
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч өөрийн төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд эхлээд Хойд Солонгосын цөмийн зэвсгийг хураах асуудлыг шийдэх учиртай гэнэ. Дараагийн ээлжинд нь хоёр Солонгосын эдийн засгийг нэгтгэх үйл ажиллагаа болох бөгөөд ингэснээр Хойд Солонгосын эдийн засаг өсөж дэвжих учиртай ажээ. Үүний дараагаар хоёр орны хоорондхи системийн болон бусад ялгаанууд аажмаар арилж нэг улс болох бололцоо бүрдэх гэнэ. БНСУ-ын ерөнхийлөгч хоёр Солонгос нэгдэнэ гэдэгт итгэлтэй байдгаа илэрхийлсэн боловч чухам хэзээ энэ үйл явц хэрэгжих талаар ямар нэг цаг хугацаа заагаагүй байна.
М.Наст