БНХАУ-аас 43440 тн шатахуун саадгүй, шуурхай татан авна | News.MN

БНХАУ-аас 43440 тн шатахуун саадгүй, шуурхай татан авна

БНХАУ-аас 43440 тн шатахуун саадгүй, шуурхай татан авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

БНХАУ-аас худалдан авч буй 43440 тн шатахууныг саадгүй, шуурхай татан авна

Шатахууны хангамж, нийлүүлэлтэд үүсээд буй нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд танилцуулж, танилцуулгатай холбоотойгоор Засгийн газар үүрэг даалгавар өглөө.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 2021 оны гуравдугаар сарын хуралдааны протокол, ОХУ-ын “Роснефть” НХН болон Монголын шатахуун импортлогч компаниудын хооронд байгуулсан 2023 он хүртэл шатахуун нийлүүлэх урт хугацааны гэрээгээр тохиролцсоны дагуу Оросын талтай хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн ахлагч, Шадар сайд С.Амарсайханд даалгалаа.
Шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах хүрээнд эхний ээлжинд БНХАУ-аас худалдан авч буй 43440 тн шатахуун ачсан 723 вагонцистерны төмөр замын тээвэрлэлт болон цаашид хийх тээвэрлэлтийг саадгүй, шуурхай явуулах, татан авах ажлыг тухай бүр нь шийдвэрлэж ажиллахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт даалгав.
Замын-Үүдийн боомтоор БНХАУ-аас импортлох шатахууны тоо, хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрээн боомтод ирсэн шатахуун ачсан вагонцистерныг яаралтай татан авах, шилжүүлэн ачих, Хятадын талын вагонцистерныг буцаах, гаалийн бүрдүүлэлт хийх, төмөр замаар тээвэрлэх, импортоор орж ирсэн шатахууны тодорхой хувийг автозамаар тээвэрлэх зэрэг ажлыг яаралтай, шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Шатахууны хангамж, нийлүүлэлтэд үүсээд буй нөхцөл байдалд хүргэсэн, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд анхаарууллаа.

Нүүрсний экспортын боомтуудад халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авна
 
Нүүрсний экспортын боомтууд дахь халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэв.
Гашуунсухайт боомт, Цагаан хадны суурьшлын бүсийн халдвар хамгааллыг сайжруулах зорилгоор ПГУ молекул, биологийн лаборатори байгуулж, лаборатори, тандалт судалгаа хийх эмч, эмнэлгийн ажилтан, эргүүл хамгаалалтад шаардлагатай цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг батлагдсан төсвийн хүрээнд шилжүүлэн ажиллуулна.
Мөн Нарийнсухайтын бүлэг ордын үйл ажиллагааг дэмжиж, нүүрсний экспортыг хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор ПГУ-ын шинжилгээ хийх молекул биологийн лаборатори, аппарат, тоног төхөөрөмжийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
Нүүрсний экспортын боомтуудад халдвар хамгаалал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглагдах, туулах чадвар сайтай хоёр автомашиныг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт худалдан авч өгнө.
Өмнөговь аймгийн “Говь Гурвансайхан” нисэх буудлыг олон улсын нөөц нисэх буудал болгон, өргөтгөн шинэлчлэх зураг, төсөв боловсруулна.
Гашуунсухайтын хилийн боомт, Цагаан хадны суурьшлын бүс, хил орчмын нүүрс тээврийн бүсэд нүүрсний тээврийн хэрэгсэл, жолооч нарын хэт бөөгнөрөл бий болгохгүй байх зорилгоор боомтын нэвтрүүлэх бодит нөхцөл байдалтай уялдуулан улс хооронд нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийн нийт тоонд зохицуулалт хийж хязгаарлан, халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгов.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, барилга угсралтын ажил эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулах гэрээнд Эрчим хүчний яам энэ оны есдүгээр сарын 17-нд гарын үсэг зурснаар тус төслийн барилга угсралтын ажил албан ёсоор эхэллээ.
Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын суурилагдсан хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Power construction corporation of China Ltd” болон ‘’Powerchina Chengdu Engineering corporation limited” компанийн түншлэл шалгарч, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгууллаа.
Гэрээнд гарын үсэг зурж, төслийн ажил эхэлснээр барилгын ажлыг 2022 оны дөрөвдүгээр сард эхлүүлэх, 2026 онд дуусгах, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун болон Алтай, Улиастай эрчим хүчний системд нийлүүлж, тус бүс нутгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах юм.
Ховд голын байгалийн тогтцыг өөрчлөхгүйгээр далан барих ажлын хүрээнд хийгдэх долоон метрийн диаметр бүхий урттай түрэлтийн хоолойг уулан дундуур гаргах бөгөөд энэ нь манай улсад хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт учраас техникийн хяналтыг олон улсын туршлагатай экспертүүд болон олон талын оролцоотойгоор Монголын тал хариуцан зохион байгуулна.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарахыг даалгав

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Манай улсад 307 мянган иргэн коронавируст халдвар авч эдгэсэн. Эмнэлэгт 21,397 иргэн хэвтэн эмчлүүлж буй. Биеийн байдал нь хөнгөн 12,329, хүндэвтэр 6729, нэн хүнд 380 иргэн байна. Коронавируст халдварын улмаас 1059 иргэн нас баржээ. Нас баралтын тоог бууруулах, аль болох эндэгдэл гаргахгүй байхад анхаарч арга хэмжээ авч ажиллахыг Ерөнхий сайд даалгав. Мөн Улсын онцгой комиссын хурлын давтамжийг нэмэгдүүлж, уялдаа холбоотой ажиллах, халдвар авсан хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарахыг даалгав.

“Токио-2020” паралимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчин Э.Содномпэлжээ, дасгалжуулагч Д.Баттулга нарт мөнгөн шагнал олгоно

“Токио-2020” зуны XVI паралимпийн наадамд амжилттай оролцож алтан медаль хүртсэн тамирчин Энхбаярын Содномпэлжээ, дасгалжуулагч Дашийн Баттулга нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.
Засгийн газрын “Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу Э.Содномпэлжээд 120 сая, дасгалжуулагч Д.Баттулга нарт 60 сая төгрөг олгоно.
Мөн Чөлөөт бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин Батбаатарын Энхзул, хүрэл медаль хүртсэн тамирчин Мөнхбатын Мөнхгэрэл, дасгалжуулагч Паламын Чулуунбаатар, Түмэндэмбэрэлийн Сүхбаатар нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгоно.

Товч мэдээ

  • Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар танилцуулав. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн иргэд, олон нийтэд зориулсан “Игазар” вэб системийн тухай, түүний хөгжүүлэлтийн талаар танилцуулав.  
  • “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, төлөвлөгөөт хугацаанд хэрэгжүүлж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад, шинэ төв цэвэрлэх байгууламжийн цахилгаан хангамжийн тэжээлийн “Цэвэрлэх” дэд станцыг барих санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Эрчим хүчний сайдад, бохир усны Туул1 коллекторыг 2022-2023 онд багтаан байнгын ашиглалтад оруулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-22 66.181.161.36

Энэ бол цэвэр баяжмалаа гаргах арга

Avatar

Зочин 2021-09-22 66.181.187.221

Хэрэггүй ээ!! Боль цаашаа!! Машин унаж дэмий сэлгүүцэгч нар багасаад зам арай чөлөөтэй болоод харин ч аятайхан болж бн ш дээ!!! Амьдралдаа юу ч бүтээж хийсэн юмгүй айл хэсэж тоглож наадаж тэнэж байдаг дампуу байдлаасаа салах цаг болсон!!

Avatar

Зочин 2021-09-22 66.181.161.47

Ёс нэг дампуу төр юумаа

Avatar

Зочин 2021-09-22 202.55.191.130

1 попын араас гарч ирсэн бас нэг поп. Амьдрал өрнөж байхад худлаа л яриад суух юм. Хил хаахад очиж хүн амьтан халаад одоо боллоо л гэсэн. Үнэндээ тээврийн хөлсийг л 2,3 дахин нэмсэн. Гацаа яг хэвэндээ. Тэгээд юмны үнэ өссөн, одоо буугаагүй л байна. Бензингүй боллоо, бас нэг поп юм ярилаа. Үр дүн бахь байдгаараа. Харин бас л юмны үнэ өснө. Тэр өсөлтийн үр дүнд ард түмэн л хохирно шүү дээ. Магадгүй хамгийн муу ЕС, хамгийн муу ЗГ байх шүү. Сөрөг хүчин байхгүй, ямар ч хяналт байхгүй.

Avatar

зочин 2021-09-22 192.82.84.177

манайхны ах гэж хэлээ хазан долийдог умхий оросууд өнөөдөр монголыг бүх талаар хааж боож дарамталж байна, өөрсдөө бүтээн байгуулалтаа хийж нефтийн үйлдвэр, усан цахилган станц төмөр замаа барих гэхээр , оюутолгой тавантолгойг өгөхгүй болохоор бензин, цахилгаан нийлүүлэхээ зогсоож дарамталж байгаа нь яавч найрсаг хөршийн зан биш. Цэдэнбалыг хүртэлх манай бүх ерөнхий сайд нарыг оросод аваачиж а лж байсныг сана

Avatar

Иргэн 2021-09-22 202.21.96.212

Оросууд Тува, Буриад-ууд Монголд ирж сайхан амьдрах боломж бий болгохгүй гээд Монголыг байнга миа байлгах арга хэрэглэдэг ш дээ. Манай Дарга нар гөлөг царайлаад л явахаас аргагүй. Үүнийг бүгд ойлгоно дөө. Чадваргүй төртэй байлгахыг мөнхөд хүсдэг.

Avatar

Зочин 2021-09-22 122.201.31.83

ЖИЖҮҮРИЙН ХЭДЭН ҮГ, АСУУДЛААС ӨӨР АРД ТҮМЭНДЭЭ,ХӨГШИДӨД НЯЛЗАХ ШИЙДВЭР АЛГА УУ

Avatar

ХОНГИО ДАНХАН ТОЛГОЙТ ОГЦОР !!! 2021-09-22 43.242.243.186

ПИАРААР АЖИЛЛАСАН БОЛЖ ТАРХИ УГААСАН ҮНЭН ЧАДАМЖГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР !!!

Avatar

Зочин 2021-09-22 185.220.101.37

>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-22 124.158.66.192

Тосоо үнэгүй шахуу бэлэглэчихээд эргээд өндөр үнээр бензин авдаг арчаагаа алдсан улс Монголоос өөр цөөхөн байх. Нарны аймаг, сүүн зам галактикийн шившиг өолж байна даа

Avatar

зочин 2021-09-22 192.82.84.177

манайх өөрт ногдох хувиа валютаар авчихдаг юм тэнэгээ

Avatar

Зочин 2021-09-22 122.201.24.6

Пяздyy тэр маогийн толгойтой улаан цаас хэрэгтэй байна уу бензин хэрэгтэй байна уу

Avatar

Zochin 2021-09-22 103.57.94.173

Oyunerdeneee muu har dunhuu gulug mini, ajlaa huleelgej ug, medrel medrel yum yariad baih yum, naad hyatad tulsh chin zuvhun hyatad mashind taardgiig medeh uu malaa? yamar ch uls hyatadaas tulsh avdagguig meddeggui mal ve chi! guliisun s***r minee ajlaa huleelgej ug, buur Mongoliig muhuuj hyatad bolgoh geed baih yum ulun erguu dagz chin. er n ATG bolon tagnuul Oyunerdeniig shalgah heregtei baih!

Avatar

Зочин 2021-09-22 202.9.47.57

Оросыг жийж Хятадыг дагахаар шийджээ

Avatar

зочин 2021-09-22 192.82.84.177

тэнэгээ, чиний ах гэж хэлээ хазан дууддаг умхий оросууд өнөөдөр монголыг бүх талаар хааж боож дарамталж байна, өөрсдөө бүтээн байгуулалтаа хийж нефтийн үйлдвэр, усан цахилган станц төмөр замаа барих гэхээр , оюутолгой тавантолгойг өгөхгүй болохоор бензин, цахилгаан нийлүүлэхээ зогсоож дарамталж байгаа нь яавч найрсаг хөршийн зан биш. Цэдэнбалыг хүртэлх манай бүх ерөнхий сайд нарыг оросод аваачиж а лж байсныг сана

Avatar

Зочин 2021-09-22 103.26.195.203

Хятдын колони болчихжээ?

Avatar

Зочин 2021-09-22 59.153.113.113

Нөгөө замын үүдэд очоод хариуцлага алдсан хүмүүст арга хэмжээ авна гээд л зарлаад бсан яасан бэ. Худлаа битгий сүржигнэ

Avatar

Зочин 2021-09-22 202.126.89.197

Одоо энэ засаг огцорсон дээр дээ. Иргэд чинь итгэхээ больсон шүү.

Avatar

Зочин 2021-09-22 66.181.161.107

Муулаад зүхээд байдаг х***а нь л амь тавих цагт туслаж байх шив дээ?? Нөгөө хайрт Ах орос нь салаавч үзүүлээд пиздец!!!
Ерөнхий сайд нь "даалгаад, үүрэг өгөөд" л ажил бүтчихдэг байсан бол юу гэж бид өдийд ингэж ухнатаж байх вэ дээ??!! "… барилгын ажил 2022 оны 9-р сард эхлэх" юм бол "гэрээнд гарын үсэг зурснаар барилга угсралтын ажил албан ёсоор эхэллээ" гэж юу бичээд байна вэ??

Avatar

Зочин 2021-09-22 66.181.181.104

Тэнэг ац гачигаараа хийгээд янз бүрийн хүүхнээ яагаад явж бсан бол монголчуудад хэрэгтэй бждээ

Avatar

Зочин 2021-09-22 202.55.188.41

тэртэй тэргүй түгжирээд явж чадахгүй байж та нар бинзенээр яадаг юм автобусандаа суу зүгээр.Энэ попчин сайд шааж байгаа шд.20 хоног бензин бүү ав аяндаа гуйгаад орилолдоод эхэлнэ за.

Avatar

Зочин 2021-09-22 192.82.74.16

Oyuk nileen hurdtai ajillaad, shuurhai arga hemjee avaad baigaamaa ! Aj ahuin negjvvded ajillaj baigaa MAN-iin shvdlen darga nar ajliin ervhiig saaruilj, heel hehuuld orootsoldoj l zav aaruulaad bna daa !

Avatar

Зочин 2021-09-22 192.82.68.44

Шүгэлдэдэг дижиталь данх огцор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж