У.Хүрэлсүх: 2030 он гэхэд тэрбум мод тарих ажлыг эхлүүлнэ | News.MN

У.Хүрэлсүх: 2030 он гэхэд тэрбум мод тарих ажлыг эхлүүлнэ

У.Хүрэлсүх: 2030 он гэхэд тэрбум мод тарих ажлыг эхлүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ.

Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Сүүлийн хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж байна. Үүний учир шалтгааныг зөв оношлох нь хорт үр дагаврыг арилгах гол арга юм. Энэ бол бид эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны уршиг юм. Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв сайхан харьцах ёс суртахууны тухай ихэд ярьж ирсэн боловч, эх байгальтайгаа зөв харьцах талаар төдийлөн хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн гамшигт хүргэжээ.

Цар тахлын хөл хорионы үеэр озоны давхарга хурдан нөхөгдөж, орчны бохирдол буурах, гол ус цэнгэгших, амьтан, ургамал сэргэх зэрэг байгаль эх амсхийж, өөрийгөө нөхөн сэргээж буй эерэг өөрчлөлт түр зуур боловч ажиглагдсан. Энэ нь хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, үр дүнд хүргэх бодит алхмуудыг хийх ёстойг харуулж байна.

Ойн түймэр, хар салхи, үер ус, ган зудын давтамж, цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж, дэлхийн өнцөг булан бүрд асар их хор хохирол учруулан гамшгийн хэмжээнд хүрч байгаа нь ч үүний бас нэгэн нотолгоо юм.

Монголчууд бид эрт үеэс эцэг тэнгэр, эх дэлхий хэмээн байгаль дэлхийгээ  дээдлэн шүтэж, уул усаа аргадан тахиж, түүнээс эрчим авч амьдарч ирсэн ард түмэн. Эцэг, өвгөд маань байгаль дэлхийн ааш араншинг ажигч гярхайгаар танин мэдэж, малын ашиг шим, хоол хүнсээ хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй байдлаар боловсруулан хэрэглэж ирсэн. Мод, ус, ан амьтан зэрэг хангай дэлхийн хишгийг зөвхөн өөрсдийн ахуй, хэрэгцээнд тааруулан ариг гамтай хүртэж, нөөц баялгийг хямгадан, үр хойчдоо өвлүүлдэг байв.

Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна.

Монголчуудын бүтээсэн “Нүүдлийн соёл иргэншил”-ийн байгаль эхээ хүндэтгэн дээдэлж, зүй зохистой харьцах уламжлалт арга ухаанаас суралцан өнөө цагийн шинжлэх ухаан технологийн ололт, бусад улс үндэстний уламжлалт туршлагатай хослуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэцгээе” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-23 202.55.188.98

Манай ерөнхийлөгч гоёооо

Avatar

Батый 2021-09-23 139.5.217.86

Саяхан 400 сая жуулчин авна гэсэн,одоо тэрбум мод тарина гэх энэ хүмүүс энэ тооныхоо учрыг мэдэж байн уу.Энэ тоо чинь та нарын авдаг авлигын мөнгөний дүн шиг амар юм биш.Тийм тооны хүн,тийм хэмжээний мод тарина гэдгийг бодитоор нэг хараач.Өдөрт сая мод тарих боломж байна уу?. өдөрт сая гаруй жуулчин авчрах, багтааж шингээх боломж хир билээ?. Багадаа үзэж байсан тооны хичээлээ нэг санаад үз л дээ.Эсвэд эртхэн сэтгэл мэдрэлийн эмчид 3 биеэ үзүүлж, оношлуулсан нь өлзийтэй байх шүү.

Avatar

Зочин 2021-09-23 202.9.46.51

МОНГОЛД МОД ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ. БҮГДЭЭР СЭТГЭЛГЭЭГЭЭ ӨӨРЧИЛЬЕ. ЗӨВ САНААЧИЛГЫГ ДЭМЖИЖ БАЙНА.

Avatar

ийм эргүү мал байх гэж 2021-09-23 150.129.143.193

жилд мод тарьж болох өдрүүд 50-60 хоног л байдаг. дээр тарьсан модны 60 хувь нь ургадаг гээд бодвол өдөрт дор хаяж 2.5 сая мод тарьж байж 30 он гэхэд тэрбум мод болно. ийм хэмжээний модыг бүх монголчууд ажиллаад ч амжихгүй. эсвэл хятадын өмнөөс ярьсан хэргүү. энэ хятадын тавиул болхоороо эздийнхээ өмнөөс бичиж өгснийг нь яриад байгаамуу

Avatar

Зочин 2021-09-23 122.201.22.41

Мод тарьж малд идүүлэр нь дээ

Avatar

Зочин 2021-09-23 172.58.143.44

Terbumaa toolj barah uu es geed jenkogiin kukel ba

Avatar

Зочин 2021-09-23 66.181.179.108

Саяхан 400 сая жуулчин авна гэсэн,одоо тэрбум мод тарина гэх энэ хүмүүс энэ тооныхоо учрыг мэдэж байн уу.Энэ тоо чинь та нарын авдаг авлигын мөнгөний дүн шиг амар юм биш.Тийм тооны хүн,тийм хэмжээний мод тарина гэдгийг бодитоор нэг хараач.Хүн амтайгаа ядахдаа харьцуулаа ч.Багадаа үзэж байсан тооны хичээлээ нэг санаад үз л дээ.Материаллаг ертөнц өөр шүү

Avatar

ӨӨ 2021-09-23 103.57.94.88

2030 ОНД ЭХЛҮҮЛНЭ ГЭЖ ШААЛАА. ТЭР ҮЕД ХҮҮК ЕРӨНХИЙЛӨГЧӨӨСӨӨ БУУЧИХСАН БАЙНА. ЯДАЖ ХЭДЭН БУРГАС ТАРЬЖ ЭХЛЭЭЧ.

Avatar

Зочин 2021-09-23 66.181.161.107

өөрийнхөө улсаа сүйрүүлчээд бусад улсад сургааль айлдаад яахав. энэ хулгайчын хэн болох юу хийсэн, монгол ямар байгааг наадуул чинь аль хэдийн мэдчихсэн байгаа нүдний булай минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж