Уралдаанд идэвхтэй оролцож, амжилт гаргасан сурагчдыг шагнав | News.MN

Уралдаанд идэвхтэй оролцож, амжилт гаргасан сурагчдыг шагнав

Уралдаанд идэвхтэй оролцож, амжилт гаргасан сурагчдыг шагнав

БНСУ-ын Чүнчонь олон улсын хүүхдийн гар зургийн уралдаанд найман улсын 13 хотын 7-12 насны сурагчид нийт 684 бүтээлээрээ оролцсон. Улаанбаатар хотоос нийт 18 бүтээл оролцсоноос долоо нь шагналт байранд шалгарсан байна. Уралдааныг цар тахлын энэ үед харилцаат хотуудын хамтын ажиллагааны хүрээнд цахим хэлбэрээр зохион байгуулсан юм.  Тус гар зургийн уралдаанд идэвхтэй оролцож, амжилт гаргасан сурагчдыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр хүлээн авч уулзан, шагналыг нь гардууллаа.

Гар зургийн уралдаанд 23-р сургуулийн 6д ангийн сурагч А.Гэгээн тэргүүн байр, 69-р сургуулийн 2г ангийн сурагч Э.Сарнай, 32-р сургуулийн 5в ангийн сурагч Х.Жадамба нар урамшуулалт байранд шалгарлаа. Мөн 52-р сургуулийн 4д ангийн сурагч Т.Мишээл, 1-р сургуулийн 6г ангийн сурагч А.Ариунсайхан, 18-р сургуулийн 6а ангийн сурагч Э.Индэръяа, 24-р сургуулийн 3б ангийн сурагч Э.Баярзул нар тусгай байранд шалгарсан юм.

Тэргүүн байр эзэлсэн 23-р сургуулийн 6д ангийн сурагч А.Гэгээний бүтээл

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-22 185.220.101.37

!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж