Шатахууны хямралыг эрчүүд нь эмэгтэй сайд руугаа чихлээ | News.MN

Шатахууны хямралыг эрчүүд нь эмэгтэй сайд руугаа чихлээ

Шатахууны хямралыг эрчүүд нь эмэгтэй сайд руугаа чихлээ

Шатахууны хямралыг эрчүүд нь эмэгтэй сайд руугаа чихлээ

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаан ширүүхэн болж өнгөрчээ. “Сарын нөөцтэй, сандрах хэрэггүй” гэж мэдэгдэж байсан газрын тосны албаныхан “Ердөө дөрөв тав хоногийн нөөцтэй” гэж палхийтэл үнэнээ хүлээсэн нь Ерөнхий сайдыг их бухимдуулж, “давагдашгүй хүчин зүйл” гэсэн тайлбарыг хүлээж авсангүй, хачин их уурлаж танхимаа зад загнасан байна.

Хэн буруутай, хэн хариуцлага хүлээх вэ? Ширүүн хуралдааны үеэр Г.Ёндон гараа өргөж хариуцлага хүлээхэд бэлэн гэж. НҮБ-ын чуулганд Ерөнхийлөгчийг дагалдан оролцож яваа Б.Батцэцэг сайд эзгүй байж таарсан учир хурал дээр бас нэг буруутан болжээ.

Бүгд тал тал тийш буруугаа чихэж, танхимаасаа хэдэн сайдаа загнасан сургаар дараагийн ээлжнийхэн хоолондоо орохоор улайрч байгаа нь олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр шууд ил харагдав. Салбар салбарын өмнөх ээлжнийхэн болон дараагийн ээлжнийхэн нам дотроосоо нэгнээ гөвж байна. Лав олон нийтийн сүлжээнд “Шилэн” Цогоо уул уурхайн сайд Г.Ёндонгоо "гөвж" байхад “ШХАБ”-д ээлтэй экс сайд Д.Цогтбаатар хүртэл бүх асуудал одооны гадаад яамнаас болсон мэтээр ил далд элдвээр ярьж, Ерөнхий сайд гадаад яамыг хэмх шүүмжилсэн мэтээр зориудын шар мэдээнүүд цацаж буй бор шувуу ч нисч байна.  Уг нь баргийн яамнаас том бүтэцтэй, 200 шахам ажилтантай, бензин шатахууны импортыг бүрэн хариуцдаг Ашигт малтмал, газрын тосны гэх бүхэл бүтэн байгууллага бий. АМГТГ-ын дарга гэж ямар хүн байдгийг хүмүүс мэдэхгүй байхад дэд дарга Ц.Эрдэнэбаяр нь олны өмнө гарч чичлүүлж сууна. Загнуулсан эрчүүд бантсандаа хамаг булайгаа ганц эмэгтэй сайд уруугаа рүү чихээд өөрсдөө олноос нуугдаж суугаа нь тийм ч сайхан харагдсангүй.

Шатахууны хямрал нь салбарын сайд, газрын тосны газрын ажлаа хийж чадаагүй явдлаас үүдсэнээс биш ОХУ-ын Гадаад хэргийн С.Б.Лавров өөрөө урьж, айлчлал хийсэн Б.Батцэцэг сайдаас лав болоогүй.

Бурууг хоёр хөрш рүү чихэж элдэв домог, хуйвалдааны онол ярьж, “ШХАБ-д элсэхгүй байснаас боллоо”, “УБТЗ даргыг томилохгүй байснаас боллоо” гэж буй ч яг үнэндээ шатахууны үнийг хүчээр барьж, хэдэн компаниудаа нөөцөө авах мөнгөгүй болгосон Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ-ынхан хамгаас буруутай.  Бензиний хямрал улс хоорондын харилцааны будилаан гэхээсээ Засгийн газар нэг танхим шиг ажиллаж чадаагүй, импортлогч компаниуд нөөцөө бүрдүүлж чадаагүй зэрэг дотоод шалтгаантай юм. Одоо нэгдүгээрт, алдаа гаргасан болоод бусдын алдааг анаж суугаа олон хүн байгаа, хоёрдугаарт нийгмийн хүлээлт учир Засгийн газар кабинетээсээ нэлээд хүн халж солиход гайхах зүйлгүй. Хариуцлага хүлээж туг тахиулах хүмүүс нь харин жинхэнэдээ хэн бэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ХахаХаха
31
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж