Мьянмарт тулаан улам ширүүсч, иргэд дүрвэж байна | News.MN

Мьянмарт тулаан улам ширүүсч, иргэд дүрвэж байна

Мьянмарт тулаан улам ширүүсч, иргэд дүрвэж байна

Мьянмарт тулаан улам ширүүсч, иргэд дүрвэж байна

Энэтхэгийн хилийн ойролцоо оршдог Мьянмарын тосгонд эсэргүүцэгчдийн зэвсэгт бүлэглэл армийнхантай тулалдсанаас болж барилга байшингууд сүйрч, олон мянган иргэд дүрвэжээ.

Тулаан болсон Чин мужийн Тантлан тосгонд ойролцоогоор 10 мянган хүн аж төрдөг байжээ. Гэвч аймшигтай тулаанаас болж тосгоны ихэнх иргэд ойролцоо муж, тосгод төдийгүй Энэтхэг рүү хил даван дүрвэцгээсэн байна.

Чин мужтай хил залгаа оршдог Энэтхэгийн Мизорам мужийн удирдлагуудын мэдээлснээр Мьянмараас өнгөрсөн долоо хоногт дор хаяж 5500 дүрвэгч очсон гэнэ.

Мьянмар улсад энэ оны хоёрдугаар сарын 1-нд армийнхан цэргийн хүчээр төрийн эрхийг булаан авснаас хойш эсэргүүцэл, үймээн самуун, дайн тулаан ихтэй байгаа.

Тэгвэл сүүлд болсон тулаанд дор хаяж 20 барилга шатаж, олон хүн нас баржээ. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр цэргүүдийг зэвсэгт бүлэглэлийн 100 орчим хүн отон дайрсанд армийнхан агаарын цохилтоор эсэргүүцлийг дарсан гэнэ. Мөн тулаанд дөрвөн энгийн иргэн нас барж, 15 хүн шархадсан аж.

Харин цэргүүдийг эсэргүүцэн тулалдсан Чин мужийн эсэргүүцлийн хөдөлгөөнийхний мэдээлснээр 30 орчим цэрэг амь үрэгдсэн гэнэ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KOSHAI? KOPAI CBOIM, @@UUY tyi, h h 2021-09-23 172.85.168.166

lunchxoo

Avatar

xynii munguur 2021-09-23 172.85.168.166

bydyylgeer

Avatar

Зочин 2021-09-23 66.181.187.221

Манай АН монголыг яг ийм болгохын босгонд тулчихсан байгаа!!! Өөрсдийнх нь нэр хүнд гэж юу ч байхгүй болсон тэд ийм аргаар л засгийн эрхэнд гарч эрх мэдэлд хүрч хөрөнгө мөнгө олж авахаас өөр гарц үлдсэнгүй!!!

Avatar

Зочин 2021-09-23 202.179.25.111

Хамар доорх хагархай гэгчээр хамаагүй ш а а х юмаа.

Avatar

Зочин 2021-09-23 122.201.24.203

Элдэв янзын юм уншиж үзэж ухаанаа тэлмээр байна. Энд дан ганц АНУ ч биш том том улсууд хамааралтай

Avatar

Зочин 2021-09-23 45.151.167.10

>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-23 124.158.71.106

манайд ардчилал, хүний эрх нэрийн дор ингэвэл ёстой амгалан байсан орон маань сүйрэх байлгүй, тэгээд нөгөө бослого дэгдээснүүдийнх нь уриа нь эрх чөлөөгүй явснаас үхсэн дээр гэх мэтээр нөгөө АНУ-ын уриаг давтаж тархи угаана, ингэж л барууныхан жижиг улсуудыг үнс нурам болгож байгаа юм

Avatar

МАНингийн мал 2021-09-23 66.181.161.107

харинч та нарын шүтээн хятадууд энэ улсыг үймээний талбар болголоо шүүдээ. нөгөө улс орнуудын дотоод хэрэгт битий оролц гэдэг орсууд нь мэдсэн ч мэдээгүй юм шиг сууж байгаа. цэргийн эрхтнүүд ч гэж МАНин хүүк шиг эргүү малнууд л байгаа тэднийг нь хэдэн хятад удирдаад сууж байгаа, нэг ёсондоо хятадын харьяанд орсон гэсэн үг. чиний хятадууд вьетнамд ийм зүйл хийх гэж оролдоод бүтээгүй, тайландад хийх гэж оролдсон ч бүтээгүй байх. юм унш долоогч баас идэгчээ, тархи чинь илжирчээгүй бол.

Avatar

Зочин 2021-09-23 66.181.161.107

МАНингууд монголыг нэг ийм улс болгох гэж мөрөөдөөд байгаа биздээ. нэг хурандаанцарыг тахин шүтсэн ганц хятад гэдэг улстай харьцдаг.

Avatar

Зочин 2021-09-23 202.9.41.15

Зарим монголчууд бас үүн шиг дайн тулаан зэвсэгт тэмцэл хийхийг дотооддоо хийхийг уриалж байдаг болсон. Тэгвэл улс орон ард түмэн өөрсдөө лхохирно. харин улс төрчид хожиж магад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж