ОХУ хориг тавиагүй ч бензиний экспортоо бараг тэглэжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.23-нд нийтлэгдсэн

ОХУ хориг тавиагүй ч бензиний экспортоо бараг тэглэжээ

ОХУ хориг тавиагүй ч бензиний экспортоо бараг тэглэжээ

ОХУ-ын эрх баригчид дотоодын зах зээлийг тогтворжуулахын тулд компаниуддаа ямар нэг хориг тавихгүйгээр бензиний экспортоо бараг тэг болгож бууруулсан байна.

Тус улсын Шадар сайд Александр Новак “ОХУ-ын гол экспортлогч "Сургутнефтегаз" компани бүх шатахуунаа дотоодын зах зээлд нийлүүлж байгаа тул бензиний экспорт бараг тэг болж буурлаа. Бид хориг тавиагүй. "Сургутнефтегаз "компанитай тохиролцоонд хүрсэн" гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.

Оросын нефть боловсруулах зарим үйлдвэрт засвар хийсэн хэдий ч газрын тосны компаниуд дотоодын зах зээлээ түлшээр хангах үүргээ бүрэн биелүүлж, экспортоо ийнхүү бууруулжээ.

ОХУ-ын Засгийн газрын 2007 оны 877 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүний жагсаалтад оруулж, онцгой тохиолдолд экспортын хориг арга хэмжээ авч болох зохицуулалт хийжээ.

Мөн ОХУ-ын Эрчим хүчний яамнаас өнгөрсөн долдугаар сард шатахууны экспортыг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргуулах саналтай байгаагаа мэдэгдээд байсан юм.

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж