АНУ насанд хүрэгчдэд вакцины III тун тарихыг зөвшөөрлөө | News.MN

АНУ насанд хүрэгчдэд вакцины III тун тарихыг зөвшөөрлөө

АНУ насанд хүрэгчдэд вакцины III тун тарихыг зөвшөөрлөө

АНУ насанд хүрэгчдэд вакцины III тун тарихыг зөвшөөрлөө

АНУ-ын хүнс, эмийн удирдах газар Pfizer/BioNTech компанийн бүтээсэн цар тахлын эсрэг вакцины гурав дахь тунг насанд хүрэгчдэд тарихыг зөвшөөрсөн байна. Энэ шийдвэр тус улсын багш, худалдагч, эмнэлгийн ажилтнууд тэргүүтэй хэдэн сая хүнд хамаатай юм.

Өмнө нь Ерөнхийлөгч Жо Байден вакцины гурав дахь тунг дэмжсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан ч хүнс, эмийн удирдах газар төдийлөн дэмжихгүй байлаа. Тухайлбал, хүнс, эмийн удирдах газрын комиссарын үүрэг гүйцэтгэгч Жанет Вудкок эл шийдвэр хүмүүсийн амьдралд багагүй нөлөөлөхийг анхааруулаад, “Бид Pfizer/BioNTech компанийн бүтээсэн вакциныг яаралтай тусламжийн горимоор ашиглах журамд нэмэлт өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн ажилчид, багш нар, асрагчид, худалдагчид, орон гэргүй хүмүүс болон хоригдлууд гэх мэт насанд хүрсэн, өндөр эрсдэлтэй салбарт ажилладаг, амьдардаг хүмүүст гурав дахь тун тарихыг зөвшөөрлөө” гэж мэдэгджээ.

Тус шийдвэрийг гаргахад мэргэжилтнүүд шинжлэх ухааны баримт нотолгоо, вакцины үр дүнгийн судалгаа, зөвлөхүүдийн зөвлөмжид үндэслэсэн гэнэ. Харин Жо Байден хоёр дахь тун тариулсан хүн бүр найман сарын дараа дахин нэг тун тариулах ёстой гэх байр суурьтай байгаа билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-23 185.100.87.202

*** Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж