АН: ЗГ-ыг огцруулах бүх нийтийн тэмцлийг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2021.09.23-нд нийтлэгдсэн

АН: ЗГ-ыг огцруулах бүх нийтийн тэмцлийг зохион байгуулна

АН: ЗГ-ыг огцруулах бүх нийтийн тэмцлийг зохион байгуулна

АН-аас   өнөөдөр /2021.09.23/  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


УИХ-ын дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

-Үүсээд байгаа нөхцөл байдалд эрх баригчдаас АН  хариуцлага нэхэж байна. УИХ-ын дарга, МАН-ын бүлэгт УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулах шаардлагыг хүргүүлж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газар хариуцлага хүлээх хэрэгтэй. Гуравдугаарт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдээс уучлалт гуйх ёстой.  Учир нь, 2021 оны гуравдугаар сараас хойш МАН-ын 100 жилийн ойн баярыг  тэмдэглэж, одон медаль тарааж,  Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг хөдөө орон нутгаар явж хийсэн.  Дараа нь  уул овоо тахих нэрийдлээр Covid-19  халдварыг тараасан. Үүнийхээ төлөө Монголын ард түмнээс уучлалт гуй. 

Халдварын нөхцөл байдал хүнд, шатахууны хомсдолд орсон хүндхэн  үед УИХ-ын гишүүд гадаад, дотоодод зугаалаад явж таарахгүй.  УИХ-ын гишүүд яаралтай цугларч хуралдах хэрэгтэй байна. Сонгуулиас хойш УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж асуудлыг шийдвэрлэсэнгүй. Covid-19-ийн  хуулиар далимдуулан  Засгийн газар бүх эрх мэдлийг гартаа авсан. Гэтэл өнөөдрийн нөхцөл ямар байгаа нь бидний нүдэнд ил байна. Хятадын хил хаалттай, хойд хөршөөсөө шатахуун авч чадахгүй байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэзээ ч ийм хүнд байдалд орж үзээгүй. 

АН-ын бүлэг дараах шаардлагыг тавьж байна.

  • Шатахууны зах зээлийн үнэ, импортыг бүрэн чөлөөлөх
  • ОХУ, БНХАУ хоёр улсад байгаа Монгол Улсын Элчин сайд нарыг эгүүлэн татах
  • Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт хөрөнгө оруулалт нэрээр хийж буй луйврыг зогсоох
  • Удаа дараа ёс зүйгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэсэн шаардлагуудыг биелүүлэхгүй бол аравдугаар сарын  1-нд Засгийн газрыг огцруулах бүх нийтийн тэмцлийг зохион байгуулна.

АН-ын дарга М.Тулгат:

-Цар тахал бол дэлхий нийтэд тохиолдож байна. Зарим улс орнууд эдийн засгаараа дэнчин тавьж, эрүүл мэндээ хамгаалж байна. Зарим нь эрүүл мэндээ дэнчин тавьж, эдийн засгаа хамгаалж байна. Гэтэл манайх аль ч тал дээр бодлого алга. Өнөөдөр 1100 хүний амь насыг алдлаа. Эдийн засгаа сэргээх зорилгоор 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэтэл үр дүн гарахгүй байгаад зогсохгүй шатахууны хомсдолд орж, хил нь хаалттай, ачаа бараа нь хил дээр овоорч байна. Одоо хангалттай.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Монгол Улсын эдийн засаг хасах руу орж, аж ахуйн нэгж байгууллагууд хаалгаа барьж эхэллээ. Улмаар шатахууны хомсдолд орж нийгмийн асуудал хурцдаж эхэллээ. Бусад улс орон Covid-19 халдварын эрсдэлээ тооцон эдийн засгаа аваад явж байна. Хятад гэхэд эдийн засаг нь хоёр оронтой тооны өсөлт үзүүлж, эдийн засгийн идэвхжил өдрөөс өдөрт өссөөр байна. Ийм байдлаар улс орноо авч явахад өнөөдрийн эрх баригчдад эрх мэдэл нь лав дутаагүй. Улсын Их хурал Засгийн газарт бүх эрх мэдлийг өгөөд хоёр жил болж байна. Covid-19-ийн хууль нэрийдлээр хүний нөөцийн томилгооноос эхлээд төсвийн мөнгийг дураараа захиран зарцуулах бүхий л эрх мэдэл нь тэдэнд байна. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй.
Төр засаг гэж байдаг бол ирээдүйн тухай биш юм аа гэхэд маргаашийн тухай төлөвлөж удирдах ёстой. Харин өнөөдрийн эрх барьж байгаа нам зөвхөн өнөөдрөөр л Монгол Улсыг удирдаж байна. Улс төрийн ашиг, хонжоо олох, сонгууль бүрт ямар аргаар ялалт байгуулах вэ гэдгээс өөр юм бодоогүй учраас өнөөдрийн энэ байдалд хүрлээ. Шатахууны асуудал нь зөвхөн шатахуун бус олон зүйлсийн илрэл. Цаана нь үүнтэй адил тэсрэхэд бэлэн олон асуудал бий. Энэ нь зөвхөн өнөөдрөөр л харж удирдсаны гай юм. Бид ард иргэдтэйгээ хамт тэмцэл өрнүүлэхэд бэлэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж