“Mongolia Mining 2021” экспо | News.MN

 “Mongolia Mining 2021” экспо

Олон улсын уул уурхай, газрын тосны үйлдвэрлэл эрхлэгчдийн хамгийн том үзэсгэлэн болох “Mongolia Mining 2021” арга хэмжээ Буянт-Ухаа спортын ордонд 9-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэ жил дотоодын компаниудаас гадна, Беларус, Бельги, Чех, Япон, БНХАУ, Солонгос, Швед, Их Британи болон Унгарын улсын компаниуд багтсан 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, уул уурхайн салбарт ашиглагдаж буй дэвшилтэт техник технологи, шинэ тоног төхөөрөмжүүдийн талаар танилцуулга мэдээлэл хийх, туршлага хуваалцах байдлаар олон нийтэд нээлттэй үзэсгэлэн, экспог өнөөдрөөс эхлүүллээ.

Мөн энэхүү салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн, албан байгууллагууддаа дэмжих зорилгоор Худалдаа, хөгжлийн банк тус арга хэмжээний ИВЭЭН ТЭТГЭГЧ байгууллагаар хамтран ажиллаж байгаагаас гадна “TDB LEASING” ХХК таны сонирхсон техник, тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсийн үйлчилгээгээр авах боломжийг танилцуулж ажиллаж байна.

Иргэд харилцагчид Та бүхэн “Mongolia Mining 2021” экспогоор зочлон, ХХБ-ны мэргэжилтнүүдээс бизнесийн хэрэгцээнд тань нийцсэн, худалдааны эрсдэл бууруулах зардал бага, хурдан шуурхай, ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙН бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг биечлэн аваарай.

​Жил ирэх тусам өргөжин тэлж буй “Mongolia Mining” үзэсгэлэн, экспод уул уурхай, газрын тосны салбарынхнаас гадна зам, барилга, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд оролцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх томоохон түлхэц болж байна.

Хөгжил дэвшилд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж