Мах дагуулж шатахуун өгч байна

Хуучирсан мэдээ: 2021.09.23-нд нийтлэгдсэн

Мах дагуулж шатахуун өгч байна

Мах дагуулж шатахуун өгч байна
Иргэд шатахуун худалдан авахын тулд урт дараалал үүсгэн зам дээр хонож байна. Үүнийг овжин ашиглагчид ч бий болов. Жишээлбэл, зарим  ШТС-уудаас иргэд 40 мянган төгрөгийн талон авахын тулд мах худалдан авч байгаа тухайгаа хэлсэн юм.
        Баянбүрдийн тойргийн урд талд байрлах "Super-92" шатахуун түгээх станцаас бензин худалдаж авахаар зам дагуу машины урт дараалал үүсчээ. Жолооч нарын зарим нь хоносон бол нөгөө хэсэг нь үүрийн 03:00, 06:00 цагт ирж шатахуунд дугаарласан гэдгээ хэлж байв.
Тэдний нэг нь "Би өглөөний 07:00 цагаас шатахуун худалдаж авахаар дугаарлаж байна. Өглөөнөөс хойш гурван цаг зогслоо. Тэгсэн шатахуун авахын тулд заавал мах худалдаж ав гэнэ. Шатахуун түгээх станцын дэргэд байрлах мухлагаас мах худалдаж авахаар шатахууны 40 мянган төгрөгийн талон зарж байна. Одоо тэр талон нь дуусчихсан гээд махаа зарахгүй хүмүүс үүдэнд нь хүлээж зогсоно. Юу ч болоод байгаа юм бүү мэд. Миний хувьд өдрийн хоолондоо чанаж идэхээр хонины гургалдай, сүүл худалдаж авсан" гэлээ.

Шатахуун түгээх станцын дэргэд байрлах "Махлаг" нэртэй мухлагт худалдаж буй  үхрийн гуяны цул мах 15 мянга, үхрийн хааны цул мах 14.600 төгрөг, хонины гуяны цул мах 13.500, хонины хааны цул мах 11.900, хонины гургалдай 6000, хонины сүүл 9500, хонины хуйхалсан толгой 4500, хонины машиндсан дотор мах 3000, хонины гүзээ 5000, хонины сархинаг 6000, хонины цувдай 18 мянган төгрөг, хонины гэдэсний цуглуулга 5500, хонины татсан мах 13 мянга, хонины хавирга 13 мянган төгрөг, булууны яс жижиглэсэн 4600, үхрийн хэл 13 мянган төгрөгийн үнэтэй байлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХахаХаха
15
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж