Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөөдөр 08:03 цагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр Богд сумаас баруун зүгт 15 километрийн зайд газар хөдөлжээ. Улмаар Баянлиг, Баянговь сумдад болон Баянхонгор аймгийн нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Тус аймаг нь газар хөдлөлтийн 7-8 баллын идэвхтэй бүсэд оршдог бөгөөд газрын хөрсний хэв шинжээр нь авч үзвэл Түйн голын сав дагуу хайрган чулуулаг хөрстэй, газар хөдлөлтийн эрсдэлтэй нутаг дэвсгэрт тооцогддог аж.
Онцгой байдлын ерөнхий газар болон ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгээс газар хөдлөлт, байгалийн гамшгийг урьдчилан мэдээлэх боломжгүй гэдгийг өмнө нь хэлсэн. Харин газар хөдлөлт гамшгийн хэмжээнд болвол урьдчилан сэргийлэх дуут дохио дуугарах нь.
Холбоотой мэдээ