“Эрдмин” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Одхүү хууль зөрчиж, тамгаа авч зугтжээ | News.MN

“Эрдмин” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Одхүү хууль зөрчиж, тамгаа авч зугтжээ

“Эрдмин” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Одхүү хууль зөрчиж, тамгаа авч зугтжээ

“Эрдмин” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Одхүү хууль зөрчиж, тамгаа авч зугтжээ

“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ил уурхайгаас гарсан  балансын бус хүдрийг боловсруулан, катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг “Эрдмин” үйлдвэрийн хувьцааны 25 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, 58.5 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай "RCM Inc" компани, 10 хувийг МИКО Холдинг, иргэн Ж.Дамдинжав нар эзэмшдэг.

"Эрдмин" үйлдвэрийн Захирлуудын зөвлөл буюу хувьцаа эзэмшигчдээс бүрдсэн ТУЗ-ийн даргаар Д.Одхүү 2017 онд томилогджээ.

Өнөөдөр /2021.09.22/ тус компанийн ТУЗ хуралдаж, “Эрдмин” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Баатар, Ерөнхий нягтлан бодогч Г.Бурмаа нарыг чөлөөлөх, н.Мөнхбаяр гэгчийг томилох хууль бус хурал хийжээ. Тус  хуралд, "Эрдэнэт үйлдвэр"-ийн болон бусад хувьцаа эзэмшигчид тодорхой шалтгааны улмаас оролцож чадахгүйгээ мэдэгдсэн ч зөвхөн ТУЗ-ийн дарга Д.Одхүү, АНУ-ын "RCM Inc"  компанийн захирал Рэймонд Браун /Raymond Brown/ нар хуралдаж, хууль бус шийдвэр гаргажээ. Харин үүнийг нь компанийн ажилчид эсэргүүцсэн боловч Д.Одхүү тамгаа аваад, зугтсан байна. Д.Одхүү түүнээс гадна Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас өгсөн үүрэг чиглэлийг зөрчжээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас "Эрдэнэт үйлдвэр"-ийн харъяа болон хувьцаа эзэмшдэг компаниудын үйл ажиллагааг дэмжиж, бодлого боловсруулах ажлын хүрээнд дээрх  компаниудын үйл ажиллагаа, удирдлагын бүтэц, ТУЗ-д ямар нэг өөрчлөлт оруулахгүй байх чиглэлийг 2021-06-29-ний өдөр өгчээ. Өөрөөр хэлбэл, тус компанийн үйл ажиллагааг судлах явцыг дуусах хүртэл дээрх гурван чиглэлээр ямар нэг үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн байна. Харин ТУЗ-ийн дарга дээрх шийдвэрийг үл тоон, өнөөдөр ТУЗ-өө ганцаараа хуралдуулж, хууль бус шийдвэр гаргасан гэж "Эрдмин" ХХК-ийн ажилчид үзэж буй юм байна.

“Эрдмин” ХХК-ийг анх Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын санаачлагаар Эрдэнэт үйлдвэр /Эрдэнэт концерн/  51 хувийг, 49 хувийг АНУ-ын компанийн эзэмшилтэйгээр байгуулж байжээ. Гэвч үйлдвэр байгуулагдсаны дараа зэсийн ханш унаж, хөрөнгө  оруулалтын зээл, бусад төлбөрөө төлж чадахгүйд хүрч, компанийн эзэмшиж байсан 49 хувиа "RCM Inc" компани,  Австралийн "Армада Гоулд" компанид заржээ. Уг  компани мөн л өр зээл төлөх бусад бэрхшээлээс шалтгаалан 2000 оны үед АНУ-ын "RCM Inc" компани гэх нэрээр Рэймонд Браун /Raymond Brown/  өөрийн болгож, бүх өр зээл, төлбөрийг барагдуулна  хэмээн, өөрийн эзэмшлийн компанийн хувьцааг нэмэгдүүлж, компанийн хувьцааны 58,5 хувь буюу дийлэнх хувьцааг эзэмших болжээ. Гэвч ноён Рэймонд Браун амласан амлалтдаа хүрсэнгүй, өр зээл, бусад төлбөрийг "Эрдмин" компани төлж, мөн хөрөнгө оруулалтын зээлээ төлж барагдуулжээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас "RCM Inc" компанийн хувьцаа эзэмшсэн үйлдэл нь хууль бус гэж дүгнэж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Чухам ийм цаг үед АНУ-ын "RCM Inc" компанийн  захирал Рэймонд Браун /Raymond Brown/ болон ТУЗ-ийн дарга Д.Одхүү нарын “Эрдмин” ХХК-ийн удирдлагыг сольж, компанийн дүрэмд өөрчлөлт оруулсныг хууль бус гэж үзэж, ТӨБЗГ-ын төлөөлөл Эрдэнэтийг зорьсон гэх мэдээллийг бид хүлээн аваад байна.

“Эрдмин” ХХК нь балансын бус хүдрийн овоолго ашиглаж, цэвэр зэс Ази тивд анх үйлдвэрлэж эхэлсэн манай улсын  том татвар төлөгч компани юм. 1997 онд үйлдвэр ашиглалтад орсноос хойш "Эрдмин" ХХК 99,999 хувийн цэвэршилттэй, Лондонгийн Металын биржийн “А”  зэрэглэлийн чанарын шаардлагыг хангадаг өндөр чанартай катодын зэс үйлдвэрлэдэг бөгөөд 2005 оноос эхлэн зэс утас, 2007 оноос цахилгааны 50 гаруй төрлийн зэс утас үйлдвэрлэжээ. Тус үйлдвэр жилдээ 3000 тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай, улсын  төсөвт 100 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж яваа үндэсний томоохон компаниудын  нэг юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ажилчин 2021-09-22 103.229.123.119

Харин манай Баатар дарга өөрийнх нь хулгай илэрнэ гээд тамгаа хаяж зугтаад л онигоо болж байна даа. Хурдан ажлаа өгөөд гэмгүй шиг зайлаасай даа.

Avatar

Иргэн 2021-09-22 103.229.123.119

Хувийн өмчөө эзэн нь мэдээд авсан байна даа. Одоогийн захирал нь их хэмжээний хөрөнгө идсэн хэрэгтэй шоронд шомбойх гээд хэцүү байх шиг байнаа

Avatar

ah 2021-09-22 66.181.188.33

58 huvi gdg n dangaaraa shiidene gsn ug shdee yun tur oroh vee, zuv l yum hiij

Avatar

Хаха 2021-09-22 27.113.49.164

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ НЭРЭЭР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЛҮҮ ДАЙРЧ ОРЖ БАЙСАН ТЭГЭЭД Л ЯМАР ИХ МӨНГӨ ЭРГЭЛДЭЖ БАЙГААГ ХАРААД ТЭНДЭЭ ШИНГЭЖДЭЭ ХӨӨРХИЙ. ЯАЖ ТЭСЭХЭВ БАС ХАМТ ХУЛГАЙЛЖ БАЙГААД БОЛОХГҮЙ БОЛХООР НЬ ТАМГАА АВААД ЗУГТАА БИЗ

Avatar

a 2021-09-22 66.181.176.33

25 huvi ezemshdeg tal ni zahiral solij tomildog yum uu ? Alivaa shiidver gargahgui baih chiglel bolgoj baina genee nohoin b**s

Avatar

Зандан 2021-09-22 202.9.46.83

Нүдний булайтай бузар вэ.тухайн цагт отгобилгийг яаж байлаа хаалга үүдийг эвдэж яаж дөвчигнөж блаа мартсануу бэлтрэг энхболдд та 2.

Avatar

Зочин 2021-09-22 202.179.27.185

Хаалга мөрлөдөг гэж алдаршсан Одхүү шив

Avatar

Зочин 2021-09-22 192.82.69.236

58.5% эзэмшиж байгаа компани захиралаа мэдээд сольж болохоо байцан уу. Төр хүртэл оролцоод бичиг өгцөн ч байх шиг ингэж дээрэмдэж болохгүй ээ

Avatar

хүрэлсүхиин офицер бүлэглэлиин гишүүн 2021-09-22 103.212.118.88

овоохой оюунэрдэнэ мангар хүрэлсүх мэхгүй батэрдэнэ нараа хэнтиинхэн татаж аваачээ

Avatar

Зочин 2021-09-22 49.0.142.82

Баатар мөнгө идэх хүн биш. Өөрийн хамаг амьдралаа энэ үйлдвэрийг үр ашигтай ажиллуулахад өгч байгаа хүн. Энэ үйлдвэр яаж боссоныг мэдэх, агуулга муутай зэсийн хүдрийг уусган баяжуулах талаар мэргэшсэн манай хамгийн туршлагатай инженер. Ийм хүнийг харлуулж болохгүй, төр үнэлэх байх. Одоо харин зүгээр суугаад мөнгө олох гэсэн хүмүүс л зэсийн үнэ өсөхөөр хөдлөж будлиан тарьж эхлэж байна даа

Avatar

Зочин 2021-09-22 73.202.250.76

Yag unen.

Avatar

Ажилчин 2021-09-22 103.26.193.216

Баатарын идсэн завшсан хөрөнгө маш ихээр илэрч байгаа юм бишүү. Эртхэн гэмээ мэдээд эвтэйхэн салсан бол өөрт нь өлзийтэй байх байсан даа.

Avatar

A 2021-09-22 73.202.250.76

Ooroo yag ajilchin ni bish l bainadaa. Ip address-aar chin medej olj boldg shdee

Avatar

монголчуд чадна 2021-09-22 66.181.161.96

одоо Эрдэнэт үйлдвэр дангаараа улсын үйлдвэр болгоод эрдмих Kомпанийг татан буулгах хэрэгтэй шүү дээ

Avatar

Werty 2021-09-22 103.212.118.103

Ter nohor mongo ideh nohor bish, sots yein uldegdel shudrag odii zeregt huregsen hun dee.

Avatar

Хүмүүс 2021-09-22 103.26.193.216

Баатар гэгч захиралын идсэн уусан хөрөнгө бараг 3 тэрбумаар АТГ т шилжсэн бол яанаа. Баатар захирал уг нь энэ гэмээ мэдээд эртхэн эвтэйхэн салсан бол хэрэг нь хүндрэхгүй байсан байж мэднэ дээ

Avatar

Зочин 2021-09-22 73.202.250.76

Baatar zahiral tiim hun bish ymr ch mongo idej uusan yum bol baihku!!!

Avatar

Голч мэдээ 2021-09-22 103.26.193.216

Гадаадын хөрөнгө оруулалттай компанийг эзэн нь мэдээд авч дээ.

Avatar

Иргэн 2021-09-22 103.26.193.216

Олон ажилчид Баатарын хууль бус олон үйл ажиллагааг илчлээд байна даа. Ямар нэг зөрчил байгаа болоод л тэр хүн айж зугтаж байгаа шүү.

Avatar

Зочин 2021-09-22 103.26.193.216

Эрдминийн захирал Баатар гэдэг чинь маш их мөнгө идсэн хэрэг нь одоо АТГ аар шалгагдахдаар болж түүнээсээ айж шоронд орохоосоо өмнө зугтаасан юм бишүү. Харин араасаа олон хүн битгий чирээсэй дээ

Avatar

Сок 2021-09-22 202.126.88.67

Ан хаа газар балагтай сданууд юмда.

Avatar

Зочин 2021-09-22 202.126.89.100

ЭНЭ ТУРД ЭЗЭН БАИН У

Avatar

Aaa 2021-09-22 77.119.205.7

Өмхий дөрвөд

Avatar

Зочин 2021-09-22 185.56.80.65

!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-22 192.82.80.55

Эрдминийг дээрэмлэх ажиллагаа эхлээ юү МАН ч улаан луйварчид о лаа цгаасаа

Avatar

Зочин 2021-09-22 192.82.80.55

ТУЗ ын дарга нь тамгаа хариуцахгшй тэгээд хэн нь тэр тамгыг авах гэж?? Ямар тэнэг мэдээ вэ. Уншинчдыг мал гэж боддог юмуу хаашаа юм вэ.

Avatar

Зочин 2021-09-22 66.181.178.45

Тузын дарга нь хууль бусаар тамгаа аваад зугтсан

Avatar

Зочин 2021-09-22 66.181.183.126

АН-ын гишүүн бөгөөд УИХ-ын гишүүн асан Одхүү байнаш дээ. Америк луйварчинтай хавсарч монголоо сүйрүүлэх хувь нэмрээ оруулж бгаа юм бна л даа. АН-ынхны болон Одхүүгийн үнэн нүүр царай нь яг мөн дөө.

Avatar

Зочин 2021-09-22 202.21.107.124

МУУ ОДХҮҮ БӨӨСИЙГ НЯСЛААД ХАЯАЧЭЭЭ

Avatar

Зочин 2021-09-22 192.82.77.62

Эрдмин гэдэг компани одоо хүртэл байдгийнмуу захирал нууц амрагуудаа ажлуулаад дамдуурсан гэж сонссон шд ёстой падлийч алга байгаа ажиллаж байгаа бол сайн хэрэг ххэ

Avatar

Зочин 2021-09-22 73.202.250.76

Yugaach medku odoo hurtel baidiinmuu ntr!!! End ingej bichhiin orond ywj yum unsh sudal

Avatar

Зочин 2021-09-22 103.26.194.57

тамгаа авч зугтдаг одоогийн Монголчуудын хандлага юм даа, дээр үед хаад дайсны цэрэгт цохигдоод гэдрэг ухрах даа улс орныхоо хувь заяаны төлөө тамга аа авч зугтдаг байсан бол одоогийн махан толгойт дарганцарууд өөрсдийн эрх ашгийн төлөө тэмдэгээ авч зугтдаг болж дээ хөөрхий

Avatar

Зочин 2021-09-22 103.57.95.141

1998 онд Эрдэнэт үйлдвэрийн дарга Ш. Отгонбилэгийн өрөөг эвдэн орж байсан нөхөр мөн үү?

Avatar

Зочин 2021-09-22 64.119.23.197

mon shuu. ubsiin neg hulgaich nariin neg ni mon shuu..

Avatar

Zochin 2021-09-22 122.201.31.131

Ezen n yumaa medeed l shiidsen bn shde yuun surtei yumbe

Avatar

hariin hvntei niilij eh oronoo hudaldaj bgaa odhvv odoo ezen mon gej uu.. 2021-09-22 64.119.23.197

ene odhvv odoo ezen bolj bn uu daa. ter amerik kompani hubitsaa bol asuudaltai yum bna. iim hemjeenii horongo oruulaagui yum bna. deer ooroo ashigtai ajillaj or zeelee haasan yum bnaa gej oilgoj ablaa daa..

Avatar

Зочин 2021-09-22 192.82.71.211

Бас нэг олиггүй, хулгайч…

Avatar

зочин 2021-09-22 43.228.130.188

KKKK ОДХҮҮ гэх дарга дандаа л хор хутгаж дээрэлхэж дээрэмдэж явдаг хүн гэх юм үнэн үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж