Сансарт асар том хоосон орон зай буйг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.23-нд нийтлэгдсэн

Сансарт асар том хоосон орон зай буйг илрүүлжээ

Сансарт асар том хоосон орон зай буйг илрүүлжээ

Эрдэмтэд сансрын уудамд асар том хоосон орон зай буйг илрүүлжээ. Тус орон зай бөмбөрцөг хэлбэртэй агаад Перс болон үхрийн ордны хооронд 500 гэрлийн жилийн зайг эзлэн оршдог аж.

Эх сурвалжуудын мэдээлснээр тус хөндий од үүсгэхэд оролцдог молекулын үүлээр хүрээлэгдсэн байгаа аж. Гэвч эрдэмтэд чухам яагаад тийм хоосон том орон зай үүссэн шалтгааныг мэдэхгүй байна.

Дээрх хөндийг илрүүлэх судалгааг удирдан зохион байгуулсан Шмуэл Билягаар удирдуулсан Астрофизикийн төв(CfA), Онол тооцооллын хүрээлэнгийн хүрээлэн(ITC)-ийн баг шинэ нээлтийн талаар тайлбарлажээ.

Тэд “Асар том хоосон хөндийг хүрээлээд хэдэн зуун од бүрдэж байна, эсвэл аль хэдийн бүрдсэн байна. Бидэнд хоёр онол бий. Бидний Персүс-Таурус Супешелл хэмээн нэрлэж байгаа эл хөндий супернова дэлбэрэлтээс үүссэн байж болно. Дэлбэрэлтээс үүссэн бөмбөлөг хэлбэр бүх хийгээ гадагш цацсанаар ийнхүү хоосорсон байж болох. Эсвэл нэг биш, маш олон супернова олон сая жилийн турш үргэлжилсний үр дүнд ийм хоосон хөндий үүссэн байж магадгүй юм” гэжээ.

Эх сурвалж: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ГайхмаарГайхмаар
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж