2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 316,672,749.88 төгрөгийн үнийн дүн бүхий 939,348 ширхэг хувьцаа арилжигдсанаас 24 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ариг гал" ХК (EER +13.56%) болон "Багануур" ХК (BAN +13.45%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" ХК (MMX -6.72%) болон "Дархан нэхий" ХК (NEH – 3.61%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 60,339 ширхэг нэгж эрхийг нийт 22,195,963 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.45 хувиар өсөж, 43107.89 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,949,511,632,019.36 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ