Газар хөдлөлт Баянлиг, Баянговь суманд мэдрэгджээ | News.MN

Газар хөдлөлт Баянлиг, Баянговь суманд мэдрэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.09.23-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлт Баянлиг, Баянговь суманд мэдрэгджээ

Газар хөдлөлт Баянлиг, Баянговь суманд мэдрэгджээ

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөөдөр 08:03 цагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр Богд сумаас баруун зүгт 15 километрийн зайд газар хөдөлжээ. Улмаар Баянлиг, Баянговь сумдад болон Баянхонгор аймгийн нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Тус аймаг нь  газар хөдлөлтийн 7-8 баллын идэвхтэй бүсэд оршдог бөгөөд газрын хөрсний хэв шинжээр нь авч үзвэл Түйн голын сав дагуу хайрган чулуулаг хөрстэй, газар хөдлөлтийн эрсдэлтэй нутаг дэвсгэрт тооцогддог  аж.

Онцгой байдлын ерөнхий газар болон ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгээс газар хөдлөлт, байгалийн гамшгийг урьдчилан мэдээлэх боломжгүй гэдгийг өмнө нь хэлсэн. Харин газар хөдлөлт гамшгийн хэмжээнд болвол урьдчилан сэргийлэх дуут дохио дуугарах нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-23 51.195.42.226

>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-23 66.181.161.113

Газар Олигтой хөдөлвөл тоглоомы талбай гарах гээд бхад

Avatar

Зочин 2021-09-23 192.82.89.201

ИХ БОГДЫН ГАЗАР ХӨДЛӨЛ ДАВТАГДАХ БОЛОМЖТОЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж