Роналдогийн ээж: Ач хүү минь ааваасаа илүү | News.MN

Роналдогийн ээж: Ач хүү минь ааваасаа илүү

Роналдогийн ээж: Ач хүү минь ааваасаа илүү

Роналдогийн ээж: Ач хүү минь ааваасаа илүү

Кристиано Роналдогийн ээж Долорес Авэйро хүүгээ Португалд эргэн авчрахыг хүсдэг тухайгаа ярьжээ.  Тэрбээр Португалын “ADN de Leão” радиод өгсөн ярилцлагадаа “Роналдо Спортинг багт буцаж ирэх хэрэгтэй. Миний хувьд тэр энд байх ёстой. Тэр Спортингийн тоглолтыг ч үзэх дуртай. Би түүнд “Хүү минь, би үхэхээсээ өмнө чамайг Спортингт буцаж ирэхийг чинь хармаар байна” гэж хэлдэг. Тэр хариуд нь “Юу болохыг харж л байя” гэсэн. Гэхдээ тэр ирдэггүй юм аа гэхэд түүний хүү Кристианиньо ирнэ. Насандаа бол ач хүү маань ааваасаа ч илүү тоглодог. Роналдод дасгалжуулагч байгаагүй бол өнөөдөр Роналдо хүүгээ дасгалжуулж байна” гэжээ.

Кристиано Роналдо мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа Спортинг багаас эхлүүлж, 2003 онд Английн Манчестер Юнайтед багийг зорьж байв.

Хөлбөмбөгийн супер одод замналынхаа сүүлийн улирлыг төрөлх багтаа өнгөрүүлсэн тохиолдлууд цөөнгүй бий. Лионель Месси ч зодог тайлахаасаа өмнө Аргентины Ньюэлл Олд Бойз багтаа эргэн очих талаар ярьж байсан билээ.

Роналдогийн том хүү өдгөө 11 настай бөгөөд Манчестер Юнайтедын хүүхдийн академид тоглож буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-22 185.220.101.14

!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-22 68.183.89.18

Wow

Avatar

Зочин 2021-09-22 68.183.89.18

Like

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж