Төрийн албаныхан хос бичигтэн болоход хойрго хандаж байна | News.MN

Төрийн албаныхан хос бичигтэн болоход хойрго хандаж байна

Төрийн албаныхан хос бичигтэн болоход хойрго хандаж байна

Төрийн албаныхан хос бичигтэн болоход хойрго хандаж байна

Төрийн байгууллагууд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс албан хэргээ хос бичгээр хөтлөхөөр хуульчилсан. Тодруулбал, Монгол хэлний тухай хуульд “Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж заасан. Гэвч уг хуулийн хэрэгжилт тааруу, төрийн албаныхан хойрго хандаж байна.

Хуулийг хэрэгжүүлэх ёстой Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл 2021 оны дөрөв, тавдугаар сард 150 мянга орчим төрийн албан хаагчаас судалгаа авснаас өөр ажил хийж гавьсангүй. Тухайн үед Ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний бичгийн хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийг 2020 онд байгуулжээ. Ажлын хэсэг нэг удаа хуралдаж, үндэсний бичгийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгасан  байна. Гэвч энэ асуудлаар ажлын хэсэг дахин хуралдаагүй сурагтай.

Учрыг тодруулбал, тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд өөрчлөгдсөн учраас нарийн бичгийн даргыг нь бас сольж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөх шаардлагатай болжээ.

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙГ 6 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ СОНГОДОГ

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн есөн гишүүнтэй. Зөвлөлийг зургаан жилийн хугацаатай сонгодог бөгөөд 2018 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Есөн гишүүн дотроос ерөнхийлөгчөөр нэг хүнийг сонгож, нэг гишүүн хоёр удаа дахин сонгогдох эрхтэй аж.

Одоо Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн даргаар Ардын багш, доктор, профессор С.Дулам сонгогдон ажиллаж байгаа бол гишүүнээр, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн М.Базаррагчаа, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор Ц.Өнөрбаян, МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн танхимын багш Ч.Баттулга, Баян-Өлгий аймгийн төлөөлөгч гавьяат багш В.Суранхүү, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны захирал Ж.Батбаатар, зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд, цахим хэл шинжлэл, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологи хариуцсан инжинер Д.Моондой, ажлын албаны дарга, судлаач Н.Нарангэрэл нар багтдаг.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн захиалгаар Үндэсний статистикийн хороотой хамтран 149100 төрийн албан хаагчаас монгол бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг  өнгөрсөн дөрөв, тавдугаар сард авчээ.

Судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 53.7 хувь нь албан хэргээ үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн гэсэн бол 46.3 хувь нь бэлэн биш гэж хариулсан байна. Албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг асуултад хариулсан байдлаар харвал 5.2 хувь нь маш сайн, 28.7 хувь нь дунд зэрэг, 27.2 хувь нь мэдэхгүй, 25.5 хувь нь бага зэрэг 13.5 хувь нь сайн гэж хариулжээ. Тиймээс бага зэрэг болон огт мэддэггүй гэж хариулсан албан хаагчдад зориулж есдүгээр сарын 1-нээс эхлэн байгууллагаар нь ангилан сургалтад хамруулахаар болжээ.

"78 АЛБАН ХААГЧИЙГ МОНГОЛ БИЧГИЙН 3 САРЫН СУРГАЛТАД ХАМРУУЛНА"

Соёлын яамнаас "Хос бичигтэн яам" хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ талаар тус яамны Соёл гэгээрлийн газрын Монгол хэл бичиг, утга соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах мэргэжилтэн Т.Пүрэвсүрэнгээс тодруулахад “Соёлын яамны 78 албан хаагч есдүгээр сарын 1-нээс монгол бичгийн сургалтад хамрагдаж эхэлсэн. Ингэхдээ албан хаагчдаас санал асуулга болон монгол бичгийн түвшин тогтоох сорил авсан. Үүнд үндэслэн сургалтын хөтөлбөрөө боловсруулж, анхан шатны хоёр, дунд шатны хоёр, ахисан шатны нэг гээд таван анги болгон хуваасан. Эхний сарын анхны 21 хоногийн сургалт энэ долоо хоногт дуусч байна. Сургалт ирэх арав, арваннэгдүгээр сард 21 хоногоор үргэлжилнэ.

Энэ жилийн эцэст буюу арванхоёрдугаар сард яамны албан хаагчид тодорхой хэмжээгээр монгол бичгийн дундаас ахисан шатны түвшинтэй болох зорилттой байна. Төрийн албан хаагчийн шалгалтад монгол хэл, бичгийн түвшин тогтоох шалгалт авдаг учраас яамны албан хаагчид анхан шатны мэдлэгтэй байна. Тодруулбал, монгол бичгийн ахисан шатны мэдлэгтэй зургаа, дунд шатны 30, үлдсэн хүмүүс нь анхан шатны мэдлэгтэй байсан. Анхан шатны сургалтад хамрагдаж буй албан хаагчид монгол бичгийн тодорхой хэмжээний суурь мэдлэгтэй боловч илүү сайжруулах зорилгоор сургалтад хамрагдаж буй. Ирэх оноос туршилтын журмаар албан бичгээ төлөвлөж эхэлнэ. Бид ирэх жилээс цахим бичиг буюу компьютер дээр монгол бичгээр шивэх дадал чадварыг суулгах сургалтаа зохион байгуулна. Мөн жилийнхээ эцэст анхан шатны зарим нэг албан бичгээ монгол бичгээр гаргах туршилтыг хийхээр төлөвлөж байна” гэв.

"ЗАРИМ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ХОС БИЧИГТЭН БОЛОХ АЖИЛД ХОЙРГО ХАНДАЖ БАЙНА"

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын шинжээч Д.Наранзул:

Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3” баталсан. Уг хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй. Тийм учраас энэ хөтөлбөрт бусад төрийн байгууллагын оролцоог тодорхой тусгаж өгсөн. 2021 оны хагас жилийн байдлаар Үндэсний бичгийн хөтөлбөрийн төлөвлөгөөний тайлангийн хэрэгжилт 40 орчим хувьтай үргэлжилж байна. Үүнд цар тахлын нөхцөл байдал нөлөөлж буй. Монгол хэлний тухай хуульд заасан төрийн болон төрийн бус өмчийн бүх албан байгууллага хаягаа монгол бичиг кириллээр хослуулан бичиж, байршуулах заалтын хэрэгжилт муу байна. 2021 онд төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийн түвшин тогтоох ажлыг Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Статистикийн газар хамтран зохион байгуулсан нь энэ оны томоохон арга хэмжээ байлаа. Энэ судалгаанд үндэслэн төрийн байгууллагууд албан хаагчдаа сургах ажлыг эхлүүлнэ. Аймаг, орон нутагт хөтөлбөрийг сайн хэрэгжүүлж байна. Стандарт, хэмжил зүйн газар болон Үндэсний архивын газар хамтран төрийн албанд хэрхэн монгол бичиг кирил бичгийг хослон хэрэгжүүлэх вэ гэдэг дүрэм журам, стандартыг баталж өгөх ёстой. Тэр ажил үргэлжилж байна.

Цаашид Мэдээлэл харилцаа, технологийн газар монгол бичгийн Юникод олон улсын стандартаар батлуулах, хэвлэл мэдээллийн байгууллага нийтлэл, мэдээ мэдээллийнхээ тодорхой хувийг монгол бичгээр зэрэгцүүлэн хөтлөх,  төрийн албан хаагчийн анкетад монгол бичгийн мэдлэгийн асуултыг нэмэх, их дээд сургуульд монгол бичгийн хичээлийг тодорхой цагаар судлуулах зэрэг олон ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

"ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ИХЭНХ НЬ МОНГОЛ БИЧГИЙН ЗОХИХ МЭДЛЭГТЭЙ"

БШУЯ-ны захиалгаар Үндэсний бичгийн зөв бичих дүрмийн толь гаргахаар 40 орчим багш, судлаач ажиллаж байгаа ажээ.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, доктор, профессор Ц.Өнөрбаян:

-Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодпогын үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг 2018 онд байгуулсан. Энэ зөвлөл үндэсний бичгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг гэсэн үг. Тиймээс уг зөвлөлөөс Монголын 21 аймаг, 330 суманд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбар зөвлөл байгуулсан. Салбар зөвлөлд голдуу тухайн орон нутгийн удирдах байгууллагын дарга нар, аймаг сургуульд ажиллаж байгаа монгол хэл, уран зохиолын багш нар оролцож, үйл ажиллагаа явуулж буй.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн захиалгаар 2021 онд Үндэсний статистикийн хороотой хамтран 21 аймаг бүх сумдад ажиллаж буй 149,100 төрийн албан хаагчаас судалгаа авсан. Энэ судалгааны дүнгээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллаж байгаа нийт хүмүүсийн 53.7 хувь нь монгол бичгээр албан бичиг хөтлөхөд бэлэн байна гэж хариулсан. Үлдсэн 46 орчим хувийг монгол бичгийн сургалтад хамруулахаар болсон. Албан хаагчид төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөөд явуулах бэлтгэл шууд хангаагүй ч зохих мэдлэгтэй байна гэж үзэж буй.

2024 оныг хүртэл албан хаагчдад сургалт явуулах тусгай хөтөлбөр боловсруулж, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3” хөтөлбөрийг Засгийн газраар батлуулсан. БШУЯ-наас голлох үүрэгтэй ажиллаж байгаа. Сая есдүгээр сарын 1-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч, зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, тодорхой асуудлыг шийдвэрлэсэн. Иргэд 2025 оноос үндэсний бичигт шилжинэ гэхээр бүх нийтээрээ 100 хувь монгол бичгээр бичнэ гэж ойлгодог. Гэтэл төрийн байгууллагын албан бичгийг монгол бичиг, кириллээр хослуулж хөтөлнө.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Т.Мөнхжаргал 2021-09-23 202.9.40.177

Үндэсний хэл, соёлоо авч үлдэнэ, уламжлана гэдэг маш чухал. Ялангуяа Монгол бичиг, энэ нь дангаараа гайхалтай дүрслэл, илэрийлэл, бичиглэл, урлаг юм.

Avatar

Зочин 2021-09-23 202.126.88.227

Хос бичгээр яах гээд байгаа юм бэ? Ковидын хажуугаар сурах гэж ядаж буй хүүхдүүдээ бүү залхаа. Бидэнд туршилт багадаагүй.

Avatar

Зочин 2021-09-23 202.126.89.146

Дунд сургуулийн сурагчдын урд гарч Монгол бичиг зааж, сургаж үзээгүй эрдэмтэд бодит байдлыг ойлгохгүй. Харин залуу үе, багш судлаачид тодорхой амжилттай суралцаж хэрэглээнд ойртсон.

Avatar

Иргэн 2021-09-23 202.21.104.234

БҮТЭХГҮЙ ЭЭ БҮТЭХГҮЙ, ЯАСАН ЮМ ОЙЛГОДОГГҮЙ ТӨРИЙНХӨН БЭ, БҮТЭХГҮЙ Ш ДЭЭ НААД АСУУДАЛ ЧИНЬ. ЗҮГЭЭР ХҮҮХДҮҮДЭЭ ЯДАЖ КИРИЛЛЭЭР ЗӨВ БИЧҮҮЛЖ СУРГА. АНГЛИАР УНШИЖ ОЙЛГОЖ ЧАДДАГ БОЛГО. ГАР МАРАА УГААДАГ, ГУДАМЖ ТАЛБАЙД ЗӨВ АЛХАЖ ЯВДАГ БОЛГООЧ. ЗӨВ ХҮН БОЛГОХОД ТҮЛХҮҮ АНХААР, ЮУН ХУУЧИН БИЧИГ ВЭЭЭЭЭ

Avatar

Зочин 2021-09-23 202.55.191.130

Наад төрийн албаны малнуудаа амьдралд хэрэглэгдэхгүй бичиг үсэг зааж байхаар англи хэл заагаач. Улс орнууд нийтлэг хэлээ сурч, ахиж дээшлэх гээд хичээж байхад манайх буруу тийшээгээ л яваад байх юм. Монгол бичиг сурлаа гээд юу гэж ажилд нь хэрэг болохгүй, нэг ч имэйл албан бичиг монгол бичигээр явахгүй нь тодорхой биздээ. Өв соёлоо муулаад байгаа юм биш, хэрэглээнээс гарсан юмыг хүчээр зүтгүүлээд нэмэргүй л гэж байна.

Avatar

зочин 2021-09-23 66.181.186.148

Аль Жасрай даргын үед л 1994 он гэхэд бүх нийтээрээ хос бичигтэн болцгоон гээд л компанит ажил зохиогоод талаар болсон, одоо энэ хямралын үед бүр хэрэггүй ажил, тэрний оронд бүх оюун санаа, хүч хөдөлмөрөө энэ тахал, хямрал, өр ширнээсээ салах үйлсэд дайчлах хэрэгтэй.. Тэр хэл бичгийн эрдэмтэд нь босоо бичгээ судалж, төгөлдөржүүлдэг юм байгаа биз.

Avatar

Зочин 2021-09-23 66.181.177.148

Дулам бас л юу ч хийхгүй, далайцтай ажил зохион байгуулж чадахгүй хүн гэдэг нь харагдаж байна шүү дээ. Зөвлөлийн гишүүд нь ч гэсэн адил…Номоо уншаад л, худал үнэн юм зохиогоод л гэртээ байж байг л дээ, хөөрхийс. Сайн зохион байгуулагч хэрэгтэй байгааг Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нар одоо болтол ойлгохгүй байгаа юм уу?! Япон, солонгос, хятадууд үндэсний бичгээ хаяхгүйгээр хөгжөөд болоод л байгаа атал зарим хүн үндэсний бичгээ хэрэггүй гэж мунхаглаж байгаа нь туйлын харамсалтай.

Avatar

zochin69 2021-09-23 202.131.225.197

2 өөр галигтай хос бичиг гэдэг чинь буруу биш үү? бүр аль ч үгүй зөв хэл ярианы устгал болно. Дан уйгаржингаа одоогийн хэл аялгатаан тааруулж шууд үсэглэн бичигддэг дэвшилттэй байдлаар өөрчлөн сольж хөгжүүлж болдоггүй юм уу. Энэ монгол хэлний эрдэмтэд маань криллийн дүрмээ мянга өөрчлөж байхаар өөр шинэ зүйл хийгээсээ

Avatar

Зочин 2021-09-23 202.72.247.58

Энэ чинь "тод үсгийн бичиг" шүү дээ. Монгол бичиг биш тод үсгийг хэрэглэж хэвшье.

Avatar

Зочин 2021-09-23 124.158.66.192

Сургуульд заадаг, энд тэнд тааралдвал энэ миний бичиг шүү гээд галиглаад уншчихдаг байхад болоо ш дээ. Заавал албан бичиг дээр тавьж яах гээд байгаа юм? Кирил бичгийнхээ хэдэн дүрмийг цээжилж чадаагүй төрийн албанд шахаагаар орсон хэдэн халтайсан юмнууд монгол бичгийн галиг бүү хэл "ягаан молор" – оо ч цээжилж чадахгүй.

Avatar

Зочин 2021-09-23 66.181.161.95

Ha ha bolj haragdaach

Avatar

Зочин 2021-09-23 66.181.188.70

Уйгаржин бичиг болон кирил үсэг үеэ өнгөрөөсөн. Ирээдүйдишилжихийн тулд латин үсэгт шилжиж дэлхийн хөгжилтэй алхам нийлүүлэх хэрэгтэй. Украин, Казахстан, Узбекистан тийм шилжилт хийлээ. Яах гэж С.Дулам, Тэрбиш мэтийн хуучин руу зүтгэдэг хүмүүсийн хоосон санаархалд хөтлөгдөх гэж. Эх оронч, уугуул өв соёл гэдэг чухал. Тэгэхдээ ирээдүйн баталгаа, эрчимтэй хөгжил илүү чухал шүү

Avatar

Зочин 2021-09-23 146.115.161.230

Тэнэг гэж бичээл тэнэг гэж уншаад тэнэг гэж ойлгогддог кириллээрээ зөв бичиж чадахгүй байхад илүүц биш үү

Avatar

зочин 2021-09-23 202.131.234.154

100 жил кирилл үсэгтэй болгох гэж баахан шахаад, одоо ч энэ бидний үе гээд байгаа 80, 90 оныхон олигтой ч зөв бичиж сураагүй байхад хос бичигтэн болоод түүгээрээ бичиг хэргээ явуулна гэвэр жинхэнэ холион бантан блно доо. мэдээж үндэсний хэл соёл гэдэг утгаараа гадна хаяг, гудамжны нэр энэ тэр хос бичгээр байж болно, бас иргэд нь "энэ бол уйгаржин монгол бичиг" шүү гээд үсэглээд удаан ч гэсэн уншдаг, нэрээ бичдэг байхад болно доо, түүнээс бүх албан хэргээ явуулдаг болно гэвэл 100 жил ч багадна

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Дургүй ламыг хүчээр сахил хүртээнэ гэдэг л болж байна даа. 2021-09-23 66.181.177.55

Дөчөөд жилийн өмнө орос хэл рүү хошуурч байлаа. Хэрэгцээ байсан болохоор тэр. Одоо орос хэл рүү хошуурахгүй.Хэрэгцээ нь багассан болохоор тэр.Одоо англи хэл рүү хошуурч байна. Хэрэгцээ байгаа болохоор аргагүй.Уйгаржин монгол бичиг рүү хүмүүс хошуурахгүй байна. ХЭРЭГЦЭЭ НЬ МАШ БАГА УЧИР АРГАГҮЙ.Одоо хүмүүс маш прагматик болсон.Амьдралд хэрэггүй зүйлээр оролдож цаг алдахгүй.Үнэн байдал нэг иймэрхүү л байна даа.Дургүй ламыг хүчээр сахил хүртээнэ гэдэг л болж байна даа.

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2021-09-23 192.82.89.84

Монгол бичгээ мөхөөж болохгүй л дээ. Хэн авч явах ёстой вэ? Язгуур эзэн нь. Хэн язгуур эзэн л билээ? Монгол үндэстэн. Монгол бичгээр уншиж сурахад 3 долоо хоног болно доо. Харин гоё сайхан бичиж сурахад жаахан удна. Гэхдээ муухай муруй саруй ч гэсэн зөв бичээд л байвал тэгсгээд гар дадчихна. Залхуурахаа муу зуршлаа даваж гарах хэрэгтэй л дээ. Тэгээд болно. 2025 оноос Монгол бичиггүй хүнийг төрийн албанд ажиллуулахгүй гэчихвэл 2 сарын дотор сурчихна даа.

Avatar

Зочин 2021-09-23 202.21.127.164

Үндэсний хэл соёл, бичиг үсэг үндэстэн оршин тогтнохын баталгаа шүү. Хятад англи хэлэндээ анхаарч байна гэж байна. Худлаа шүү дээ дэлхийн хүн амын гуравны нэг нь хятадаар ярьж байна. Тэд хэлээ устах вий гэж санаа зовохгүй. Харин бид санаа тавих шаардлагатай. Бид л эх хэлээрээ ярьж босоо бичгээрээ бичихгүй бол устлаа.

Avatar

Датарболд 2021-09-23 202.21.104.194

Цаашлаад Японы Засгийн газар 2030 оноос Англи хэлний өндөр түвшины гадаад, дотоодын оюутан сурагчдыг үнэ төлбөргүй сургах асуудлыг дэлхийд зарлачихлаа,Самсунг мэргэжил үл харгалзан Англи хэлний шаардлага хангасан хүмүүсийг ажилд авах болзол гаргачихлаа Гэхдээ энэ үндэсний бичгийн асудлаа сайн нухацтай ярилцаж санал бодлоо илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байна Буруу бол уучилаарай Санал бодлоо 99177255 утас залгаж болно. Миний хувь хүний санал бодол шүү

Avatar

Датарболд 2021-09-23 202.21.104.194

Үндэсний бичиг хэрэгтэй юу хэрэгтэй, Улс оршин тогтох баталгаа шүү. Гэхдээ ингэж массаар хос бичигтэн болгох асуудал маш бодууштай юм гэж би хувьдаа бодож байна.Харин сайн дурын үндсэн дээр судлаач оюутан,эрдэмтэн докторууд аав ээжүүд өөрсдөө хүүхдүүдээ сургах их дээд сургуульд байгаа ангиудын оюутныг үнэ төлбөргүй сургах зэрэг боломжит олон хувилбаруудыг сонгох боломжтой гэж саналаа хэлэх байна.Өнөөдөр Хятад улс англи хэлийг сургалтандаа өндөр ач холбогдол өгч эхлэв.

Avatar

зочин 2021-09-23 202.131.234.154

100 жил кирилл үсэгтэй болгох гэж баахан шахаад, одоо ч энэ бидний үе гээд байгаа 80, 90 оныхон олигтой ч зөв бичиж сураагүй байхад хос бичигтэн болоод түүгээрээ бичиг хэргээ явуулна гэвэр жинхэнэ холион бантан блно доо. мэдээж үндэсний хэл соёл гэдэг утгаараа гадна хаяг, гудамжны нэр энэ тэр хос бичгээр байж болно, бас иргэд нь "энэ бол уйгаржин монгол бичиг" шүү гээд үсэглээд удаан ч гэсэн уншдаг, нэрээ бичдэг байхад болно доо, түүнээс бүх албан хэргээ явуулдаг болно гэвэл 100 жил ч багадна

Avatar

Зочин 2021-09-23 192.82.68.44

Ёстой үнэн хос бичиг гэж байхгүй хоцрогдсон бичиг л байгаа. Хөгжилийн шалгуур даагаагүй бичиг тэндээ л үлдэг. Шүгэлддэг дижитал данх нь шүгэлдэж л байх

Avatar

Зочин 2021-09-23 202.126.94.99

Дэлхийд хос бичиг гэж байхгуй. Хэлний бодлогыг огт мэдэхгуй хэдэн хоцрогдсон монгол хэлнийхэн одоо больж уз. Монгол хэлний хуулийг эхлээд хэлний бодлогоор бэлтгэгдсэн эрдэмтэд байгаа, тэднээр засуулж, мэргэжлийн хумуус тавих цаг болсон. Эсвэл татан буулга, дандаа шинжлэх ухааны эсрэг зуйл хийж бна!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж