Мьянмарт тулаан улам ширүүсч, иргэд дүрвэж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.23-нд нийтлэгдсэн

Мьянмарт тулаан улам ширүүсч, иргэд дүрвэж байна

Мьянмарт тулаан улам ширүүсч, иргэд дүрвэж байна

Энэтхэгийн хилийн ойролцоо оршдог Мьянмарын тосгонд эсэргүүцэгчдийн зэвсэгт бүлэглэл армийнхантай тулалдсанаас болж барилга байшингууд сүйрч, олон мянган иргэд дүрвэжээ.

Тулаан болсон Чин мужийн Тантлан тосгонд ойролцоогоор 10 мянган хүн аж төрдөг байжээ. Гэвч аймшигтай тулаанаас болж тосгоны ихэнх иргэд ойролцоо муж, тосгод төдийгүй Энэтхэг рүү хил даван дүрвэцгээсэн байна.

Чин мужтай хил залгаа оршдог Энэтхэгийн Мизорам мужийн удирдлагуудын мэдээлснээр Мьянмараас өнгөрсөн долоо хоногт дор хаяж 5500 дүрвэгч очсон гэнэ.

Мьянмар улсад энэ оны хоёрдугаар сарын 1-нд армийнхан цэргийн хүчээр төрийн эрхийг булаан авснаас хойш эсэргүүцэл, үймээн самуун, дайн тулаан ихтэй байгаа.

Тэгвэл сүүлд болсон тулаанд дор хаяж 20 барилга шатаж, олон хүн нас баржээ. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр цэргүүдийг зэвсэгт бүлэглэлийн 100 орчим хүн отон дайрсанд армийнхан агаарын цохилтоор эсэргүүцлийг дарсан гэнэ. Мөн тулаанд дөрвөн энгийн иргэн нас барж, 15 хүн шархадсан аж.

Харин цэргүүдийг эсэргүүцэн тулалдсан Чин мужийн эсэргүүцлийн хөдөлгөөнийхний мэдээлснээр 30 орчим цэрэг амь үрэгдсэн гэнэ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж