
Түүний хүүхэд асрагч өгсөн мэдүүлэгтээ “Би охин Lucia-г харан Mel Gibson-той хамт гэрт үлдсэн. Oksana сагс тоглохоор хэдэн найзуудтайгаа гарсан. Тэр үед Mel өөрийгөө барих чадваргүй болтлоо уурлаж хаалгаа өшиглөн, утсаар хэн нэгэнтэй хараалын үг урсган хашгирч байсан. Мөн Oksana-руу утасдаж, хурдан гэртээ ирэхийг шаардаж, ирэхгүй бол охиныг чинь зодно хэмээн дарамталсан” хэмээн мэдэгджээ. Харин охины ээжийн мэдүүлснээр Mel Gibson уурласан үедээ охиноо зодож гэмтээж байсан хэмээн нотолсон байна.
Хосуудын охин Lucia одоо 10 сартай.
Н.Наран