Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад шагнал гардууллаа | News.MN

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад шагнал гардууллаа

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад шагнал гардууллаа

Олон улсын Менделеевийн химийн 55-р олимпиад 2021 оны дөрөвдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болсон. Тус олимпиадад “Орчлон” сургуулийн 11а ангийн сурагч О.Тэмүжин оролцож, Монгол Улсын анхны мөнгөн медалийг хүртсэн бол “Хобби” сургуулийн 11-р ангийн сурагч А.Ирмүүн хүрэл медаль хүртсэн юм. Түүнчлэн “Жаргалан” цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б.Гэрэл, “Орхон Эмпати” сургуулийн 12-р ангийн сурагч С.Тулга-Эрдэнэ нар амжилттай оролцлоо.

Олимпиадад шагналт байр эзэлсэн хүүхдүүдийн шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн гардуулж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, үеийнхнээ манлайлсан сурагчдад болон багш нарт нь талархал илэрхийлж, амжилт хүссэн юм. Мөн сурагчдыг бэлтгэн, амжилттай оролцуулсан "Орчлон" сургуулийн багш С.Хүрэлбаатар, "Хобби" сургуулийн багш И.Энхбаяр нарын амжилтыг өндрөөр үнэлж, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгийг гардууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-22 185.220.101.37

>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж