1600 алба хаагч хамтарсан хээрийн сургуульд оролцож байна | News.MN

1600 алба хаагч хамтарсан хээрийн сургуульд оролцож байна

1600 алба хаагч хамтарсан хээрийн сургуульд оролцож байна

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан ”Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн нээлтийн ажиллагаа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Сургалтын төвийн районд зохион байгуулагдлаа.

Нээлтийн ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Дорнодын цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал М.Я.Носулев, Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар нарын бусад албаны хүмүүс оролцсон юм. Энэ сарын 22-ны өдрөөс ирэх сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлэх “Сэлэнгэ-2021” сургууль нь “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулж явуулах” сэдвээр явагдах юм.

Тус сургуульд Монгол-Оросын хамтарсан 1600 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа бөгөөд Монголын талаас сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас Дорнодын цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал И.Б.Тимофеев нар үүрэг гүйцэтгэж байна.

Сонирхуулахад 2008 оноос “Дархан”, 2010 оноос “Сэлэнгэ” нэрээр зохион байгуулагдах болсон тус сургууль нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад хоёр улсын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх, цэрэг техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн алба хаагчид харилцан туршлага солилцох боломжийг нэмэгдүүлдгээрээ тус сургууль чухал ач холбогдолтойд тооцогддог. Түүнчлэн энэ удаагийн сургуульд Армийн нисэх баг 100 гаруй нисэх багийн бүрэлдэхүүн, МИ-24 загварын 8 нэгж нисдэг тэрэг оролцож байгаа бөгөөд тэд Сэлэнгэ сургуульд нисэх бүрэлдэхүүний үндсэн үүрэг нь Хуурай замын цэргийн бүлэглэлд агаарын дэмжлэг үзүүлж, удирдлагаас өгсөн байлдааны даалгаврыг богино хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй оролцож байна. Мөн Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудаас хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын батальон оролцож байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-23 51.195.42.226

>>>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Хөх монгол 2021-09-23 202.126.88.42

Орос Ага нар ирээдүйд Монголыг эзлэх хээрийн сургууль хийсэн юм бн ккккк

Avatar

Зочин 2021-09-23 103.26.194.76

Лам яах гэж тэнд байгаа юм бол доо

Avatar

Зочин 2021-09-23 202.126.89.49

Эзгүй уудам хээр талд Орос-Монголын армийг отоод сууж байгаад т*******т гэж юу байхав дээ. Дэндүү амьдралаас тасархай юм хийх юм. Тэгээд ийм их том үрлэгэн зардал ихтэй сургууль хийхээ больсон нь дээр байх.Ажилгүй БХЯ-ныхан ажил хийсэн дүр эсгэж байгаа юм.

Avatar

Зочин 2021-09-23 202.126.89.143

l*****a amnaasaa bolj

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж