Засгийн газрын ээлжит бус хуралдаан цуцлагджээ

Хуучирсан мэдээ: 2021.09.23-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит бус хуралдаан цуцлагджээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан цуцлагджээ

НЭМЭЛТ:

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.09.23/ 15:00 цагт товлогдсон боловч цуцлагджээ.


Сүүлийн гурав хоногт шатахууны жижиглэн худалдааны хомсдол үүссэн. Шатахуун түгээх станцуудаар шатахуун хайж хонон өнжин дугаарласан жолооч нар бухимдалтай, Засгийн газар сандарч байна.  Тэгвэл Засгийн газрын ээлжит  бус хуралдаан өнөөдөр /2021.09.23/ 15:00 цагт товлогджээ.  Хуралдаанаар шатахууны нийлүүлэлтийг яаралтай хэвийн горимд оруулах чиглэлээр БНХАУ болон ОХУ-тай хийж буй хэлэлцээрүүдийн талаар хэлэлцэх юм байна. Мөн Ерөнхий сайд шатахууны хомсдол үүсгэсэн  албан тушаалтанд хариуцлага тооцохыг мэдэгдсэн. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар дээрх асуудал яригдах бололтой. 

Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Энэ хэрэглээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас, 5-10 хувийг Хятадаас нийлүүлдэг. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон  өчигдөр " Хятадын Бээжин хотод суугаа Элчин сайд Хятадын Гадаад хэргийн яам болон Худалдааны яамд уулзалт товлосон. Шатахууны хомсдолыг 5-7 хоногт шийдэхээр ажиллаж байна. Мөн ОХУ руу өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон  импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлэлцээ хийхээр явсан" гэдгийг дуулгасан.

 Засгийн газрын хурлын талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж