Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох замын ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.23-нд нийтлэгдсэн

Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох замын ажил үргэлжилж байна

Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох замын ажил үргэлжилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна. Хотын даргын өгсөн үүргийн дагуу “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоноос баруун тийш авто зам барих ажлын гүйцэтгэгчээр “Даймонд рөүд” ХХК шалгарсан юм.

Наймдугаар сарын 15-наас эхэлсэн зам барилгын ажил 40 орчим хувьтай үргэлжилж байгааг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ хэллээ. Тэрбээр “Өнгөрсөн зургаадугаар сард зам барилгын ажлын зураг төслийг баталсан бөгөөд уг авто зам ашиглалтад орсноор Их монгол улсын гудамж, Зайсан орчмын замын хөдөлгөөний ачаалал буурах ач холбогдолтой” хэмээн онцоллоо.

Авто замын ажил эхэлснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд замын трасст өртсөн бутыг зөөвөрлөх, шилжүүлэн суулгах, хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Хөрс хуулалтын дараа далангийн ажил эхэлж, 70 хувьтай үргэлжилж байна. Далангийн ажлыг гүйцэтгэх үед өндөр хүчдэлийн эрчим хүчний шугам замын трасст өртсөн асуудал үүсжээ. Энэ талаар  “Даймонд рөүд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Болдоо “Өндөр хүчдэлийн эрчим хүчний шугам замын трасст өртсөний улмаас үүнтэй холбоотой кабел, шугамуудыг хэрхэх талаар хугацаа алдсан. Уг асуудал саяхан шийдэгдсэнээр өндөр хүчдэлийн эрчим хүчний шугамаас цааш үргэлжлэх далангийн ажлыг эхлүүлээд байна. Далангийн ажлаа яаралтай дуусгаад бусад ажлаа үргэлжлүүлнэ” гэв.

“Ривер гарден”, “Хан хиллс” хотхоноос баруун тийш барьж буй авто зам нь хоёр урсгал бүхий 13.8 метр өргөнтэй бөгөөд ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам, автобусны буудал зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Гүйцэтгэгч компанийн зүгээс ажлаа төлөвлөсөн хугацаандаа дуусгахаар ажиллаж буйгаа илэрхийлсэн бол Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гүйцэтгэгч компанид норм стандарт ханган, барилгын зураг төслийн дагуу ажиллах, тогтсон хугацаанд нь амжиж ашиглалтад оруулах шаардлага тавьж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж