#No naadam-ын залуус УОК, Нийслэлийн засаг дарга нарыг огцрохыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2021.09.22-нд нийтлэгдсэн

#No naadam-ын залуус УОК, Нийслэлийн засаг дарга нарыг огцрохыг шаардлаа

#No naadam-ын залуус УОК, Нийслэлийн засаг дарга нарыг огцрохыг шаардлаа

Энэ оны долдугаар сард наадам хийхийг эсэргүүцэж, Засгийн газарт шаардлага хүргэн, тайван жигсаал хийсэн #No naadam хөдөлгөөнийг санаачилсан залуус өнөөдөр (2021.09.22) тэмцлээ цаашид үргэлжлүүлэхээ илэрхийлж, мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн долдугаар сард Дорнод, Сэлэнгэ, Ховд, Говь-Алтай аймгуудад бүсийн наадам, мөн Хүй долоон худагт 512 бөхийн барилдаан болсон. Тиймээс тус хөдөлгөөний залуус Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн, дээр нэр дурдсан аймгийн Засаг дарга нар болон УОК-ын дарга, Нийслэлийн засаг дарга нарыг огцрохыг шаардаж байгаагаа мэдэгдлээ.

Мөн #No naadam хөдөлгөөнийхөн өөрсдийг нь айлган сүрдүүлсэн хэргээр иргэн Б.Энхбатын эсрэг гомдол гаргахаар болжээ. Тэд “Yes or No” нэртэй төрийн бус байгууллага байгуулж байгаагаа мэдэгдэв.

            М.БАТЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж