НҮБ-ын хуралд ирсэн Бразилын сайд Covid-19-өөр оношлогдов

Хуучирсан мэдээ: 2021.09.22-нд нийтлэгдсэн

COVID-19

НҮБ-ын хуралд ирсэн Бразилын сайд Covid-19-өөр оношлогдов

НҮБ-ын хуралд ирсэн Бразилын сайд Covid-19-өөр оношлогдов

НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцохоор Нью-Йорк хотод ирсэн Бразилын Эрүүл мэндийн сайд Марсело Күэйрога Сovid-19-тэй нь тогтоогджээ. Тэрбээр цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдсан эсэх нь тодорхойгүй байна.

Марсело жиргээндээ АНУ-д тусгаарлагдаж, цаашид эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах протоколыг дагаж мөрдөхөө мэдэгджээ. Тэрбээр халдвараар оношлогдохынхоо өмнө Манхэттен дэх НҮБ-ын удирдлагуудын байраар “зугаалж” байгаа зургаа жиргэсэн аж. Мөн тэрбээр Бразилийн Ерөнхийлөгчийн хамт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой уулзалт хийжээ.

Борис Жонсоны хувьд өнгөрсөн хавар цар тахлаар өвчилж эдгэрсэн. Тэрбээр Мягмар гаригт Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Дэд ерөнхийлөгч Камала Харрис нартай уулзжээ.

Эх сурвалж: CBS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж