Явгарсан нийслэлчүүдийн сонголт нийтийн тээвэр болжээ | News.MN

Явгарсан нийслэлчүүдийн сонголт нийтийн тээвэр болжээ

Явгарсан нийслэлчүүдийн сонголт нийтийн тээвэр болжээ

Явгарсан нийслэлчүүдийн сонголт нийтийн тээвэр болжээ

Цар тахлаас болж иргэд нийтийн тээврээр зорчихоос илүү хувийн машинаараа явах сонирхолтой болсон. Гэтэл хичээл, сургуультай зэрэгцээд шатахууны хомсдол нүүрлэсэн нь нийтийн тээвэрт ашигтайгаар тусч байна.

Түгжрэлд тэг зогсолт хийдэг байсан нийслэлчүүд сүүлийн хэдэн өдөр бензин, шатахуун олдохгүйн зовлонд уналаа.  Тиймээс ажилдаа яарсан гоё ах, эгч нараар автобус дүүрчээ.  Өөрөөр хэлбэл, шатахууны хомсдол нийслэлчүүдийн олон жилийн толгойны өвчин байсан түгжрэлийг ийм амархан шийдэх байжээ.  Хоёр алхамын газар машин унаж, хоёр цаг түгжирдэг монголчууд алхах аль эсвэл нийтийн тээврээр үйлчлүүлэхээс өөр сонголтгүй болж байх шиг.  Ийм үед нийтийн тээвэрт явдаг автобусны тоог нэмэгдүүлэхээс өөр гарц алга байна.

Мэдээж, шатахууны хомсдол нь эдийн засагт маш том сөрөг үр дагавар авчрах нь гарцаагүй.   Засгийн газраас 5-7 хоногийн хугацаанд шатахууны хомсдолыг арилгана гэж амалсан. Шатахууны хомсдол арилсан ч үнэ нь нэмэгдэж болзошгүй байгаа. Тэгэхээр цаашид машины үнэ унаж, иргэд алхах, автобусаар явахыг илүүд үзэж магадгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МЭЛС 2021-09-23 192.82.92.201

Энийг л би хүлээж блаа гэж Гүрсэд хэлдэг шиг,, одоо л нийтийн тээврээ рекламдаад өг дөө

Avatar

ЗОЧИН 2021-09-23 192.82.92.201

Одоо л энэ Нийтийн тээврээ босгоод ав, наадуул чинь хэсэг жон жон гэж бгаад таг болно

Avatar

Зочин 2021-09-23 51.195.42.226

>>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-23 203.217.139.240

Бензин битгий ирээсэй. Цахилгаан машинтай би гудмаар чөлөөтэй давхих нь дээ. Хүрэлсүхийн нефтийн үйлдвэр ажиллаж эхлэхтэй зэрэгцээд дэлхийн машин үйлдвэрлэгч нар бензин машин үйлдвэрлэхгүй болно ш дээ. 2024 оноос бензин машин оруулахгүй гэсэн зөндөө улс байна. Одоогийн нөхцөл байдлыг зөвөөр ашиглаад цахилгаан машинтай болоод ав аа. бензин битгий ирээсэй.

Avatar

Зочин 2021-09-23 202.126.88.230

БЭНЗИН ШАТАХУУН, ХУУЧИН ПРИУСЭЭС ДОР ХҮНИЙ АМЬ НАС ЭРҮҮД МЭНДТЭЙ ОРОН БОЛЧИХ ГЭЖ ЭЭ ЧААВААС ‼️‼️‼️

Avatar

Зочин 2021-09-23 202.21.108.47

Нийтийн тээврээ өөд нь татаад УБ т 4 зүг холбосон тэнхлэгт агаараар хурдан галт тэрэгтэй болсон бол өнөөдөр бензин яршиг л байх байлаа. Одоо яахав тавилан юм даа. Коронагаа тусаад автобусаараа чихэлдхээс.

Avatar

Зочин 2021-09-23 202.126.89.43

Нийтийн тээвэрээр зорчих иргэд ихсэннээр халдвар хурдацтай тархаж бн бензиний хомсдол бензинээ нөөцөлж чаддаггүй чадваргүй сайд буруутай

Avatar

Зочин 2021-09-23 202.131.225.197

Хурдан тархаж байна нтр шаана биз. Угаасаа утгаа алдчихаад байхад юу ч яриад байгаан.

Avatar

Зочин 2021-09-23 183.177.99.229

Нийтийн тээврээ сайжруулаад яваа, машин сэлүүхэн жирийн олонд таатай л байна

Avatar

Зочин 2021-09-23 202.126.88.229

Битгий йхудлаа шаагаад бай. Түгжрэл хэвээрээ л байна штээ

Avatar

зочин 2021-09-23 103.57.93.254

Бид нэг зөв зүйлийг олж харах хэрэгтэй. Амьдралын хэрэгцээт цагуудаа замын түгжрэлд өнгөрөөхгүйн тулд
нийтийн тээврээ өөд нь татаад авбал бензины хомсдол гэж гаслаж суухгүй л байх.
Хөгжилтэй бусад улс орнууд түгжрэлийг ингэж л шийдэж байна. Яахав хувийн унаа унах улсууд замын болоод зогсоолын
өндөр татвар хураамж төлөг.

Avatar

Зочин 2021-09-23 192.82.73.105

Бензины хомсдол,ер нь манай эдийн засгийн хүндрэл уналтад ,Орос хятад хоёр хөршийг үзэн ядагч,социалаар энэ талаар солиорогчид их нөлөө үзүүлж байгаа шүү. Бүр төрийн тэргүүнүүдийг нь хүртэл дарангуйлагч, коммунист,харгис этгээд гэж цоллож байгаад доромжлоно.Ийм нөхөд АН тэрүүтэй сөрөг хүчин дотор л дүүрэн байдаг.Тэд манай улс хоёр хөрштэй харилцаа муутгаж тасалдуулвал сүйрнэ гэдгийг мэдээж сайн мэдэж байгаа.Өөрөөр хэлбэл ард иргэд эх орныхоо эрх ашгаас урвасан үйлдэл байнга явуулж байна.

Avatar

Зочин 2021-09-23 66.181.161.62

Чи эхлээд овоо зөв ярьж байснаа АН болоод явчихаар л шал үнэ цэнгүй чавганцын хэрүүл болоод явчихлаа!!! Сошиалаар солиорогчид намын ямар ч ялгаа байхгүй, зүгээр л сэтгэцийн проблемтай эмгэг хүмүүс байдаг юм!!

Avatar

Нисэх Яармагийн иргэн 2021-09-23 64.119.29.110

Миний бодлоор машинтай хүмүүс яаж иижаагаад л бензин олохоо л бодохоос автобусны сонголт ххгүй бх

Avatar

Зочин 2021-09-23 202.131.225.197

Автобусанд суучуул доошоо орчих гээд байгаа байх. Утас, машин, байр, хүүхдийн сургуулийн төлбөр гэдэг юмнуудаараа уралддаг хүмүүс чинь хаха. Өрөвдмөөр шүү.

Avatar

Хотын уугуул иргэн 2021-09-23 192.82.69.21

Зөв. Явган явах хэрэгтэй. Нээх л мундаг амьтад машин унаж давхилдаад л.Хийж бүтээсэн юм гэж "нойл". Явган авах хэрэгтиэй. Эрүүл мэндэд тустай. 1-2 сарын хугацаан ОРК-ууд жаахан юм үзэж, бодит амьдралтай танилцах хэрэгтэй .

Avatar

Зочин 2021-09-23 64.119.23.177

ажилгүй анхиагүй мал машин авах мөнгөггүй

Avatar

Зочин 2021-09-23 103.111.68.3

төрийн албан хаагчдын сонгодог дүр

Avatar

Зочин 2021-09-23 66.181.161.62

Ганц машин маань бензингүй таг зогслоо. За бид томчууд ч дүүрч, харин ирэх 7 хоногт танхимаар хичээллэх хүүхдүүдээ яаж сургуульд нь хүргэж өгч авах болж байнаа??? ЕРӨНХИЙ САЙД АА! Шатахуун иртэл сургуулийн хичээлийг онлайнаар явуулж өгнө үү??!!

Avatar

zochin 2021-09-23 66.181.183.184

bolj bna .Turgenii mashin uilchilj baigaa baihaa,

Avatar

Зочин 2021-09-23 66.181.180.247

яаралтай эмнэлэг бараадах ёстой хүмүүс яах болж бна вэ?!

Avatar

Зочин 2021-09-23 202.21.113.238

bolomjgui sh dee. emnelgiin oirhon bairtai bolno doo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж