Левандовски Роналдо, Мессиг давж, алтан шаахайн эзэн болов

Хуучирсан мэдээ: 2021.09.22-нд нийтлэгдсэн

Левандовски Роналдо, Мессиг давж, алтан шаахайн эзэн болов

Левандовски Роналдо, Мессиг давж, алтан шаахайн эзэн болов

Байерн Мюнхен болон Польшийн шигшээ багийн супер довтлогч Роберт Левандовски өнгөрсөн улирал 41 гоол оруулж, Европын алтан шаахайн эзнээр тодорсон билээ. Түүнд өчигдөр (2021.09.21) шагналыг нь гардуулах арга хэмжээ боллоо.

Өдгөө 33 настай тэрбээр Германы лигээс энэхүү шагналыг хүртсэн хоёр дахь тамирчин болсон юм. Түүнээс өмнө Байерн Мюнхен багийн домог Герд Мюллер 1971-1972 оны улиралд энэхүү шагналыг хүртэж байв.

Шагналаа гардан авсан Левандовски “Энэхүү шагналаа өдөр бүр миний талд бат зогсдог хүмүүстээ зориулж байна. Гэр бүлдээ, багийнхандаа, дасгалжуулагчийн багтаа, бүхий л Байерн багийнхандаа талархсанаа илэрхийлмээр байна. Та нарын дэмжлэггүйгээр би эдгээр цомуудад түрүүлж чадахгүй байлаа. Амьдрал дээр ч, спортод ч бие биенээ үнэлж, дэмжиж үргэлж шударга байж, бусдад үлгэр дуурайлал үзүүлэх нь чухал. Хамтдаа багаараа амжилтад хүрсэндээ маш их баяртай байна” гэжээ.

Түүний араас 30 гоол оруулсан Лионель Месси болон 29 гоол оруулсан Кристиано Роналдо нар удаалжээ.

Арга хэмжээний дараа Испанийн "MARCA" сонины сурвалжлагч түүнээс Карим Бензема болон Реал Мадридад тоглох эсэх талаар асуухад “Карим гоол оруулахаас гадна багаа тоглуулж чадаж байгаа нь намайг гайхшруулж байна. Түүний багийнхаа төлөө хийж буй зүйлсийг би үнэлдэг. Тэр бол гайхалтай тоглогч. Би Реал Мадридын ерөнхийлөгч Флорентино Перезтэй хэд хэдэн удаа уулзсан. Тэдний багийн эсрэг тоглосны дараа нэг уулзаж байсан. Гэхдээ юуны талаар ярьснаа хэлж чадахгүй. Яг одоо надад өөр тийшээ явах бодол алга. Миний бүх анхаарал Байерн дээр төвлөрчихсөн байна. Надад өөр улсын лигт тоглох бодол алга” хэмээн хариулжээ.

Лионеь Месси алтан шаахайн эзнээр зургаан удаа тодорч, бүх цаг үеийн жагсаалтыг тэргүүлдэг бол Роналдо дөрвөн удаа хүртсэнээрээ удаалдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж