АНУ-ын бага сургуульд маск тайлахгүйгээр хоол идэхийг журамлажээ

Хуучирсан мэдээ: 2021.09.23-нд нийтлэгдсэн

АНУ-ын бага сургуульд маск тайлахгүйгээр хоол идэхийг журамлажээ

АНУ-ын бага сургуульд маск тайлахгүйгээр хоол идэхийг журамлажээ

АНУ-ын Вашингтон муж улсын бага сургуульд хүүхдүүдийг цайны цагаараа хоол зажлах, залгих, ярилцах гээд хазахаас бусад ямар ч үйлдэл хийхдээ маскаа тайлахгүй байхыг журамлажээ. Харин эцэг эхчүүд дээрх дүрмийг утгагүй, хэт туйлширсан гэж эсэргүүцэх болсон гэнэ.

Тухайлбал, Такома хотын Гейгер Монтессори сургууль танхимаар хичээллэж эхлэхдээ цар тахлаас сэргийлэх тусгай журам баталж, түүнийгээ сурагчдын эцэг эхэд илгээн танилцуулсан байна. Журмаас харахад, сурагчид агааржуулагчтай цайны газарт зай барин сууж, зөвхөн хазах, уух үйлдэл хийхдээ маскаа тайлахыг зөвшөөрчээ. Харин хоолоо хазаж, цайгаа балгасны дараа залгих, зажлах, юм ярихдаа маскаа эргүүлэн зүүх шаардлагатай гэнэ.

Сургууль тус журмаа АНУ-ын халдварт өвчнийг судлах, сэргийлэх төвийн зөвлөмж, Вашингтон мужийн эрүүл мэндийн департментийн захирамжийн дагуу баталсан аж. Гэвч сурагчдын эцэг эхчүүд тус дүрмийг дэндүү туйлширсан, утгагүй гэж эсэргүүцэж эхэлжээ.

Харин Вашингтон муж улсын эрүүл мэндийн департментийн зөвлөнжид “Сурагчид идэж, уухдаа амны хаалтаа тайлж болно. Зай барьж байгаа тохиолдолд цайны цагаар амны хаалт зүүх шаардлагагүй” гэсэн бол халдварт өвчнийг судлах, сэргийлэх төвийн зөвлөмжид “хоол авахаар дугаарлаж байхдаа амны хаалт зүүнэ” гэдгээс өөр цайны цагаар маск хэрхэн ашиглах талаар нарийн бичээгүй байжээ.

Энэ мэтээр АНУ-ын лон сургуульд амны хаалттай холбоотой маргаан ар араасаа гарах болжээ. Жишээлбэл, Стэнфордын их сургуульд сагсан бөмбөг тоглохдоо амны хаалтаа тайлж болохгүй гэж журамласан нь оюутнуудын зүгээс маш их эсэргүүцэлтэй тулгарч байгаа гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж