НҮБ-ын байрны гадна 61 настай эрэгтэй өлсгөлөн зарлажээ

Хуучирсан мэдээ: 2021.09.22-нд нийтлэгдсэн

НҮБ-ын байрны гадна 61 настай эрэгтэй өлсгөлөн зарлажээ

НҮБ-ын байрны гадна 61 настай эрэгтэй өлсгөлөн зарлажээ

Куба улс дахь хүний эрхийн асуудлаар НҮБ-ын эрх бүхий албан тушаалтантай уулзахыг шаардаж, 61 настай Начо Роча гэгч өлсгөлөн зарлажээ. Нью-Йорк хотноо өлсгөлөн зарлаад 26 хоносон тэрбээр “Миний бие сульдан туйлдаж байна” гэж хэлсэн байна. Начо өлсгөлөнгөө эхлүүлснээс хойш зөвхөн ус, эрч хүчийн ундаа л ууж байгаа аж.

Начо Кубын асуудлаар сүүлийн зургаан жилийн турш тэмцэл өрнүүлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногоос НҮБ-ын өмнө майхан барин, өлсгөлөнгөө үргэлжлүүлжээ. Испанийн уугуул Начогийн гэр бүл Кубад амьдардаг аж.

Фидель Кастро 1959 онд төрийн эрхийг авснаас хойш Кубад болоогүй өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн долдугаар сард болсон. Жагсагчид хүнс, эм, шатахууны хомсдолд орсныг эсэргүүцэн жагссан юм.

Кубын засгийн газраас жагсаалд оролцогчдыг баривчилсны дээр хүмүүс сураггүй алга болсоор байгааг Начо мэдэгджээ.  Хүний эрхийн Cubalex байгууллагын мэдээлснээр, үзэл бодлоо илэрхийлсэн 800 орчим хүнийг баривчилсан аж. Түүнчлэн баривчилгааны талаар 1067 хүн гомдол гаргасны дунд 20 гаруй хүүхэд байжээ.

Начо Төв парк дахь Кубын хувьсгалч Хосе Мартийн хөшөөний хажууд байрласан байна.

Эх сурвалж: NBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж