АНУ, Франц хагаралдсанаас хойш Байден анх удаа Макронтой холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2021.09.23-нд нийтлэгдсэн

АНУ, Франц хагаралдсанаас хойш Байден анх удаа Макронтой холбогдлоо

АНУ, Франц хагаралдсанаас хойш Байден анх удаа Макронтой холбогдлоо

АНУ, Нэгдсэн вант улс, Австрали гурван улс цэргийн техник технологийн ололт амжилт, мэдээлэл, туршлагаа хуваалцаж байх зорилгоор гурван талт “АУКУС” гэрээ байгуулан, үр дүнд нь Австралид цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц бүтээж өгөхөөр болсон. Улмаар Австрали 2016 онд Францтай тохирсон шумбагч онгоц бүтээлгэх гэрээгээ цуцалж, холбоотнуудын дунд хагаралдаан үүссэн юм. Түүнээс болж Франц улс Вашингтон, Канберра хотуудад суугаа элчин сайд нараа эргүүлэн татан, дээрх үйл явдлыг байж боломгүй үйлдэл гэж тодорхойлж байв.

Тэгвэл хоёр улс хагаралдсанаас хойш Жо Байден анх удаа Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар холбогдлоо. 30 минут гаруй ярилцахдаа Жо Байден “АУКУС” гэрээг байгуулахдаа зарим болчимгүй алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрчээ. Түүний дараа хоёр улс хамтарсан мэдэгдэл хийхдээ “Байден, Макрон нар Францын ашиг сонирхол болон Европын холбоотнуудаа бодвол нээлттэй зөвлөлдөх нь нөхцөл байдлыг ашигтайгаар эргүүлэх үр дүнтэй гэдэгт санал нэгдэж, Жо Байден эл санаандаа тууштай, үнэнч хандахаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр орны удайрдагч нар итгэлцлийг сэргээх, нийтлэг зорилгоо биелүүлэхийн тулд тодорхой арга хэмжээ авахад чиглэсэн нухацтай зөвлөлдөх үйл явцыг эхлүүлэхээр шийдэв” гэсэн байна.

Дээрх үйл явдал хоёр улс тус үйл явдалд хэрхэн чухал ач холбогдол өгч анхаарч байгааг батлан хөрүүллаа. Угаасаа ч “АУКУС” гэрээтэй холбоотой маргаан хоёр холбоотны хооронд Иракийн дайн эхэлснээс хойш гарч буй хамгийн ноцтой асуудал учир анхаарал хандуулахаас өөр аргагүй билээ.

Утсаар ярьсны дараа Макрон элчин сайдаа АНУ-руу буцаахаар болж, Байден Европын батлан хамгаалах салбарыг илүү хүчирхэг тогтвортой болгохыг тууштай дэмжихээ амласан байна.

Хэдийгээр үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж тэдний утсаар хийх яриаг ширүүн болж өрнөнө гэж ажиглагчид таамаглаж байсан ч үнэн хэрэгтээ тэд илэн далангүй, маш найрсаг өнгө аястай ярилцсан гэнэ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж