Гацаасан, гацсан ЭРЧИМ ХҮЧ | News.MN

Гацаасан, гацсан ЭРЧИМ ХҮЧ

Гацаасан, гацсан ЭРЧИМ ХҮЧ

Гацаасан, гацсан ЭРЧИМ ХҮЧ

Монгол Улсын хувьд эрчим хүчээ нэмэгдүүлэх, дотоодынхоо хэрэгцээг хангах зорилгоор  ДЦС-5, Багануур, Эгийн голын цахилгаан станцын төслийг санаачилсан ч олон жил яригдсаар царцсан. Шаваа тавьж туузаа хайчилан төсвөөс багагүй зардал мөнгө зарцуулсан бүтээн байгуулалтууд өнөөдөр сураггүй болжээ. Өдрөөс өдөрт эрэлт нь ихэсч, нийлүүлэлт нь хүрэлцэхгүй байгаа эрчим хүчний хэрэглээг хангахын тулд царцсан цахилгаан станцуудын төслүүдээ эргэн харах шаардлага үүслээ. Төлөвлөж, товлосон хугацаа нь хэдийнэ өнгөрсөн ч зарим нь ганц ширхэг хадаас ч хадсангүй. Зарим бүтээн байгуулалт нь цаасан дээрээ "өтөлжээ". Ингээд цахилгаан станцуудын бүтээн байгуулалтуудыг эргэн сануулъя.


ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ЗУРГААН ЖИЛИЙН ДАРАА АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Зуун дамжин яригдаж, жаран жил хүлээгдсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц   гараанаас хөдлөв. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчтэй Эрчим хүчний яам есдүгээр  сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан. Талууд  ийнхүү гэрээнд гарын үсэг зурснаар 61 сар үргэлжлэх төсөл ирэх 2022 оны дөрөвдүгээр сард эхлэхээр тогтжээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Уг төслийг БНХАУ-ын засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гүйцэтгэнэ. Техник эдийн засгийн үндэслэлээр энэ төслийн өртөг нь 288 сая ам.доллар. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тендерийг БНХАУ-ын компаниудын дунд зарласан. Тендерт шалгарсан компани 271 сая ам.доллар буюу төсөвт өртгөөс бага үнээр 61 сарын хугацаанд барилга угсралтын ажлыг хийхээр гэрээ байгуулсан. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийгдсэн. Үүнийг зээл олгож байгаа БНХАУ-ын банкинд хүргүүлсэн. Сөрөг үр дагавар үүсэхгүй гэж үзсэн учраас хөрөнгө оруулалт хийх шийдвэрээ гаргасан байна. 800-1000 мянган түр ажлын байр бий болно” гэдгийг өчигдөр /2021.09.22/ мэдэгдсэн.

Дашрамд дурдахад, хоёр жилийн өмнө Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих зорилгоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийн 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн. Баруун бүст 390 мянга гаруй хүн оршин суудаг бөгөөд  эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг Орос, Хятадаас импортоор авч байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэхүү усан цахилгаан станц баригдснаар баруун бүсийг дотоодын хямд үнэтэй эрчим хүчээр хангах боломж бүрдэх аж. 

 

ДЦС-5 БАРИХ ТӨСӨЛ ТАГ МАРТАГДСАН НЬ

Үе, үеийн Засгийн газар, улстөрчдийн амлалтад багтдагч эцэст нь царцаасан Дулааны тавдугаар  цахилгаан станц барих төслийг анх 2011 онд эхлүүлж байв. Төрийн шийдвэрээр 2017 онд ашиглалтад оруулах ёстой байсан ч сүүлийн есөн  жил цаасан дээр бичигдснээс өөр бүтээн байгуулалт өрнөөгүй.

Уг нь “ДЦС-5” төслийн шинэ байршил болох Хөлийн голын хөндийд 43 га газрын эзэмшлийн гэрчилгээг авч байв. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2012 онд “ДЦС-5”-ыг барих бүх нөхцлийг хангасан тогтоол гаргаж чадсан ч хэрэгжилтийг үзэж чадалгүй УИХ-ын сонгуульд ялагдсан. 

Үүний дараагийн Засгийн газар энэ талаар овоо ахицтай ажиллаж байв. Тухайлбал, 2015 оны долдугаар сарын 29-нд ДЦС-5” төслийн Цахилгаан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг.

Харамсалтай нь,  өмнөх Засгийн газар уг төслийг “мартаж” царцсан төслүүдийн жагсаалтыг нэгээр нэмсэн юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар 2019 онд ДЦС-5 барих төслийг үргэлжлүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Шалтгаан нь, уг цахилгаан станцыг барихаар концессын гэрээ байгуулсан консорциум нь задарч хөрөнгө оруулагчгүй  болсон гэх. Хөрөнгө оруулагчдын зүгээс эрсдэлтэй гэж үзэн уг төслийг хэрэгжүүлэх консерциум тарсан байдаг. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг томоохон хэмжээний станцыг 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөсөн.

Уг консорциумд БНСУ, Франц, Япон, Монгол дөрвөн орон оролцсон. Хэрэв уг цахилгаан станцыг төлөвлөгөө ёсоор 2017 онд ашиглалтад оруулсан бол өдрөөс өдөрт хэрэглээ нь нэмэгдэж буй цахилгааны нийлүүлэлтийг хангаж үр өгөөжөө өгөх байв.

ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦ "ДЦС-5"-ЫН АРААС ОРОХ ВИЙ

Аль эрт буюу 2013 оны долдугаар сард Засгийн газраас Тавантолгойн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх тухай тогтоол гаргаж байв. Тэгсэн ч өнгөрсөн хугацаанд ажил дорвитой урагшилсангүй. "Тавантолгойн цахилгаан станцыг барих хугацаа удааширч ДЦС-5-ын араас орох вий" гэх хүн ч цөөнгүй. Тус цахилгаан станцын барилгын ажлыг 2021 оны долдугаар сарын 1-ээс өмнө эхлүүлэхээр тохиролцсон гэдгийг өмнөх жилийн зургадугаар сард мэдэгдэж байв. Мөн эрчим хүч худалдан авах гэрээг энэ жилийн гуравдугаар сар гэхэд эцэслэн байгуулж, цахилгаан станцыг дөрвөн жилийн хугацаанд багтаан ашиглалтад оруулна гэж байлаа.

Түүнчлэн Оюутолгойн ордыг эрчим хүчээр хангах "Тавантолгойн цахилгаан станц" төслийн санхүүжилт, бүтээн байгуулалтыг Монгол Улсын Засгийн газар хариуцахыг мэдэгдэж байв. Үүний дагуу бол станцын бүтээн байгуулалтыг өдгөө эхлүүлчихсэн байх учиртай.

Гэтэл барилгын ажлыг эхлүүлэх байтугай гүйцэтгэгч компанийг ч сонгон шалгаруулаагүй гэх. Тендер зарласнаас хойш материал хүлээн авна, сонгон шалгаруулна гээд багагүй хугацаа зарцуулах нь тодорхой.  Угтаа Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэсэн Тавантолгой дулааны цахилгаан станц ашиглалтад орвол  Оюутолгойн уурхайгаас цахилгаан эрчим хүчний төлбөрт гадагшаа чиглэсэн валютын урсгалыг Монголдоо үлдээх боломжтой болно. 

ЭХЭЛДЭГГҮЙ ЭГИЙН ГОЛЫН  УСАН ЦАХИЛГААН СТАНЦ

Монголын эрчим хүчний системд эргэлт авчрах учиртай Эгийн голын усан цахилгаан станцын төсөл нь 30 жилийн настай. Анх 1991 онд энэ тухай  шийдвэр гарч байсан. Үүний дараагаар 1992-1995 онд Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн, 1996-1997 онд Монголын Засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан ч бодит ажил хэрэг болж чадаагүй юм.

Хоёр дахь удаагаа 2006 онд оролдлого хийсэн байдаг. Эгийн голын усан цахилгаан станцыг УИХ-аас баталсан Монгол-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан, Хятадын компаниуд шалгарсан байдаг. Гэвч засаг солигдсноор төсөл зогссон. Түүнээс хойш 2013 оны арваннэгдүгээр сард Төслийн нэгж байгуулагдснаар төслийг хэрэгжүүлэх гурав дахь удаагийн оролдлого эхэлсэн ч мөн л урагшлаагүй.

2015 онд БНХАУ-ын тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барихаар болсон ч нэр төдий явсаар байгаа юм. Хамгийн сүүлд баталсан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр (2018-2023)-т стратегийн нэгдүгээр зорилго гэж багтаажээ. Тухайлбал, тус хөтөлбөрт “Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны ачааллын хэлбэлзлийг тохируулж, хэвийн найдвартай ажиллагааг хангах тохируулгын эх үүсвэрийг бий болгох зорилтын хүрээнд Эгийн голын 315 мВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станцын ажлыг эхлүүлнэ” гэсэн юм.

Товчхондоо, Эгийн голын цахилгаан станцыг барих төслийг ирэх жилүүдийн төслүүдийн жагсаалтад мөн л дахин эхлүүлэх зорилт тавьжээ.  Уг цахилгаан станц гацсан хамгийн том шалтгаан нь Байгаль нуурын эко системтэй холбоотой асуудал юм.

Хэрэв Эгийн голын усан цахилгаан станцыг барих төслийг гацаалгүй, ашиглалтад оруулбал дотоодын эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангаж, оргил ачааллын үед ОХУ-аас  эрчим хүч өндөр үнээр импортолж амиа аргацаах шаардлагагүй болох юм. Ядахдаа л цахилгааны ачаалал эрс нэмэгдлээ гэхэд бүх нийтээрээ  тэг зогсолт хийх айдасгүй болох байв.

 БАГАНУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙРШИЛ ТЕХНИКИЙН ТАЛААСАА АСУУДАЛТАЙ ХЭМЭЭН ҮЗЖЭЭ

Эрчим хүчний доголдлыг хаах, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах маш чухал төсөл бол Багануурын станц. Уг төслийн өртөг 1.2 тэрбум ам.доллар. Уурхайг түшиглэн 700 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг 2015 онд “Багануур-Пауэр” компанитай байгуулж байв. Гэрээнд тусгаснаар,  БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилсан хүчин чадал бүхий дулааны шинэ станцыг барьснаар иргэд, албан байгууллага, ААН-үүд нэг квт цахилгааныг 9 цент буюу 225 төгрөгөөр худалдан авахаар заажээ.

Уг төслийн бүтээн байгуулалт 2017 оноос эхэлсэн ч  2018 онд гацсан. Шалтгаан нь, тус цахилгаан станц барих төслийг эргэн харах шаардлагатай хэмээн үзсэн аж.

Ямартай  ч  2021 оны хоёрдугаар сард Шадар сайд С.Амарсайхан Багануурт баригдах  цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэрбээр  "Сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан, хүний эрүүл мэндэд болоод байгаль орчинд хор нөлөөгүй, тухайн бүс нутгийн эдийн засаг, нийгэмд томоохон үр өгөөж өгөх, ажлын байрыг олноор нэмэгдүүлэх энэ мэт төсөл хөтөлбөрийг Монголын Засгийн газар бүх талаар дэмжинэ. Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль журмын хүрээнд харилцан үр ашигтай ажиллах энэ төслийн хэлэлцээрийг эрчимжүүлнэ" гэдгийг онцолсон удаатай. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-23 103.212.119.112

Эг -ийн голд Усан цахилгаан станц барьж чадахгүй байгаа нь тусгаар улс шиг бодлого явуулж чададгүйг батлаад байна.

Avatar

Зочин 2021-09-23 185.100.87.202

======== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

монгол 2021-09-23 202.9.40.219

Нүүрсний станцад хөрөнгө оруулахыг зогсоосон шүү дээ, бүх улс.
Сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүл.

Avatar

Зочин 2021-09-23 66.181.161.62

Энэ олон төслүүд гацсан, зогссоныг тэртэй тэргүй бүгд мэдэж л байгаа. Гагцхүү хэн, яагаад гацаасан шалтгааныг огт бичээгүй учир ямар ч утга, ач холбогдолгүй нуршаа болжээ!!! ОХУ манайхыг эрчим хүчний хараат байлгах хатуу бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд худалдагдсан хорлон сүйтгэгч төрийн албан тушаалтнуудыг чадамгай ашигладаг!!! Ийм нэр усгүй, эзэнгүй юм битгий бичиж бай!!!

Avatar

Зочин 2021-09-23 66.181.160.77

Өвөг дээдсээ алж устгадаг нам биднийг хэзээ ч алж устгахад бэлэн шүү. Энэ намынхныг үр үндсээр нь устгахгүй бол хэзээ нэгэн цагт монгол сүйрч оронд нь хятадаар дүүрсэн комунист засаг тогтоно шүү…

Avatar

ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ АМИН ЧУХАЛ 2021-09-23 202.126.88.199

ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦАД АРАЙ ИЛУУ ХУЧТН ЧАДАЛТАЙ ТУРБИН ТАВИХАД Л МОНГОЛ УЛСЫН ХЭРЭГЦЭЭГ БУРЭН ХАНГАНА БАС БАЙРШЛЫН ХУВЬД ХУН АМ ИХТЭЙ БАРУУН БОЛОН ТОВИЙН БУСЭД ОЙР АШИГТАЙ БАЙРЛАЛТАЙ ГЭЭД ОЛОН ДАВУУ ТАЛТАЙ ОДОО БАРИХ Л ХЭРЭГТЭЙ БАЙНА

Avatar

2024 оны СОНГУУЛЬД МАН-ЫГ 65-ААР СОНГОХ УУ ЯАХУУ ⁉️ 2021-09-23 202.126.88.230

МАН-ЫГ 65-ААР НЬ СОНГООД Л БАЙВАЛ МОНГОЛ УЛС ХЭЗЭЭ Ч ЦАХИЛГАН СТАНЦТАЙ БОЛОХГҮЙЭЭ. ДЭЭР НЬ ХҮН ТӨРЛӨХТӨНИЙ ТУЛГАМДСАН 10 АСУУДАЛД МАН ДИЙЛДСЭЭР Л БАЙХ БОЛНО.

Avatar

Вуд 2021-09-23 192.82.72.175

Ажил хийднэггүй салбараа мэдэхгүй шоу сайд нар уи хийх вэ дээ худлаа яриад л бгаа шүү дээ

Avatar

Зочин 2021-09-23 202.126.88.230

ТЭГЭЭД ЯАХ ГЭЖ МАН-ЫГ 65-ААР НЬ СОНГОСЫН ⁉️😆😆😆

Avatar

Зочин 2021-09-23 202.126.90.117

Бүх төсөл 13 онд буюу АН эрх барьж байхад шийдвэрлэгдэх шатандаа ороод, 16 оноос буюу МАНгар коммунистууд эрх барьж эхэлсэнээс хойш таг зогссоныг харав уу. Сайн коммунист гэдэг бол үхсэн коммунист гэдэг үг үнэн гэдэг нь эндээс харагдаж байгаа юм даа. Өөрсөнд нь ашиггүй бол МАНгарууд юу ч хийхгүй ээ. Тэдэнд монгол сөнөх хамаагүй гэдгийг ард түмэн ойлготол мөн ч өдий байгаа бололтой. Гоё үгэнд нь хууртаад л поп коммунистуудыг толгой дээрээ шээлгэж баалгаад л суугаад байх юм.

Avatar

Зочин 2021-09-23 202.126.88.230

МАН ӨНГӨРСӨН 100 ЖИЛД ОРОСУУДТАЙ НИЙЛЖ МОНГОЛ УЛСЫНХАА ШАШИН СОЁЛЫГ УСТГАЖ, НОМТОЙ ЭРДЭМТЭЙ ЛАМ НАРЫГ АЛЖ ХЯДСАН, ХҮН АРДЫН ЁС СУРТАХУУН, УЛАМЖЛАЛТ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ҮГҮЙ ХИЙСЭН НҮГЭЛТЭЙ НАМ ‼️ МАН ӨНГӨРСӨН 100 ЖИЛД ӨВӨГ ДЭЭДЭСДЭЭ ХИЙСЭН МУУ ҮЙЛ НҮГЭЛИЙНХЭЭ ГОРЫГ ӨНӨӨДӨР АМСАЖ БАЙНА. ХОХЬ НЬ ХОХЬ НЬ ЭЭ

Avatar

Зочин 2021-09-23 124.158.68.188

МАН-ын ачаар дундад зууны тэмбүүрсэн үндэстнээс орчин цагийн улс болсон юмсан. 90 онд ардчилал гарч л монголыг сүүлийн замд нь үдэж байна

Avatar

ужжу 2021-09-23 66.181.184.179

Хамгийн гол нь санхүүжилт. Мөн ТЭЗҮ-г нь ул суурьтай хянах ёстой. Мөнгө олох гэж босгосон төслүүдийг бас хамаагүй дэмжиж болохгүй. Ер нь хамаг мөнгөө үрж цахилгаан станц барих эсэхээ бас сайтар бодох ёстой. Одоо гадагшаа зарж валют олох бүтээгдэхүүн хөгжүүлэх нь хамгийн чухал байна. Энэнд л төр засаг хамаг анхаарлаа төлвөрүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн яамаа маш хурдан байгуулах хэрэгтэй. Тэгээп сайн эдийн засагч нарыг болон салбарын шилдэгүүдийг /менежерийн ур чадва/ажиллуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-09-23 139.5.219.14

Хойд хөрш монголыг энёргийн хамааралтай хэвээр байлгах сонирхолтой юу?

Avatar

ҮНЭН 2021-09-23 64.119.19.138

ҮҮНИЙ ЦААНА ЭХ ОРНОО УЛААН ОРОСД БЭЛЭГЛЭХЭЭС СИЙХГҮЙ ОРОСЫН ТАГНУУЛ, ХОРЛОН СҮЙТГЭГЧ КОММУНИСТ ШЭЭСНҮҮД БИЙ

Avatar

... 2021-09-23 203.98.77.44

Avatar

Зочин 2021-09-23 59.153.114.39

Нэг төсөл хөдлөх гэж МАН ҮНЭНДЭЭ дотоод тэмцэл шунал авилга гээд ер нь бүх хувьсгалын тохироо бүрдүүлэх гэж цаг авна.Дотоодын компаниуд тэдэн хувийг нь гарга гэхэд чадахгүй байж ямар нэгэн замаар хоосон хоцрохгүйг бодно. Монголдоо том гэж цээжээ дэлдэхээс хятадын компануудын хажууд өт ялаа мэт.Битгий саад бол.3-9 үсэгтэй компануудаа

Avatar

Зочин 2021-09-23 192.82.68.44

Оросоор дахиж ТЭЦ-4 шиг хог бариулж өөр улсаар өр тавин байж бүрэн шинчлэх балай ажил хийгээсэй .Тэр хүнд үед ажиллаж байсан уушиг, бронхит болсон ИТА ны хувьд захья

Avatar

Зочин 2021-09-23 202.72.247.58

Олон жил болж шинэчилж, их засвар хийх цаг нь болоод л хийсэн шүү дээ. Хөрөнгийн эх үүсвэрийг зээлээр л олсон.

Avatar

ЦОГ МН 2021-09-23 202.21.100.210

БҮХ АРД ТҮМНИЙГ ЦАХИЛГААНЖУУЛАХ ЛЕНИНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ ОРОСЫГ УРАГШ ХӨГЖҮҮЛСЭН

Avatar

ҮНЭН 2021-09-23 64.119.19.138

МЭДРЭЛ г***й

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж