2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 312,391,524 төгрөгийн үнийн дүн бүхий 939,348 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байлаа. Үүнээс "Баянгол Зочид Буудал" ХК (BNG +13.79%) болон "Материал Импекс" ХК (MIE +8.84%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" ХК (RMC -9.92%) болон "Булган Ундрага" ХК (BUN – 6.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 854,121 ширхэг нэгж эрхийг нийт 242,031,300 төгрөгөөр арилжигдсан байна.
Компанийн бондын арилжаагаар 172 ширхэг бондыг 11,699,600 төгрөг болон 5,450 ам.доллараар арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.37 хувиар буурч, 42915.86 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,927,116,797,020.37 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ