Австрали улс холбоотон АНУ, Нэгдсэн вант улсын туршлагаар цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц бүтээж Номхон далайд Бээжинтэй өрсөлдөхөөр болж, “АУКУС” гэх цэргийн туршлага солилцох гурвалсан гэрээ байгуулаад буй. ОХУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар тус гэрээ зөвхөн Хятадад биш, ОХУ-д ч хамаатай аж.
Тухайлбал, ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрюшев энэ долоо хоногт “АУКУС” гэрээг зөвхөн Хятадын нөлөөлөл, түрэмгийллийг эсэргүүцэх гэхээсээ илүү барууны бус, хамгийн том хоёр хүчийг хязгаарлах зорилготой гэж тодорхойлжээ.
Тэрбээр дээрх гэрээг өмнө нь АНУ-ын Ази дахь байр сууриа баталгаажуулах зорилгоор Энэтхэг, Япон, Австралитай хийж байсан “QUAD” гэрээтэй адилтган үзсэн байна. Түүний анхааруулж буйгаар гурван орны эл гэрээ бүх Ази тивийн аюулгүй байдалд заналхийлж байгаа аж.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ