Явгарсан нийслэлчүүдийн сонголт нийтийн тээвэр болжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.23-нд нийтлэгдсэн

Явгарсан нийслэлчүүдийн сонголт нийтийн тээвэр болжээ

Явгарсан нийслэлчүүдийн сонголт нийтийн тээвэр болжээ

Цар тахлаас болж иргэд нийтийн тээврээр зорчихоос илүү хувийн машинаараа явах сонирхолтой болсон. Гэтэл хичээл, сургуультай зэрэгцээд шатахууны хомсдол нүүрлэсэн нь нийтийн тээвэрт ашигтайгаар тусч байна.

Түгжрэлд тэг зогсолт хийдэг байсан нийслэлчүүд сүүлийн хэдэн өдөр бензин, шатахуун олдохгүйн зовлонд уналаа.  Тиймээс ажилдаа яарсан гоё ах, эгч нараар автобус дүүрчээ.  Өөрөөр хэлбэл, шатахууны хомсдол нийслэлчүүдийн олон жилийн толгойны өвчин байсан түгжрэлийг ийм амархан шийдэх байжээ.  Хоёр алхамын газар машин унаж, хоёр цаг түгжирдэг монголчууд алхах аль эсвэл нийтийн тээврээр үйлчлүүлэхээс өөр сонголтгүй болж байх шиг.  Ийм үед нийтийн тээвэрт явдаг автобусны тоог нэмэгдүүлэхээс өөр гарц алга байна.

Мэдээж, шатахууны хомсдол нь эдийн засагт маш том сөрөг үр дагавар авчрах нь гарцаагүй.   Засгийн газраас 5-7 хоногийн хугацаанд шатахууны хомсдолыг арилгана гэж амалсан. Шатахууны хомсдол арилсан ч үнэ нь нэмэгдэж болзошгүй байгаа. Тэгэхээр цаашид машины үнэ унаж, иргэд алхах, автобусаар явахыг илүүд үзэж магадгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж