Имарт Э.Содномпилжээг 50 сая, Д.Баттулгыг 10 сая төгрөгөөр урамшууллаа

Хуучирсан мэдээ: 2021.09.22-нд нийтлэгдсэн

Имарт Э.Содномпилжээг 50 сая, Д.Баттулгыг 10 сая төгрөгөөр урамшууллаа


Имарт Хайпермаркетын удирдлагууд болон Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн Б.Баттүшиг нар “Токио-2020” зуны паралимпын XVI наадмын хүндийн өргөлтийн тэмцээний 107 кг-ын жинд бяр чадлаа амжилттай сорьж, алтан медаль хүртсэн тамирчин Э.Содномпилжээ, дасгалжуулагч багш Д.Баттулга нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.


Имартын зүгээс паралимпын аварга Э.Содномпилжээд 50,000,000₮, дасгалжуулагч багш Д.Баттулгад 10,000,000₮-ийн мөнгөн урамшуулал гардуулав.

Энэ үеэр тамирчдын цаашдын амжилт болон тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ.

Тамирчин хүний тэсвэр хатуужил, амжилтад хүрэх хүсэл тэмүүлэл залууст зөв үлгэр дууриалал үзүүлдэг талаар Имартын гүйцэтгэх захирал Л.Жавзмаа өгүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж