АНУ-ын сансрын хүчний дүрэмт хувцасны загварыг киноноос хулгайлсан уу?

Хуучирсан мэдээ: 2021.09.22-нд нийтлэгдсэн

АНУ-ын сансрын хүчний дүрэмт хувцасны загварыг киноноос хулгайлсан уу?

АНУ-ын сансрын хүчний дүрэмт хувцасны загварыг киноноос хулгайлсан уу?

Цахим орчинд АНУ-ын сансрын хүчин дүрэмт хувцасныхаа загварыг “Battlrstar Galactica”, “Star Treck”, “Star Wars” кинонуудын аль нэгээс хуулбарласан гэж мэтгэлцэж, өмд нь үнэхээр онцгүй болсон гэдэгтэй хүмүүс санал нийлжээ.

Тухайлбал, АНУ-ын сансрын хүчин харуулын албаны дүрэмт хувцасны загварыг энэ долоо хоногт танилцуулжээ. Тэрхүү дүрэмт хувцас нь саарал өмд, гүн хөх өнгөтэй, өндөр босоо захтай хүрмээс бүрдэх аж. Сансрын хүчин бол АНУ-ын армийн зургаа дахь салбар болохыг бэлгэдсэн зургаан товч хүрэмний энгэр дээгүүр ташуу байрласан байх аж.

Дүрэмт хувцасны зургийг сансрын хүчний албан ёсны цахим хуудас нийтэлсэн бөгөөд тэр даруй хүмүүс шүүрэн авч, өөр өөрсдийнхөө бодлыг илэрхийлж эхэлжээ. Зарим хүмүүс шинэ дүрэмт хувцсыг “Star Treck” кинон дээрхтэй тун адилхан гэж байгаа бол зарим нь сансрын хүчний бэлгэ тэмдгийг ч гэсэн тус киноноос сэдэвлэснийг сануулжээ.

Мөн зарим хүмүүс тус дүрэмт хувцсыг “Battlestar Galactica” кинон дээр гардагтай илүү адилхан байгааг хэлжээ.

Гэхдээ АНУ-ын армийн отгон салбарын энэ маргаантай дүрэмт хувцас кининоос санаа авсан байлаа ч гэсэн өмд нь тун мэдрэмжгүй, оновгүй болсон гэдэгтэй бүх хүн санал нэгдсэн байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж