Тарвага агнасан этгээдүүдээр 24 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.23-нд нийтлэгдсэн

Тарвага агнасан этгээдүүдээр 24 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ

Тарвага агнасан этгээдүүдээр 24 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ

Хууль бус ан агнуур, мах түүхий эдийг худалдаалах зөрчлийг таслан зогсоох үзлэг шалгалтыг  байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн албан хаагчид хамтран долоогоос арваннэгдүгээр сард зохион байгуулж буй. Тэгвэл тус шалгалтын хүрээнд хэд хэдэн хууль бус зөрчлийг илрүүлжээ.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Уянга, Тарагт, Хайрхандулаан, Богд, Баруунбаян-Улаан, Арвайхээр, Зүүнбаян-Улаан сумдад 2021 онд хууль бусаар тарвага агнасан, мах түүхий эдийг ашиг олох зорилгоор олон тоогоор худалдаалсан, тээвэрлэсэн зөрчлийг тогтоосон байна.

Нийт 26 зөрчлийг илрүүлж, холбогдох 24 иргэнд нийт гурван сая 570 мянган төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын 23 сая 576 мянган төгрөгийг нөхөн төлүүлжээ. Түүнчлэн 91 тарваганы нойтон мах, 20 ширхэг калибр бууг тус тус хурааж зохих журмын дагуу шийдвэрлэсэн аж.

Зооноз өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-өөс мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Монгол Улсын 17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй. Жил бүр аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор тарваган тахал өвчин гарах эрсдэл тулгардаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг улсын хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглосон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж