Хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлнэ | News.MN

Хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлнэ

Хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлнэ

Хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлнэ

Тариан талбайд тарьсан үрийг хаанаас авсан, бордоонд юу ашигласан зэрэг талбайн түүхийг үнэн мөнөөр хөтөлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалахыг зүй зохистой дадал гэж нэрлэдэг. Монгол Улс төмс хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД) нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд хүнс үйлдвэрлэгчид дээрх дадлыг заавал мөрдлөг болгох ёстой хэмээн заасан байдаг.

Хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахаасаа өмнө гарал үүсэл, шошгыг нь юун түрүүнд заавал харах учиртай. Тэрхүү шошго дээр бүх мэдээлэл байх ёстой. Гаднын улс оронд хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн, баталгаажуулах тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн хамгийн эрэлт хэрэгцээтэй байдаг. Учир нь энэ бүтээгдэхүүн зөв дадал, аргаар бүтээгдсэн нь батлагдсан гэсэн үг юм.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд хүнс үйлдвэрлэгчид ХААЗД-ыг заавал нэвтрүүлсэн байх ёстой гэж заасан байдаг. Тиймээс цаашдаа зохистой дадлыг нэвтрүүлсэн бүтээгдэхүүн манай улсад давуу байдалтайгаар борлуулагдах болно. Цаашдаа олон улсын зах зээлд өрсөлдөх үүд хаалга нээгдэж буй юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-22 64.119.23.31

ногоочид өөрсдөө нэвтрүүлэх хүний нөөц болон цагийн нөөц байхгүй.

Avatar

Зочин 2021-09-22 124.158.68.188

Нэвтрээд байгаа юм бол байхгүй, соц нийгмийн үед угаасаа л байсныг нь устгачихсан юм. Сэргээнэ гэвэл зөв байх

Avatar

Зочин 2021-09-22 185.56.80.65

>>>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Tsuvdai 2021-09-22 66.181.161.67

Bitii sh aaj bai

Avatar

Зочин 2021-09-22 66.181.161.107

Жишээ нь, хүнсний ногоо тарихдаа химийн бордоо хэрэглээгүй гэдгийг яаж мэдэх юм бэ? Хажууд нь өдөр шөнөгүй хараад хянаад сууж байна гэж байхгүй шдээ? 2 жилийн өмнө 8-р сард Зүүнхараад очсон чинь шинэ ургацын ногоо гарчихсан зарж байх юм? Гэтэл нутгийн хүмүүс түүнийг химийн бордоогоор ингэж эрт ургац авдаг юм гэж байсан шүү!!!

Avatar

иргэн 2021-09-22 49.0.142.59

ХААИС ийн харъяа Зайсан дахь Агропаркаа хөгжүүлээч ээ. Ямбий модон байшинг нь янзлаач. Эргэн тойрон орон сууцны хороолол, байшин байхад ванн энэ тэргүй гадаа юм угааж, модон жорлонд бие засч байгаа харагддаг. Хэдэн оюутан зэрлэг зулгааж харагдах юм. Барилгын инженерийн ангийнхнаар шавар зууруулж байгаатай адил харагдана лээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж