Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 14-16 градус дулаан байна.
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Өдөртөө говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно.
Нутгийн хойд хэсгээр салхи баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ