлдэх үү гэдгээ.

Ардын намын арав, хорин цаасанд хууртаад сонголтоо зараад байвал шатахуунгүй тоггүй л амьдарна гэсэн үг.  Тэгэхээр МАН-ын засагласан таван жилд Монголд бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн өсч, ахуй амьдарлаа хэрхэн дээшилснээ ер нь бодоод үзэхэд гэмгүй. Дээр нь МАН-ын жирийн гишүүд нам гэж намирахаа болих ёстой. Нам чинь та нарыг сонгуулиар ашиглаад хаячихдаггүй гэж үү!

Үндсэндээ, УИХ-ын дараалсан сонгуульд үнэмлэхүй суудал авч, засгийн эрхийг  барьж байгаа МАН-ын үед Монгол Улс цар тахалдаа нэрвэгдэж, шатахуун ч үгүй, тог ч үгүй бараг дампуурлаа зарлах дээрээ тулчихлаа.  Монголчуудад ёстой дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болж байна.

Хойд хөрш Монголд нийлүүлдэг шатахууны экспортоо зогсоож, урд хөрш манайхаас худалдан авдаг нүүрсний импортыг гацааж байдал улам хүндэрсээр. Гэтэл энэ нь их хямралын зөвхөн эхлэл нь гэж байгаа. Цаашдаа бүсээ хэр чангалахыг Балхжав байтугай бурхан ч таашгүй. МАН бүр таамаглаж чадахгүй сууна.

Замын-Үүдийн ачаа тээврийн үнэ хэд дахин нугарч, иргэдийн идэх, өмсөх уух бүхний үнэ улам дээшээ өссөөр.  Ардчилсан нам засгийн эрх шилжүүлэх үед 1900 төгрөг байсан ам.долларын ханш Ардын намын үед 2848 төгрөг боллоо. “Атар” талх гэхэд сарын дотор 1280 төгрөгөөс 1500 төгрөг болж нэмэгдсэн.  Таван жилийн өмнө килограмм нь таван мянга байсан хонины махыг хоёр дахин өндөр үнээр худалдан авч байна.

Гэтэл иргэдийн амьдрал хэцүүдлээ, хүүе хаая гэх ёстой УИХ-ын гишүүд нь гадаад, дотоодоор нэг зугаалж явна.  Айж ичиж, болгоомжлох юм Ардын намынханд үнэндээ алга. Арай дэндүү ард түмнээ дээрэлхэж чадаж байгаа юм шүү.  Уг нь ээлжит бус хуралдаан зарлаад улс орны улс төр, эдийн засаг, аюулгүй байдалдаа анхаарах ёстой атал АНУ-д бөөнөөрөө "Костко" хэсээд явж байх нь ариун явдал мөн үү. Гадаадаас ирсэн жирийн иргэнээ болохоор тусгаарлалтад хорьчихдог, эрхийг нь зөрчдөг мөртлөө.   Энэ бүхний эсрэг парламентад эрх баригчдаас хариуцлага нэхэж чадах цор ганц нэр дэвшигч бол Э.Бат-Үүл гэж харагдаж байна. Н.Энхбаярын эрх хүү ч дээ, кноп дарагч болох биз.

МАН нөхөн сонгуульд ямарч хамаагүй аргаар ялалт байгуулахаар улайрч буй. Н.Энхбаярын зараад идчихсэн МАХН-ын ухуулагчдыг ажиллуулахгүй, манайхан ялна гэж бардаж байгаа гэнэ. Эрх баригчдын зүгээс  Н.Энхбаярын хүүг заавал ялуул гэсэн захиас  даалгавар гишүүддээ өгч буй ч гэх. Н.Энхбаярын хүү ялбал Сонгинохайрхан дүүрэгт юу ч өөрчлөгдөхгүй.  Нөгөөтэйгүүр эрх баригчид иргэдийнхээ итгэл үнэмшлээр наймаалцдагийн нэг тод жишээ бол Э.Батшугарыг нэр дэвшүүлсэн явдал.

Намдаа зүтгэснээ жийгээд наймаа тохироогоор Н.Энхбаярын хүүг нэр дэвшүүлсэн ч гэсэн шударга бус явдал шүү дээ. Ядаж МАН-ын жирийн гишүүд нь ийм наймаа, тохироог дэмждэггүй, Монголын төрийг зарж, худалддагийн эсрэг байх хэрэгтэй.  Жирийн гишүүдийнхээ үгийг сонсохоо больсон эрх баригчдад Н.Энхбаярын хүүг унагааж байж сануулга өгнө шүү.

Цар тахлаас болж хэвтэх эмнэлэггүй, эмчлэх эмчгүй, эм авах мөнгөгүй болсон монголчуудад нэмэр дээр нэрмээс болж Монгол Улс бүхэлдээ шатахууны хомсдолд орж, улсаараа явгарчихлаа.  Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг цаашдаа хөөргөднө гэсэн үг. Тэгэхээр  үнэмлэхүй олонхтой нийлээд хувааж иддэг, үгэнд нь ордог нь биш эрх баригчдыг хянадаг, айлгадаг, адаглаад тэдэнтэй хэрэлддэг хүн парламентад хэрэгтэй байна.  Э.Бат-Үүл  эрх баригчдын булай, булхайн хажуугаар нүдээ аниад чихээ бөглөөд явах хүн биш. Тэр үргэлж үг хэлэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөн й төлөө тэмцэж ирсэн. Тийм болохоор жагсаал хийлээ гээд цагдаагаар айлгадаг, үг хэллэж гэж баривчилдаг, хэвтэр эмнэлэггүй гэртээ өвдөж, үхэж байгсс иргэдийнхээ төлөө үнэмлэхүй олонхтой тэр үзэлцэж чадна. Э.Батшугар шиг  лав эцгийнхээ эсвэл эрх баригчдын “утсан хүүхэлдэй” болохгүй. Тиймээс Н.Энхбаярын хүүг сонгочхоод эцэст нь уйлав даа, сонгинохайрханчууд аа!

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
10
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж